Хаврын хавсарга, хүйтэн салхи хавсарсан өдрүүдэд МБНЭ-ийн Дархан-Уул, Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийнхэн хамтарсан тайлга, залбирал хийхээр хоёр талаас хөдөлсөн билээ. Энэ удаа бидний зам Чойрын чиглэлд хөдөлж 14 дүгээр зөрлөгөөр гарч Дундговь аймгийн Говь-Угтаал сумыг зорьсон билээ.
Сумын төвд ирэхэд Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан, Монгол бөөгийн удган Ж.Өлзиймандах, Монгол бөөгийн удган П.Эрхэмбаяр, зайран З.Бум-Эрдэнэ нар угтаж авсан билээ. Бид зоог барьсаны дараа цааш хөдлөн Их газрын чулуунд орших тайлга, залбирал хийх хайрханы өвөрт очиж байрласан билээ.


Энэхүү тайлга, залбиралд оролцохоор Дархан-Уул аймгаас аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийн ахалсан хэсэг, Улаанбаатар хотоос Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Нарангэрэл, Ш.Нямдорж нарын хэсэг, Дундговийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон цугларсан байлаа. Дундговийн бөөгийн хүрээлэнгийн удганууд бүгд малчид байснаараа онцлог байсан. Энэ цаг үед мал аж ахуй эрхэлэхийн зэрэгцээ тэнгэрийн үйлдээ зүтгэж байна гэдэг бахархал юм.
Очсон өдөр байрлалаа эзэлж тохижсоор үдэш болсон байлаа. Орой нутгийн төлөөлөл ирсээр бидний оролцоо өргөжсөн. Цэнгэг агаар, үүл үгүй одод гялалзах тэнгэрийн дор байгалийн өвөрмөц тогтоцтой хадны дунд сонирхолтой яриа өрнүүлж суух тааламжтай сайхан байдаг.
Их хайрханы өвөрт хоносон эхний өглөө тэнгэр цэлмэг, дулаахан өдөр угтлаа. Нутгийн эзэд болсон Дундговийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл бэлтгэлээ хангаж, их хайрхандаа зориулсан тайлга, залбиралаа эхэлсэн билээ.
Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан, Монгол бөөгийн удган Ж.Өлзиймандах, Монгол бөөгийн удган П.Эрхэмбаяр, зайран З.Бум-Эрдэнэ нар хуяглан бөөлөлт, залбиралаа хийсэн. Дундговь аймгийн бөө нар Халх бөөгийн уламжлалт дэг жаягаар зан үйлээ хийж, бусад оролцогчид хуур манжигаар дэмжиж залбирч, бөөлсөн билээ. Халх язгуурын бөөлөлт сахиус татах, залах, үдэх үйл ажиллагааг эс тооцвол хөдөлгөөн багатай байдаг, ихэнх үйлээ суугаа байдалд хийдэг.
Тайлга, залбиралд оролцсон улаач нар ээлжлэн онгод, сахиусаа оруулж бөөлсөн бөгөөд хайрхандаа залбирч, зан үйлээ хийлээ. Бөөгийн зан үйл дөрвөн цаг орчим үргэлжилж, хайрхандаа өргөх өргөл, дээжээ хүргэхээр таван залуус хайрханы оргилд орших овоо өөд хөдөлсөн.
Үдээш хойш бүгд цугларч ойрд уулзаагүй тул бөөгийн талаар санаа бодлоо солилцож харилцан ярилцаж өнгөрүүллээ.
Хоёр дахь өдрийн өглөө цаг агаар тогтуун, дулаахан өдөр угтлаа. Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийнхэн бэлтгэл ажлаа хангаж, тайлга, тахилга хийхэд бэлэн болов.
Ингээд Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн дархад бөөгийн жаягаар зан үйлээ хийж хуяглан бөөлсөн билээ. Бөөлөлт дөрвөн цаг орчим үргэлжилсэн. Оролцогчид уухайлан дэмжиж, улаач нар хуур манжигаар хүч нэмэн түрлэг нэмж бөөлөлт хийлээ. Дархад бөөгийн хувьд тамлаг, дуудлагаар ямар онгод орж байгаа нь тодорхой байдаг. Танил онгод орж ирэхээр огшил хөдөлнө гэж жигтэйхэн.
Бөөлөлтийн төгсгөлд Дархад жаягаар өргөл, идээнийхээ дээжээр цунцал өргөж, мөн хайрханы гол оргилд орших овоонд 9 эрчүүл гарч, өргөлийн дээжээ хүргэсэн байдаг.
Энэ өдрийн үдээш хойш бид байгалийн үзэсгэлэнт газарт сууцгааж, болж өнгөрсөн тайлга, залбирал, нутгийн онцлогын тухай ярилцлага хийж өнгөрүүлсэн.
Наран шингэхийн алдад байгалийн үзэсгэлэн газруудаар тойрон аялал хийж, өвөрмөц тогтоцтой газруудад дурсгалыг зураг авахуулсан билээ. Байгалийн театр, монголын нэрт уртын дууч Норовбанзадын дурсгалын хөшөө, тоонот хад, умайн хад гээд байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт олон газартай танилцсан юм.
МБНЭ-ийн энэ оны анхны хамтарсан тайлга, залбирал Дундговь аймгийн Их газрын чулуу хэмээх байгалийн үзэсгэлэнт газарт болж өнгөрлөө. Тайлгын дараа бид хотын зүг хөдөлсөн бөгөөд замын салаан дээр Дундговийн бөөгийн хүрээлэнгийнхэнтэй үдэлтээ хийж, хоёр тийш салсан юм.
Замд оронгуут хуйларсан их салхи, түүний араас хур бороо оров. Бид монгол бөөгийн зайран Тамжидынд шиврээ бороотой хамт очсон. Тамжидын шинэхэн байрласан газарт хооллосон. Дараа нь түүний онгодын өргөөгөөр орсон юм. Монголын улс төрийн сонгуулийн уур амьсгал онгодын өргөөнд байрлалаа эзэлжээ. Дөрвөн жил үйлэнд мордсон онгодууд одоо болзоо, тайлалаа тайлах цагт тулж иржээ. Монголын минь заяа тавилан гэгээлэг байх болтугай.

 

20200518_113806
20200518_113806
20200518_181551
20200518_181551
20200518_213718
20200518_213718
20200519_105054
20200519_105054
20200519_173942
20200519_173942
20200519_181706
20200519_181706
20200519_185729
20200519_185729
20200519_192320
20200519_192320
20200519_200809
20200519_200809
20200519_201757
20200519_201757
20200520_054928
20200520_054928
20200520_095334
20200520_095334
20200520_160905
20200520_160905
20200520_161550
20200520_161550
20200517_224312
20200517_224312
Previous Next Play Pause
20200518_113806 20200518_181551 20200518_213718 20200519_105054 20200519_173942 20200519_181706 20200519_185729 20200519_192320 20200519_200809 20200519_201757 20200520_054928 20200520_095334 20200520_160905 20200520_161550 20200517_224312

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/