Уншиж байна...

Төрийн хаантай, төрийн хуралдайтай, улс төр, өвөрмөц эдийн засаг, зохион байгуулалтын тогтолцоотой, асар хурдан эрчимтэй өөрчлөгдөх чадвартай, хүчирхэг цэрэгтэй болсон нь дэлхийн хуурай газрын ихэнхийг эзэлсэн монголын их эзэнт улс байгуулагдах нөхцлийг бүрдүүлжээ.
Мөнх тэнгэрийн үзэл нь нэгэнт амьдралд бий болсон бодит нөхцөлд үйл ажиллагааг явуулахдаа онгон байгалийн далд хүчийг ашиглан давагдашгүй зүйлийг дийлж, мөнх тэнгэрийн хүчин дор их үйлсийг бүтээсэн байдаг.


Түүний тодорхой жишээ нь Хүн төрөлхтний түүхэнд таагдашгүй байгаа нэгэн асуудал бол монголчууд тэр үеийн дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн их гүрнийг байгуулсан явдал юм. Тэр үед хагас сая гаруйхан хүн амтай, овог аймгаараа дөнгөж нэгдсэн, зэр зэвсгийн хангамж хүрэлцээгүй, нүүдэлчин монголчууд дэлхий дахины тэн хагасаас илүүг цөөхөн жилийн дотор эзлэн авч урт удаан хугацаагаар ноёрхож байсны бодит учир шалтгааныг мөнх тэнгэрийн хүчин зүйлээр тайлбарлаж болно. Үүнд Өмнөд Хятадад 30 сая хүн амтай Сүн улс, Хойд Хятадад 60 сая орчим хүн амтай эрэлхэг дайчин Алтан улс, хүчирхэг, баян чинээлэг Тангуд, Уйгар улсууд оршиж байв. Өмнөд этгээдийн эдгээр улсууд нийлээд 100 гаруй сая хүн амтай байжээ. Баруун зүгт Дундад Ази, Иранд баян тансаг хот цогцолсон 20 сая гаруй хүн амтай Хорезмын хант улс, Дорнод Европод Ижил мөрөн, Карпатын завсар газар найман сая, Гүржид таван сая, Сирид таван сая хүн оршин сууж байсан ажээ.
Гэтэл бидний өмнө өгүүлсэн цөөн хүнтэй Монголчууд нэгэн зэрэг гурван этгээдэд аян дайн хийсээр бүгдийг эрхшээлдээ оруулж дэлхийн их эзэнт гүрэн байгуулсныг монголчуудын гайхамшиг гэж үзэхээс аргагүй. Гарааны байдлыг үнэлэхэд байгалийн ямар ч хүнд, хатуу нөхцлийг даван туулах тэсвэр хатуужилтай, тулалдаанд амиа эрсдэлээс хамгаалж чаддаг, эрэмгий эр зориг бүхий дайчид төлөвшсөн нь харагддаг. Тэд тэр үеийн маш хөнгөн, маняварлах чадвар бүхий унаа болсон моринд эрэмгий суралцсан, алс холын замд найдвартай ар тал болсон тээврийн гол хэрэгсэл үхэр, тэмээг чадамгай ашиглаж сурсан байсан.
Цэргийн албыг 25 наснаас 70 нас хүртэл хаах Чингисийн үеийн ёс журмыг олон жил хуульчилж мөрдөж иржээ. Цэрэг дагаж яваа бүсгүйчүүд бол эрчүүдээ дайн тулалдаанд явахад тэдэнд элбэлцэж ажил үүргий нь гүйцэтгэх ёстой гэж Чингисийн Засаг хуульд заасан байжээ.
Яваандаа монголын цэргийн байлдах урлаг, техник хэрэгсэл нь тухайн цаг үедээ хамгийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан техник хэрэгсэл, зэвсгээр баяжин төлжсөн байдаг. Шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтод тулгуурласан инженерийн техник хэрэгсэлтэй цэрэг нь тэр үеийн хэрэм, хамгаалалтыг цаг алдалгүй нурааж чадаж байлаа.
Цэргийн шинэтгэлд цэргийн бүрэлдэхүүнд нүүдэлчин аймгийн цэргээс гадна суурьшмал иргэдээс цэрэг дайчилж оруулах, цэргийн зэвсэгт чөдөр оньст нум, хэрэм эвдэх оньс, чулуу ба шатахуун тос харвах чавх орж байсан. Дайралтад инженерийн ололтыг ашигласан шидэгч хэрэгсэл бүхий нум сум, гал шидэх зэвсгүүд, бактерлиогыг ашигласан химийн тусгай цэрэг зэрэг орчин үеийн цэрэг, армийн салбар нэгжийн үүсэл суурийг тавьсан байдаг. Мөн том жижиг хэдэн мянган усан онгоц хөлөглөсөн, хүчирхэг усан флоттой болсон байдаг.
Хүчирхэг цэргийн байлдах зэвсгийн хангалт, хээрийн байрлалт, хоол хүнсний тасралтгүй байдлыг бүрдүүлэх, аян замын явцад энэ бүхнийг зохион байгуулах өндөр чадвартай менежмент, чадварлаг ар талын удирдлага их үүрэг гүйцэтгэсэн нь гарцаагүй юм.
