ГАЛЫН ТАХИЛГА БОЛЛОО
Оройн 22.30-д МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Удган Мягмарсүрэн бөөлж, Галын тахилга эхэлсэн юм. Түүний дараа Урианхайн Удган Чулуун болон бусад бөө нар бөөлж тахилгын ажиллагаа үргэлжилсэн билээ.
Олон удаагийн дээд цэцийн хуралдаанд Хайрханы нэгдсэн тахилгад Галын тахилгад бөөлөх саналтай хүн гарсангүй. Харин залуучуудын төлөөлөл, залуу удган Мягмарсүрэн галын тахилгад толгойлон бөөлөх зориг гаргасан юм. Залуу удган Мягмарсүрэн галын тахилгад олон түмний дэмжлэг туслалцайгаар сайн бэлтгэсэн байлаа. Гэтэл тахилга эхлэхийн өмнө Удган Булган би толгойлж бөөлнө хэмээн саналаа бидэнд тулгах болсон. Харин МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан эхнээс гаргасан шийдвэртээ хатуу зогсож, Галын тахилгаа удган Мягмарсүрэн толгойлон бөөлөлт хийлгэсэн билээ.