Уншиж байна...

Их говийн нэгдсэн тахилгын нарны тахилга Ханбогд хайрханы баруун хойд талд газраа сонгосон байлаа. Нутгын тахилга хийдэг газар өөр байсан. Бидний хувьд монгол орны газар доорх эрдэнэсийн гинжин хэлхээ Дорнодын Дашбалбар сумаас эхлэн Мардайн уран, цайр, алтны орд, нүүрсний их судал, нефьтийн орд, явсаар Зүүнбаянгийн нефть, уран, нүүрсний орд, Ханбогд Оюутолгойн их баялаг, улмаар зүүн зүг тогтсон нүүрс бусад баялагын орд, цаашлаад нефьт, зэс, алтны баялаг үргэлжилсээр Говь-Алтай, Ховдын баялагын сав газар, Баян-Өлгийн Толбо, Алтанцөгцийн баялагууд, Хотгорын нүүрсны орд, тэгээд Асгатын мөнгөний ордоор шувтардаг. Энэ баялагын алтан хэлхээ чухамхүү Оюутолгой, Таван толгойгоос эхлэн бидний үед таслагдан ухагдах хувь заяа иржээ.


Тахилга хийхийн тулд бид эдгээрийг лус, савдагийн байршилийг холбосон их үйл бэлтгэл ажлын хүрээнд хийгддэг. Үүнийг ганц нэг улаачийн хүч хүрэхгүй. Тиймээс хамтарсан тахилга хийх улаач нарын нэгдсэн хүч шаардлагатай болдог. Ялангуяа нэгдсэн тахилгыг хийхдээ лус савдагийг догшруулах, эсвэл тайгаруулан хийх зэрэг нь бодлогын асуудал байдаг. Үүнд нэгдсэн тахилгын бас нэг ач холбогдол оршино.
Энэ удаагийн их говийн нэгдсэн тахилгын Нарны тахилгыг Хөвсгөлийн алдарт зайран Дамдины төрсөн охин, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун толгойлон бөөлж эхлүүлсэн билээ. Монгол түмэн олныхоо итгэлийг хүлээн өмнө зүгт, говийн нэгдсэн их тахилгын эхлэл болсон Нарны тахилгыг толгойлон бөөлөх хүндтэй үүргий ийнхүү Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун удирдан манлайлж эхлүүлсэн байдаг. Аливаа зүйлийн эхлэл гэдэг өндөр хариуцлага байдаг. Тэрхүү үүргээ Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун ч нэр төртэй биелүүлсэн билээ.


Дөрөв. ГОВИЙН НЭГДСЭН ТАХИЛГЫН ЛУСЫН ТАХИЛГА
Ханбогд хайрхан, Оюутолгойн дунд байрласан манай тахилгын Лусын тахилга эхлэлээ. Бөө болгон өөр, өөрийн өвөрмөц онцлоготой бөөлдөг. Ихэнх толгойлж бөөлсөн удган зайран нар өмнө нь ирж, газраа үзэж, сонголтоо хийсэн бол Н.Хишигжаргал удган маань өмнөх өдөр нь байршилын сонголтоо хийсэн. Түүний бөөлөлтийн онцлогын нэг нь энэ байлаа.
Нэгдсэн их тахилгын Галын тахилга өмнөх орой нь болсон. Өглөө эрт нарны нарны тахилга болж залгаад Лусын тахилга хийгдсэн билээ. Их говийн нэгдсэн тахилгын Лусын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Н.Хишигжаргал толгойлж бөөлсөн юм.
МБНЭ байгуулагдахад хамгийн олон шавь нартай багш нарт Н.Хишигжаргал, Т. Одончимэг, (Өөдөө) Л.Амгаланням нар тооцогддог байв. Шавь олонтой багш нарын хувьд нэгдсэн тахилгад оролцоход бусдыг бодвол бэлтгэл ажлын хүрээнд туслах хүн олонтой байдал тод ялгаран харагддаг байлаа.
Нэгдсэн тахилгыг толгойлж бөөлж буй ихэнх улаач (багш нар) тун цөөхөн шавь нартай байдаг тул бэлтгэл ажилд хүн, хүчний дутмаг байдал ажиглагддаг бол олон шавьтай бөө нарт их өөр, давуу байдал харагддаг.
Их говийн нэгдсэн тахилгын Лусын тахилгын төв хэсэгт тахилгын өргөлийн дэргэд Монгол бөөгийн тэргүүн удган Н.Хишигжаргал голлон заларч, түүний ард саран хэлбэртай суудалд удганы шавь арван гурван улаач хуяглан багшийнхаа бөөлөлтийг дэмжин бөөлөхөөр суужээ.
Их говийн нэгдсэн тахилгын Лусын тахилгад бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн удган Н.Хишигжаргалын онгод залран ирж нилээд хугацаанд сургааль юугаа хайрлан заларсан билээ. Хуяглан босох үед шавь нар нь дэм өгч, хүч нэмж байлаа. Ийнхүү Их говийн нэгдсэн тахилгын Лусын тахилга амжилттай болж өнгөрлөө.