Хүчирхэг цэрэг орон бүхнээс цуглуулсан эрдэмтдийн хүчирхэг багтай болсон байлаа. Энэ нь цэргийн байлдах чадварт чухал нөлөө үзүүлэх болсон. Мөн цэргийн урлагыг төгс эзэмшсэн цэргийн жанжинууд бий болсон байлаа. Томоохон тулалдаануудад ялалт байгуулахад тэдний гүйцэтгэсэн үүрэг асар их бий. Их хаадын дэргэд байсан цэргийн жанжинууд нь цэргийн гарамгай удирдагч төдийгүй, зөвлөгч, нийгмийн зүтгэлтнүүд байсан байна. Юуны урьд цэрэг дайны бэлтгэл хийж, цэргээ сургуулилдаг буюу мэргэн харваач, анчид дотроос цэргийн жанжин шалгаруулдаг байсан монгол уламжлалт заншил хэвээр байжээ.
Унгарын Мухи тосгоны дэргэд болсон түүхэн тулалдаанд европын шигшмэл 85мянган цэрэгтэй, монголын цэрэг тулгаран байлдах явцад Монгол цэргийн байлдах хосгүй ур чадварыг харуулж, тэдний 65 мянган цэргийг хиар цохин устгахад Монгол цэргээс нэг мянган цэрэг үрэгдсэн байдаг.
Хүннү гүрний үед манжийн гурван замаар хөдөлсөн цэргийн удирдлагыг нэгэн зэрэг мөнх тэнгэрийн шидийг ашиглан устгаж байсан бол, байгалийн далд хүчийг ашиглах чадвар Монголын их гүрэн байгуулах явцад улам төгөлдөржиж ашиглагдсан байдаг.
Лус, савдагийн хүчийг ашиглан байгалийн гоц үзэгдлийг бий болгох, зад барьж бороо, цас оруулах, улмаар үер, салхи шуурга үүсгэх, байгалийн хүндрэл саадыг үүсгэж байсан тухай олон бүтээлд бичиж үлдээжээ.
Тулуй хаан 1231 онд гурван түм орчим цэрэгтэй Хар луу мөрний эрэгт гучин түм орчим цэрэгтэй Хятадын Алтан улсын цэрэгтнй тулгарч хүчинд мөхөсдөн их мөрний тохой газар руу шахагдан амь үрэгдэх, эсвэл их мөрний усанд үйж үхэх хоёр зам тулгарч гэнэ.Аргагүй байдалд орсон Тулуй хаан Хангал бөөгөө дуудаж, үхлийн аюулаас гарах арга замыг дээд тэнгэрээс гуйж зад барихыг тушаажээ. Хааны зарлиг ёсоор Хангал бөө гал тахин бөөлж, тэнгэрийг дуудан аврал эрэн зад буух бүх аргыг хэрэглэсэн байна. Энэ үед олон хун шувууд гарч ирэн их дуугаар хашгиралдан байснаа гэнэт алга болж, зуны цаг байсан атал эхлээд бороо орж, дараа нь шувуун зад буун улмаар цасан шамарга болон хувирсан нь халуун зунаар ийм хүйтэн шамарга тулгарна гэж бодоогүй явсан хятад цэргүүд балмагдан сандарч, сүйрэх аюулд орж Монгол цэргийг бүслэн хаахаа зогсоож, цэргүүд нь барьсан нум сумтайгаа хөлдөн царцаж, хиаран үхэхдэхийн унацгааж эхэлсэн байна. Ингэж Тулуй хааны Монгол цэргүүд Мөнх тэнгэрийн ивээл, Хангал бөөгийн эрдэм чадлын ач тусаар эсэн мэнд үлдсэн гэдэг. Ингэж зад барьж Тулуй хааны цэргүүд сүйрэлээс аврагдсан тухай Рашид Ад Дин “Судрын чуулган-д бичиж түүхэн баримт болгон үлдээжээ.
Их Монгол улсын үед эртний монголын цэрэг аж ахуйн нэгж болох удаан оршин тогнож байсан хүрээний нүсэр тогтолцоог бүрмөсөн халж хот айлын системд шилжин оржээ. Түмт, мянгат, зуут зэргийн цэргийн дээд тушаал цөм монгол язгууртан ноёдын гарт байлаа.
Монгол цэргийн удирдлагын ухаан чадал, байлдааны арга тактик сайн, цэрэг нь сахилга, зохион байгуулалт өндөр байсан байна.
Монголын түүхийн салшгүй чухал бол мөнх тэнгэрийн үзэл, номлол, шашин шүтлэгийн асуудал юм. Шашны талаар их хааны явуулж байсан бодлого их л учиртай ажээ. Хэдий зарим хаад нийслэлийг нүүлгэж байсан ч Монгол нутаг Эзэнт Гүрний төв нь байсаар ирсэн. Яагаад гэвэл эцэг өвгөдийн онгод орших онгон байгаль эх нутаг Монголд байршиж байсанд оршино. Тиймээс монгол хаадын дээд шүтлэг нь мөнх тэнгэр, бөө мөргөл байсан бөгөөд бусад шашин нь дараа нь эрэмблэгдэж, тэднийг бүгд эрх тэгш хэмжээнд авч үздэг байжээ.
