Хөвсгөлийн зам бороо, хур ихтэй байлаа. Гэхдээ байгаль сайхан сэргэж, ногоон өмсгөлөөр гоёж, сэтгэл урам сэргэсэн сайхан өдрүүд байлаа. Бид аян замд сааталгүй явсаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотод орж ирлээ. Эхдээс шууд Хатгал сум руу хөдөлсөн. Учир нь тэнд аймгийн бөөгийн хүрээлэнгийн ээлжит хуралдаан болох байлаа.
Замдаа хоёр ч удаа зогсож өргөл өргөөд төд удалгүй Хатгал суманд ирлээ. Биднийг ирэхэд Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Бүдүрэ, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Цэндсүрэн нар шавь гарын хамт цугларч бэлтгэл ажлаа хангачихаад биднийг хүлээж байлаа.
Бид шууд ажилдаа орсон. Учир нь дараа дараагийн үйл ажиллагаа хүлээж байсан тул ингэхээс өөр цаг байсангүй. Энэ удаа аймгийн настай буурлууд, улаач нар ирсэн байсан. Тэдэнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаагаар хуралдаан эхэлсэн билээ.
Бид улаач нараасаа санал бодлыг нь сонсож, бас кино зураглал хийгдсэн билээ. Мөн хүндэтгэлийн зоог хүртсэн. Хамт олноороо нэг өдрийг хамтдаа өнгөрүүлнэ гэдэг сайхан үйл явдал. Хүн бүгд л баярлаж, хөөрч байлаа. Ганцаардлыг манай улаач нар хагалттай амсдаг. Хамт олон болж нэгдэж ажиллана гэдэг чухал ач холбогдолтой үйл хэрэг билээ.
Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон уулзалтанд бэлтгэж тусгайлан өрөө захиалж, арга хэмжээг сайхан зохион байгуулжээ. Манай хотоос залуучууд дэмжсэн бол бүр ч сайхан байх байлаа. Хамтарч хийх, бие дааж ажиллах гээд ажлын арга барилуудыг эзэмших болоогүй байна даа, манайхан.