2015.01.08 Дугаар 39          Улаанбаатар хот
Монгол бөөгийн цол хураах  тухай
Монгол говийн нэгдсэн их тахилгын өмнө МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаан болж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөгөө шинэчлэн гаргасан билээ. Энэ хурал дээр Монгол бөөгийн их удган Л.Амгаланням Монгол говийн нэгдсэн их тахилгын галын тахилгыг хийхээр өөрөө санаачилга гаргасан юм. Гэвч Тахилга эхлэхээс долоо хоногийн өмнөөс удган Л.Амгаланнямын сураг алдарч, улмаар Нэгдсэн их тахилгыг тасалсан байна. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн  Ерөнхийлөгчийн хувьд:
1. МБНЭ-ийн дүрэмийн 2.6.2. МБНЭ-ийн дүрэмийг чанд биелүүлж, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх” гэсэн гишүүний үүргээ биелүүлээгүй байна. Монгол Улсын Өмнийн нэгдсэн Их тахилгын Галын тахилгыг хийлгүй тасалж, Удган хүний хувьд байж боломгүй ноцтой хариуцлага алдсан,
2. МБНЭ-ийн эгнээг өргөжүүлэхэд санаачилгагүй ажилласан. Олон арван шавь нартай боловч өөрийн шавь нараас МБНЭ-д нэг ч гишүүн элсүүлээгүй байна. МБНЭ-ийн дүрэмийн 5.12.11-д заасан МБНЭ-д шинээр гишүүн элсүүлэх хүлээсэн хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
3. МБНЭ-ийн дүрэмийн “2.7.1. Гишүүний татвараа 18 сараас дээш хугацаанд төлөөгүй.”, “2.7.2 МБНЭ-ийн үйл ажиллагаанд оролцохгүй болсон нь удаа дараагийн үйлдлээр тогтоогдсон.”
4. Гурван жилийн хугацаанд МБНЭ-ийн Дээд цэцээс гаргасан хандив өргөх тухай шийдвэрийг нэг ч удаа биелүүлж байсангүй. Түүгээр зогсохгүй МБНЭ-ийн дүрэмийн “14.1. МБНЭ-ийн ... үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хөрөнгө, хөндив хуримтлуулах  ажлыг зохион байгуулсан” бөгөөд шавь нараас МБНЭ-ийн нэгдсэн тахилгад оролцох нэрээр хандив цуглуулсан атлаа “ 14.5. МБНЭ нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.” гэсэн заалтыг тус тус зөрчиж хувьдаа зарцуулсан, 
Эдгээр зөрчлүүдийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
Л.Амгаланнямын Монгол бөөгийн Буриадын Их удган цолыг хасч, шат бууруулан Монгол бөөгийн Тэргүүн Удган цолтой болгосугай.
  
ЕРӨНХИЙЛӨГЧ    Д.ЖАРГАЛСАЙХАН
 
 

Бусад мэдээ

Jan 09, 2020 30

ДҮГНЭЛТ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/