Зөвхөн монгол оронд оршин тогтнож байсан аймгуудыг нэгтгэх төдийгүй харин соёлжсон харь орнуудыг байлдан дагуулах бодлоготой байсан Чингис болон бусад хаад нь энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн улс гүрнээ “төвхнүүлэх” хүртлээ эзлэн авсан улс үндэстний олон төрлийн шашин шүтлэгийн “тэгш эрх”-ийг хангах бодлогыг хатуу баримтлаж байжээ. Энэ бол янз бүрийн улс үндэстний шашин шүтлэгий нь ашиглан өөрсдийн ноёрхол дор олон улс гүрний ард түмнийг хооронд нь хямралдуулахгүй дуулгавартай захирч байх гэсэн монгол хаадын бодлоготой нягт уялдсан байлаа. Монголын их засаг хуульд хүртэл шашныг ялгаварлахгүй байх тухай заасан байжээ. Монголын хаадын энэ бодлогын тухай тэр үеийн Персийн түүхч Жувейни бичсэн нь: “...тэр нь /Чингис/ ямар нэгэн шашныг бишрэгч аль нэгэн шүтлэгийг дагагч биш байсан учир аливаа үгширмэл бишрэл, нэг шашныг нөгөөгөөс нь илүү үзэх, нэгий нь нөгөөгий нь дээр тавихаас зайлсхийж байв. Харин тэр аливаа бүлгийн шашны сэцэн мэргэд, санваартан нарыг дахин хүндэтгэж байсан ба ийм бодлогоо бурханы оронд орох зам” гэж үзэж байв. Өгэдэй хаан өөрөө бөө мөргөлийг голдуу итгэн шүтдэг байсан мөртлөө бас бурхны шашин болон бусад шашныг хүндлэн тэгш үздэг байжээ. Ялангуяа лалын шашинтан хүмүүстэй эвгүй харьцаж хэзээ ч болохгүй гэж сургадаг байжээ.
Шашины байдал өнөөгийн Улаанбаатар хот шиг сүм хийдийн тоо мянгаар тоологдож байсангүй. Нийслэл Хархорумд янз бүрийн улс үндэстний 12 хийд, лалын шашны 2 сүм, хотын зах дахь христос шашны 1 сүм болон буддын сүм хийд ажиллаж байсан байна.2 Г.Рубрук.Путешествие в восточные страны. СПб, 1911. Стр.165.
Эдгээр шашныг номлогчид нь Монголын хаадыг тус тусын шашиндаа татаж эрх мэдлээ ихэсгэхийн төлөө шаргуу чармайн ажилладаг байв. “Тэд хааны хойноос баланд шавсан батгана шиг хөөцөлдөн хаадыг дор дорынхоо шашинд ятган оруулахыг элдвээр чармайж байсан” гэнэ.3 Г.Рубрук.Мөн тэнд.146-р тал.
Хархорумд байсан олон шашны төлөөлөгчид тус тусын шашны давуу талыг нотлох гэж бие биетэйгээ их өрсөлдөн тэмцэлдэж байв. Монголын хаад ч энэ талаар өөрсдийн ордонд чөлөөт маргаан зохион явуулж христос, лал, буддын шашны номлогчдын хооронд ном хаялцуулж байжээ.
Хубилай эзэнт гүрний хэмжээгээр нэг шашин бий болгох оролдлогыг анх санаачлан хийгч байв.
Монголын Юан төрийн үед бурхны шашин эзэнт улсын гол шашин боловч энэхүү шашин нь ихэвчлэн хятад нутагт оршин сууж байсан монголын язгууртан нарын дунд тархаж байжээ. Харин бурхны шашин жинхэнэ монгол оронд хүчтэй дэлгэрч нийт монголчуудын шашин болж чадаагүй юм. Монгол нутагт нийт монголчуудын гол шүтдэг нь мөнх тэнгэр, бөө мөргөл хэвээр байлаа. Буддын шашин нь нийт гүрний хэмжээгээр ч төдий л тарж түгээгүй ажээ. Монголын их эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан олон улс үндэстний дунд оршин сууж байсан цөөн тооны монголчууд нь тухайн орныхоо гол шашны нөлөөнд автагдаж байлаа.
Хятадад Юан төр мөхөж монголын байлдан дагуулагчид эх нутагтаа буцаж ирсний дараагаар буддийн шашны нөлөө нь мөн бусад шашнуудын нэгэн адил багасаж бөө мөргөл урьдын адил монголчуудын дунд ноёрхох байр сууриа дахин эзэлж байжээ

2
2
3
3
4
4
Previous Next Play Pause
2 3 4

Бусад мэдээ

Mar 30, 2024 1616

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 623

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/