Нэг. Байрлалаа эзлэв
Их тахилгыг зохион байгуулах ажлын хэсэг Налайх дүүргийн Гандан ууланд Их тахилгыг хийхээр сонгосон билээ. Гандан уул бол өнө эртнээс домог түүхтэй бөгөөд Налайх дүүргийн Городок тосгоны ар талд байрладаг ажээ. Их тахилгад оролцох Зайран
Хурцжавхлангийн удирдсан, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Ц.Оюунбат нарын эхний хэсэг 2013 оны 6 дугаар сар 20-ны өдөр байрлалаа эзэлсэн байв. Тэд зохион байгуулалт, бэлтгэл ажлаа эртнээс хангаж, Гандан уулын баруун талд буусан байлаа.
6 дугаар сарын 21-ны өдрийн үдээс хойш Монгол бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Дархан Зайран Ж.Чулуунбаатар, Удган Лхагва-Эрдэнэ, Тэргүүн Удган Н.Хишигжаргал, Тэргүүн Зайран Г.Өлзийхутаг, Тэргүүн Зайран Ч.Дангаасүрэн, Зайран П.Зоригтбаатар, Их Удган Ц.Отгонсүрэн, Их Удган Л.Амгаланням, Зайран Б.Батсайхан Удган Н.Мягмарсүрэн нарын хэсэг ирж байрласан билээ.
Удалгүй Судлаач Д.Бадарч, Тэргүүн Удган Ш.Энхбаяр, Говь-Алтай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Оюунсувд нарын ахалсан Говь-Алтайчууд, их удган Ц.Отгонсүрэнгийнх ирж гэрээ барив. Мөн Дархан Удган Д.Энхжаргал, Их Зайран Хадхүү, Тэргүүн Зайран Ж.Өсөхбаяр болон Тэргүүн Удган Б.Нанжаагийн ахалсан Орхон аймгийн Бөөгийн хүрээлэн, Их Удган Г.Гэрэлтуяагийн ахалсан Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэн, Удган Туулын ахалсан Булган аймгийн Бөөгийн хүрээлэн, Тод-Эрдэнийн ахалсан Сүхбаатар аймгийн Бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл хүрэлцэн ирж байрлав.