 

ӨМНИЙН ГОВИЙН НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫГ АМЖИЛЛТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА .
Тав. Хайрханы тахилга
Одоо өмнийн алтан говиор халуун дүйж, бидний сэтгэлд ч халуун дүйсэн өдөр ирлээ. Ханбогд хайрханы баруун хойд талд Монголынхоо газар газраас төлөөлөл болон ирсэн олон улаач нар өргөлөө бэлтгэж, их хайрханы тахилгаа эхэлсэн.
Заасан өргөл, идннгий өмнөхөн талд Монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн туг намирч, олон зууны туршид анх удаа олон зуун улаач нар нэгдэн тахилгаа хийж байна. Энэ удаа тахилгын үндсэн хэсэг болох Хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, түүний багш болох Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалын удирдлагаар хийсэн. Нутгаа төлөөлөн Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмаа тэргүүлэн бөөлсөн байдаг.
Хайрханы тахилгад тэргүүлж бөөлж, тахилгын бэлтгэл ажил, зохион байгуулалтыг хариуцан ажиллаж, тахилгыг амжилттай зохион байгуулахад Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмаа их үүрэг хүлээсэн. Түүнийгээ амжилттай хэрэгжүүлсэн.

Тахилгын үр дүн.
Өмнийн говийн Нэгдсэн Их тахилга 2014 оны 05-р сарын 16-17ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан билээ. Тахилгыг бэлтгэл хангах үйл явц дандаа даран шулуун байсангүй. Мөнх тэнгэрт өргөсөн тангарагтаа үнэнч байж, аливаа саад бэрхшээлийг хамтдаа даван туулж, түмэн олныхоо тусын тулд Нэгдсэн их тахилгыг зохион байгуулалцаж, өөрийн хөрөнгө мөнгө цаг заваа гарган тахилгад оролцсон нийт улаач, сүсэгтэн олондоо талархаж буйгаа илэрхийлж байна.
Уг нь өмнөговьд Удган Алтанчимэг олон зуун шавьтай, олны хүч оломгүй далай гэгчээр их тэнгэрийн хүч, дуудлагаар ийм олон шавь “босгосон” түүнд мөнх тэнгэрт төлөх өр гэж бий. Тэр нь монголчуудаа мөнх тэнгэр шүтдэг болгоход чиглэж байгаа. Өмнөговьд олон зуун бөө нар байгаа боловч нэг л бишээ. Өмнийн говиор зон олонтой уулзаж ярилцаж байхад Мөнх тэнгэр, бөөгийн их хүчийг түмэн олондоо мэдрүүлж чадахгүй байна.
Ханбогд суманд бөө нарын чанар хийж байгааг хараад жирийн иргэд чулуугаар нүүлгэдэг тухай ярьж байлаа. Оюу толгой болон Төрийн байгууллагын удирдлагууд монгол бөөд таагүй ханддаг ажээ. Нэгдсэн их тахилгадаа оролцох гэж ирсэн Ханбогд сумын олон бөө нар дээр нэгэн машинтай хүн ирж уулзангуут, түүнийг даган их тахилгаа орхин явсаныг юу гэж үзэх вэ.
Бид үүнийг ингэж үзэж байна. Нэгдүгээрт: Үнэнхүү итгэл үнэмшилээр мөнх тэнгэрээ шүтэж байгаа юм уу. Эсвэл хэн нэгний нөлөөнд тун амархан автах хуурамч итгэл үнэмшил ноёлж байв уу. Олуулаа хүч хавсран мөнх тэнгэртээ бөөлөх, залбирахаас илүүтэй тэднийг авч одох хүчин зүйл мөхөс байлтай.
Хоёрдугаарт: Ховорхон хийгдэх их тахилгадаа сүр хүчийг харуулан хүрч ирчихээд, тахилгын өмнө сүүлээ хавчин эргэн эргэн харж, одох нохой лугаа зугтсан нь хэн нэгэн эзний хоол идүүрт дассан амьтан шиг санагдав. Тэгээд идүүрт нь хоол ахиухан хийгээд өгөхөөр түүн лүү явж одов бололтой.
Гуравдугаарт: Бөө хүн мөнх тэнгэр, онгоддоо л захирагддаг гэдэг. Гэтэл хэн нэгэнд захирагдан их тахилгаа орхин одох мөнх тэнгэрийн шүтлэгтэн гэж байх уу. Монголчууд өөрсдийгөө харийн нүдээр хардаг болсоны нэг жишээ энэ. Нөгөө талдаа олон зуун бөө нартай, жилдээ цөөнгүй удаа чанар хийж шавь нараа нэгтгэн мөнх тэнгэрийн хүчийг авдаг гэх зан үйлийн хүч нөлөө хаана явна.
