(Нэг. Монгол бөөгийн ЦОЛ, ШАГНАЛ олгох ажиллагаа, түүнд зориулсан хүндэтгэлийн ЦЭНГҮҮН)
Аймаг аймгаас бөөгийн төлөөлөл хуран цугларч, жилийн явцад зохион байгуулсан ажлаа ярилцаж, дүнгээ хэлэлцэж, бөөгийн цол олгох, хийсэн ажлаа дүгнэж, шагнал, урамшилаа олгодог билээ. Энэ удаагийн цол, шагнал олгох ёслолын ажиллагаа бямба гарагт болж өнгөрлөө.
Монгол бөөгийн цол, шагнал олгох хүндэтгэлийн ажиллагаа хоёр хэсгээс бүрддэг. Танхимд гэрэл бүдгэрч том дэлгэц дээр МБНЭ-ийн байгуулагдсанаас хойших онцлог үйл явдлууд, түүхийг харуулсан кино гарч, өнгөрсөнийг дурсан сануулав.
Танхимийн голд индэр дээр МБНЭ-ийн удирдлагууд болох МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн дархан зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Төлөөлийн зөвлөлийн удирдагч А.Оюунтуул, Манлайллын зөвлөлийн удирдагч С.Батзул нар гарч хүрэлцэн ирсэн хүндэт зочид, улаач нартаа мэндчилгээ дэвшүүллээ.
“2023 онд МБНЭ-ийн хийсэн ажлын тайлан мэдээлэл”-ийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хийлээ.
Тайлан мэдээллийг дуусмагц Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар дэлхийн хамгийн том шашны тэргүүн Ромын пап лам Францисийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр "Хүн театр"-т Монгол дахь шашин хоорондын уулзалтад МБНЭ-ийг төлөөлөл оролцож, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хэлсэн үгийг кино мэдээлэлээр үзүүллээ.
2023 онд МБНЭ-ийн зохион байгуулалтын дээд хэлбэр болсон Нэгдсэн их тахилгыг Дундговь аймгийн Их газрын чулуунд хийсэн.
Дараа нь Нарны тахилгыг Налайхын голд Нарны тахилгыг зохион байгуулсан.
Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудад хүндэтгэл үзүүлэх тахилга, Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдрийг тохиолдуулан энэ удаа Хүүхдийн хайрханыг тахих тахилга болгон тус тус тэмдэглэсэн билээ.
Мөн “Шар тийрэн”-гийн эсрэг болон Хар сүлдийг догшруулах тахилгыг хийсэн бөгөөд эдгээр тахилгуудад толгойлон болон тэргүүлж бөөлсөн улаач нар бөөгийн цол, батламж, үйл ажиллагаанд идэвхи зүтгэл гаргасан иргэдэд шагнал урамшил олгосон байна.
Монгол бөөгийн цол олгох ажиллагаа эхэлж, Монгол бөөгийн Их зайран 1, Монгол бөөгийн их удган 1, Монгол бөөгийн тэргүүн дээд удган цолоор 1, Монгол бөөгийн тэргүүн зайран цолоор 5, Монгол бөөгийн зайран цолоор 3, Монгол бөөгийн удган 5 тус тус улаачид олгосныг МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүн гардуулах ажиллагаа болов.
Дундговь аймгийн Их газрын чулуунд хийсэн Нэгдсэн их тахилга, Нарны тахилга, Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудад хүндэтгэл үзүүлэх тахилга, Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх, хүүхэд багачуудаа хүндэтгэх Хүүхдийн хайрханы тахилга, “Шар тийрэн”-гийн эсрэг болон Хар сүлдийг догшруулах тахилгыг хийсэн 15-н улаач нарт дурсгамж гардууллаа.
МБНЭ-ээс зохион байгуулсан ажилагаанд идэвхи, зүтгэлтэй оролцсон 3-н улаачид Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар, 4-н улаачийг “Мөнгөн шонхор” медалиар, “Хүрэл шонхор” медалиар 3 улаачийг шагнасныг гардууллаа. Ийнхүү үйл ажилагааны эхний хэсэг өндөрлөсөн билээ.
Үндсэн ажиллагааны хоёр дахь хэсэг болсон “МОНГОЛ БӨӨГИЙН ЦОЛ, ШАГНАЛ” хүртэгсдэд зориулсан баярын ЦЭНГҮҮН болоо.
Баярын цэнгүүнд урлаг соёлын гавьяатнууд, залуу зүтгэлтнүүд оролцож, хөгжөөнт тоглоом, бүжиг, цэнгүүн өрнөсөн билээ.
Монгол бөөгийн цол олгох, цол, шагнал олгох ХҮНДЭТГЭЛ ЁСЛОЛЫН ажиллагаа, цол шагнал хүртэгсдэд зориулсан БАЯРЫН ЦЭНГҮҮН болж өнгөрлөө.
Монгол бөөгийн цол олгох, цол, шагнал олгох ХҮНДЭТГЭЛ ЁСЛОЛЫН ажиллагаа, цол шагнал хүртэгсдэд зориулсан БАЯРЫН ЦЭНГҮҮН-ийн ажилагааг энэ 7 хоногийн турш дэлэгрэнгүй мэдээлэл хүргэх болно.