Монголын бөө нар улс төрийн үйл ажиллагааг дэмжиж Сүхбаатарын талбайд бөөлөв. Энэ бол Сүхбаатарын талбайд хуяглан бөөлсөн хоёр дахь тохиолдол юм.
Анхны хуяглан бөөлөлтийн тухай тэр үеийн өдөр дутмын хэвлэлд зураг хөрөгтэйгээ бичигдэж үлджээ.
Янз бүрээр бичсэн юмдаг. Өмнө нь Сүхбаатарын талбайд бөөлөгсөд нь улс төрийн захиасаар бөөлж байсан. Тэрхүү захиалгат бөөлөлтийг зохион байгуулагчид Сүхбаатарын талбайн зүүн урд байрлах олон давхар шилэн барилгад захиалагчдын төлөөсөөр хоёр сар шахам байрлаж үйл ажиллагаа явуулсан байдаг. Захиаслагчид нь төлбөрөө төлөхөө болиод, зохион байгуулагчид нь гадаад оронд амьдрахаар явсанаар үйл явдал завсарласан билээ.
Бид ингэж бичсэнээр Тэнд оролцож байсан “Ноён уулын аварахын төлөө” хөдөлгөөн, “Гал үндэстэн холбоо”-ны тэмцлийг үгүйсгээгүй билээ.
Харин энэ удаагийн Сүхбаатарын талбайд бөөлсөн “улаач” нар өөрсдийн сэтгэлийн дуудлагаар, хүсэл эрмэлзлэлээр зорин очиж бөөлсөн байна. Цугларсан олон тэдэнд талархал илэрхийлж, монгол орныхоо сайн сайханы төлөө тэмцэгчдэд урам хайрлаж байгаад талархал илэрхийлжээ. Харин хэвлэл мэдээлэл “чимээгүй таг” байна.
Бөө нар шаардлагатай гэж үзвэл заавал товлосон газраас бус өөрсдийн онгодын өргөө, хээрийн онгодоос түмэн олныхоо төлөө зан үйлээ хийх чадвартай билээ. Улс орныхоо төлөө шаардлагатай цагт улаач нар баатар цэрэг эрийн хуяг дуулга, бөөгийн хуяг хувцасаа хамтад нь агсран алс холын замд үүрэг гүйцэтгээд явж байсан түүхэн замналтай билээ.