Нийтэд зарласан цагтаа цуваа байрлалаа эзлэн хөдөллөө. Хөвсгөл нуурын баруун өмнөд хэсэгт очиж байрлалаа эзэллээ. Хөвсгөл нуурын эхний тахилга бол Лусын тахилга байлаа. Лусын тахилгад долоон улаач толгойлон бөөлсөн. Нэгдсэн тахилгын эхлэл тайгад эхэлсэн билээ.
Лусын тахилгыг Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар толгойлон гарч бөөлсөн билээ. Дархан зайран маань Хайрханы тахилгад бөөлөх байсанаа өөрчилж Лусад бөөлөхөөр шийд гаргасан юм.
Түүний араас Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Мэндбаяр Цагааннуур сумын төлөөлөл, нуурандаа залбирч бөөллөө.
Улаан-уул сумыг төлөөлөн Зайран Пүрэвсан толгойлон бөөллөө. Хөвсгөл нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгадаа анхлан бөөлөгчдийн нэг болоо.
Олондоо танил болсон Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар Алаг-Эрдэнэ сумын төлөөлөл болон толгойлон бөөлсөн байдаг. Энэ цагийн залуу үеийн төлөөлөл болсон зайран өөрийн хүч чадлаа харуулсан билээ.
Олон зуун жил түүхэн уламжлалаа авч яваа Монгол бөөгийн тэргүүн зайран Т.Пүрэвдорж Лусын тахилгадаа толгойлон бөөлөх үүргээ сайн биелүүллээ. Тэрээр нутагтаа болж байгаа бөөлөлтөд анх удаа тэргүүлэн бөөлөлт хийлээ.
Хөвсгөлийн зүүн тайгын төлөөлөл болсон Монгол бөөгийн их зайран В.Төмжий \Нэргүй\ Лусын тахилгадаа толгойлон бөөлсөн билээ. Түүний өвөрмөц бөөлөлт бусдын анхаарлын төвд байдаг. Зайраг гарч бөөлөх хүртэл бас л түвэгтэй байдал бий болсон юм. Хожим түүх тайлбарлана. Эцсийн бүлэгт зайран зайран нуурандаа залбирч бөөлнө билээ.
Хөвсгөл нуурын Лусын тахилгыг Дархан-Уул амйгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн Лусын тахилгадаа толгойлон бөөлж дуусгалаа. Түүний бөөлөлт бүр давтагдашгүй мөн чанарыг агуулж байдаг. Их удган маань түмэн олны төлөө олон жил ачааны хүндийг үүрч өнөөг хүрч ирсэн.
Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгын Лусын тахилга улаач нарт маш сургамжтай болж өнгөрсөн. Бурхан халдун, Хөвсгөл нуурын тахилгын түүхэн сургамжийг бид хэзээ ч мартахгүй. Эх орон, түмэн олон, байгаль дэлхийнхээ төлөө амиа зориулж явдаг нь жинхэнэ улаач хүний мөн чанар байдаг.