Халх голын ялалтын 65 жилд оролцохоор ахмад дайчдыг авч Сүмбэр сумын зүг нисэв. Ойрын жилүүдэд огт ашиглаагүй нислэгийн талбайд онгоцыг чадварлаг буулгаж, дараа нь ажиллагаа дуусгаад эргэж хөөрсөн билээ.
Сумбэрт онгоцноос буугаад Халх голын ялалтад зориулсан бүх хөшөөнүүдэд цэцэг өргөх ёслол болсон билээ. Далиманд нь Бурхантын застав орж То вангийн бүтээсэн бурханыг үзээд ирсэн юм. Шумуул ид бужигнаж түүнд хазуулсан зарим нэг нь орой халуурч билээ.
Халх голын ялалтын баярын өмнө тэнд босгосон япон цэргийн хөшөөнүүдийн асуудлыг шийдвэрлэж, Жуковын командын байрны тохижуулах ажил хийгдсэн байдаг. Зарим нэг хөшөөг засварлаж, нэрийг нь тодотгох ажил хийгдэв. Хөшөө болон дайчдын булшний зэсээр хийсэн нэр, бусад зүйлүүд тоногдож түүнийг будгаар зурж орлуулах ажил хийсэн байсан.
Сумбэр сумын цэцэрлэгийн байшинд байрласан ОХУ-ын Эрхүү, Улаан-Үдээс ирсэн залуучуудын багтай уулзаж, харилцан дурсгалын зүйл солилцсон юм. Уулзалтын дараа дурсгалын зураг авахуулсан билээ.
Халх голын гүүрээр гарч, Монгол Улсын баатар Чогдонгийн нэрэмжит заставаар зочилсон. Энэ заставын орчимд халх голын гол тулалдаан болсон Рамизовын өндөрлөн байдөг билээ.
Отряд дээр зүүн аймгийн цэргийн штабын дарга, Онцгой байдлын газрын дарга, отрядын дарга зэрэг үндэсний аюулгүй байдлын хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нартай уулзаж, санал бодлыг нь сонсож, ярилцсан.
Халх голоос хилийн заставуудыг дайрч, буцахдаа цэргийн алба, ажил амьдралтай нь танилцсан. Мөн Сүмбэр, Эрдэнэцагаан, Онгоны отряд, Чойбалсан, Баяндэлгэр суман дахь цэргийн ангийн үйл ажиллагааг биечлэн танилцсан юм. Танилцсаны дараа зарим заставын барилгыг шинэчлэн барих асуудлыг хөндөж, шийдвэрлүүлсэн билээ.
Д.Жаргалсайхан