Орхон аймагт байгуулагдаж байгаа Монгол бөөгийн өргөөний үйл явцтай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Орхон аймгийн бөөгийн хүрээлнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Д.Нанжаа нар танилцлаа.
МБНЭ-ийн бөөгийн байгууллагыг хөгжүүлэх 25 жилийн хугацаатай дэвшүүлсэн стратеги төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа аймаг бүрт байгуулах Бөөгийн онгодын өргөөний бүтээн байгуулалтын үйл явцыг газар дээр очиж үзэж танилцлаа.
Орхон аймагт бөөгийн өргөө байгуулж байгаа Монгол бөөгийн тэргүүн зайран Дэвэл өргөө байгуулах ажлын явцад тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлийн талаар мэдээлж, цаашид анхаарах асуудлаар саналаа хэллээ. Өргөө нь хоёр давхар бөгөөд нэгдүгээр давхарт албан тасалгаа, хоёрдугаар давхардаа онгодын өргөөгөө байрлуулахаар төлөвлөжээ.
Монголын бөө нар ийнхүү төр засгийн гар харалгүй, өөрсдийн сэтгэл, зүтгэлээр Онгодын өргөө байгуулах ажлаа үргэлжлүүлэн хийж байна.