Уншиж байна...

19. Байрамын даваа, Үүрэг нуур, Улаан даваанд
Хур ихтэй зуны ус, шавартай зам биднийг угтлаа. Үе үе аадар бороо шаагаж, цахилгаан цахилж, замын холд нүдний чилээсийг гаргана. Бид уруудсаар Ачит нуур хүрч хоёр аймгийн хилд хүрлээ. Түүнээс цааш удалгүй Хотгорын нүүрсний уурхайд хүрэв. Уурхайгаас хөдлөөд л Байрамын даваа өгсөнө. Тээр жил Байрамын давааны овоог гадны хүмүүс ирээд ухаад аваад явсны дараа ҮАБЗ-д нутгийн иргэд гомдол гаргаж билээ. Ухаж байхад орон нутаг, иргэдээс хэн ч анхаарал тавьсангүй. Олон жилийн хур түүхтэй овоог хажуу тийш нь зөөвөрлөж, доорх зүйлийг аваад явсан хэрэг л дээ. Нутагтаа эзэн байж чаддагүйн сонгодог жишээ юм уу даа.


Байрамын давааны оройд хүрэх алдад булаг ундарч зам эвдэрсэн байв. Тэр бэрхшээл үүгээр явах машины явалтыг зогсоосон ажээ. Яагаад ч юм бэрхшээлийг бид бага хугацаанд туулаад өнгөрөв. Байрамын давааг даваад биднийг Увсын төлөөлөл угтсан билээ. Тэд биднийг дагуулж Үүрэг нуурын хөвөөнд аваачиж, нуурын давалгааны чимээг сонсон нэг шөнийг өнгөрүүлж билээ. Өглөө нь нутгийнханы дайллага болов.
Тэндээс бид алдарт Улаан даваанд ирлээ. Олон арван удаа давсан энэ даваанд бид өргөл юугаа дээдэлж, залбиран мөргөлөө. Давааг уруудан давхисаар Увсын төв засмал замд орлоо. Төдий их явалгүй гүүр эвдэрсэнтэй таарав. Тэнд том оврын машинууд ачихыг нь ачиж, чирэхийг нь чирж усан саадыг гаргаж байв. Бид цуваагаа тэр чигт нь оруулж, жижиг машинаа өөрсдөө чирж гаргалаа.
Аймаг хүрэх зам бартаа ихтэй, бас хөгжөөнтэй, адал явдалтай байж таарлаа. Одоо бид Увс аймгийн төв Улаангом хотод орж ирлээ.

 

20. Увс ба Хяргас нуурт
Улаангом нь Увс аймгийн төв юм. Бид аймгийн төвд цааш явах бэлтгэлээ хангаад аймгийн төвөөр дурсгалын зураг авахуулав. Энд шинээр суурьшиж байгаа улччтай уулзаж, танилцаад аяны замд гарсан билээ.Увс нуурын хотгорын баруун урд захад, Хархираа уулын бэлд оршдог. Мөн ОХУ-ын хилийн ойролцоо оршдог. Улаангом нь Монгол улсын хамгийн нам цэгүүдийн нэг болох д.т.д 939 м өндөрт оршино. Чандмань ба Улиасны Хэв гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. ОХУ-ын Тува улсын консул Улаангомд, Увс аймгийн төлөөлөгч Тувагийн нийслэл Кызыл хотод байдаг.
Улаангом гэдэг нэрийн тухайд гэвэл тус хотын дэргэдэх Чандмань уулыг "Чандмань улаан", " Улаан уул" гэж нэрлэсээр ирсэн бөгөөд уг уул үнэхээр улаавтар өнгийн чулуунаас тогтсон тэр орчимдоо улаан өнгийн хайрган хөрстэй юм. Yүнээс үзэхэд тус хотын улаан гэдэг нэр нь энэ уулын өнгөтэй холбоотой нь эргэлзээгүй. Ойрад аялгуунд өндөр уулын бэл, нам дор, тал газрыг "гом" гэж нэрлэдэг юм. Мөн Гом гэдэг нь шороо гэсэн утгатай үг гэж тайлбарласан нь ч бий.
Бид Увс нуурыг чиглэсэн боловч маш их бороотой устай байсан тул замаас буцаж, Хяргас нуурыг зорьсон. Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж шар өнгөтэй болно. Зун, намрын ширүүн салхины улмаас давалгаа үүсч ёроолын лаг наанги хөндөгдөж, цутгал голуудын урсацаар ирэх хөвмөл элс, шороо ихсэх зэргээс шалтгаалан усны тунгалагшилт багасдаг. Нуурын эрэгт бид дурсгалын зураг авахуулсан билээ. Монголын хэд хэдэн гол нууруудын эрэгт нэгэн явалтаар говийнхан очсон нь ховор тохиолдол билээ.

20200729_202329
20200729_202329
20200729_202017
20200729_202017
20200730_093817
20200730_093817
20200730_095606
20200730_095606
20200730_105701
20200730_105701
20200730_110209
20200730_110209
20200730_072311
20200730_072311
20200729_215519
20200729_215519
20200730_152211
20200730_152211
20200730_172925
20200730_172925
20200730_173546
20200730_173546
20200730_174844
20200730_174844
20200730_185114
20200730_185114
20200730_202349
20200730_202349
20200731_094534
20200731_094534
20200731_095843
20200731_095843
20200731_103424
20200731_103424
20200729_194813
20200729_194813
20200730_072651
20200730_072651
Previous Next Play Pause
20200729_202329 20200729_202017 20200730_093817 20200730_095606 20200730_105701 20200730_110209 20200730_072311 20200729_215519 20200730_152211 20200730_172925 20200730_173546 20200730_174844 20200730_185114 20200730_202349 20200731_094534 20200731_095843 20200731_103424 20200729_194813 20200730_072651

 

Бусад мэдээ

Mar 30, 2024 1615

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 623

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/