Бидний юу нь болж, юу нь болохгүй байна вэ. Олон зүйл асуулт нэхэж байна. Чанар хийсний ач холбогдол юу болж байна. Зөвхөн олон арваар нь уг авах гэж чанар хийдаг гэвэл өрөөсгөл асуудал. Өмнөговьд бөөгийн нөлөө сул байгаа, мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн байдал чанарын ахицгүй байна. Өөр нэг тал нь олон зуун жилээр бөө шүтлэг энэ нутаг тасарч, монголчууд бид удамынхаа олон зүйлээс хөндийрсэн явдал юм. Биднийг нэгтгэж байсан, бидний шүтэн биширч явсан, бидэнд их хүчийг өгч байсан олон зүйлээ мартаж гээжээ. Тэгээд харийн гүрний бодлогоор оруулж ирсэн шашиныг эрхэмлэн дээдлэх болсон. Харь хэлдээр уншлагаа уншдаг, биднээс зээлж авсан зан үйлээр үйлээ баяжуулсан харийн зүйлийг бид илүүтэй шүтэх болсон. Ийм болгоход гадны хүчин зүйл нөлөөлсөн нь үнэн.
Гэвч цаг үе өөрчлөгдөж бидний үе, монголчууд мөнх тэнгэрээ шүтдэг үе эргэн ирж байна. Олон шалтгаан, бэрхшээл байгаа боловч бидний гэх цаг үе ирж байна. МБНЭ-ийн удирдлагууд хоёр удаа Өмнөговь аймагт очиж уулзалт хийж түүнд 200 гаруй мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд оролцож байсан. Тэд Мөнх тэнгэрийн үзлээ түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хамтран оролцоход бэлэн байсан. Гэвч нэгдсэн тахилгын өмнө тахилга болохгүй, хугацаа хойшилсон, оролцож болохгүй гэсэн олон цуу яриа, төөрөгдүүлэлт тэдний идэвхийг саармагжуулсан. Энэ үед Алтанчимэг удган аймагтаа ирчихсэн шавь нарынхаа хамт чанараа хийгээд 60-70 шинэ шавь босгож, уг бариад явж байсан. Тэглээ гээд нэгдсэн тахилга болдогоороо болоод өнгөрсөн.
Тэнгэрийн их үйлийн өмнө хариуцлага гэж бий. Мөнх тэнгэртээ нэгдсэн их хүчээр бөөлж тахина гэдэг ховор зан үйл. Энэ тахилгад оролцохоор баруун хязгаараас Урианхай, тува, ойрад, дөрвөд, хотгойд бөө нар, монголын хойд нутгаас дархад, цаатан бөө нар, зүүн хязгаараас буриад, хамилган, барга бөө нар, төв халхын бөө нар гээд монгол нутгийн бүх л газрын төлөөлөл болсон мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд цугларсан нь энэ цаг үедээ ховорхон тохиолдол. Тэгээд монгол улсынхаа төлөө, говь нутгийнхаа онгон сайхан байгалиа хамгаалахын төлөө нэгдсэн тахилга хийж байхад, хэн түүнээс зугатана вэ.
Энд ганцхан хариулт байдаг, тэр нь харийнханы өмнө хөл алдагсад, харийнханд эх нутагаа худалдагсад ийм үйлээс зугатдаг.МБНЭ-ээс зохион байгуулсан нэгдсэн их тахилгын өмнө чухамдаа ийм нөхцөл байдал үүссэн байлаа. Олон шавьтай багш нь шавь нараа тахилгад оролцуулахгүйн тул мэдээллийн саармагжуулах ажиллагаа хийж, өөрөө удирдан хийх тахилгаа орхин зугатсан. МБНЭ-ийн Дээд цэцийн хурал болон МБНЭ-ийн бага хуралдайн хурлаар олонтой хэлэлцэж, олон хүний цаг завыг үрэн байж хуралдаж гаргасан шийдвэрийг үнэгүйтүүлж, олон хүний итгэлээр тоглосноороо Монгол бөөгийн өмнийн их тахилгад хортой нөлөө үзүүлсэн. Энэ цаг үеийн эзэгнэн байгаа шилдэг бөө нарын бөөлөх ховор боломжийг Өмнийн говийн нэгэн багшийн шавь нар үзэж чадсангүй. Бид хийдэгээ хийж, зан үйлээ бүтээгээд буцсан.
Энэ олон улаач нарын нэгдэхийн түүхэн ач холбогдлыг бусдад мэдрүүлэхэд их говийн нэгдсэн тахилга чухал ач холбогдолтой байв. Энэ түүхэн үүргээ биелүүлсэн Их говийн нэгдсэн тахилга амжилттай болж өнгөрлөө.

Бусад мэдээ

Mar 30, 2024 1616

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 623

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/