Уншиж байна...

Цагаан уул буюу Отгонтэнгэр хайрхандаа өмнө талаас нь тэнгэрийн зан үйл хийхээр зорьж ирсэн билээ. Отгонтэнгэр хайрханы цас хайлж хамгийн бага хэмжэээнд очсон харагдана. Дурангаар харахад ойрд хур ороогүйгээс цас нь сааралтаж харагдана билээ.

Нэгэнт их тахилга Их хайрханы ар талаас хийгдэх байсан тул бид цуваандаа Хайрханы өмнө талаас гурван газраас хийх тэнгэрийн зан үйлээ нийтэд зарлаагүй юм. Тиймээс манай цувааны хэсэг мориор үйлчилдэг цэг дээр очиод өөрсдөө хүссэн газраас залбирахаар тарцгаасан билээ.


Нэгдсэн тахилгыг хийх төлөвлөгөөний дагуу бид Отгонтэнгэр хайрханы тахилын эхний хэсэг өмнө талаас нь зарим тэнгэрийн зан үйлийг хийх байсан. Энэхүү ажилагаагаа гурван талаас нь зэрэг хийлээ.
Гурван талаас нь хийх ажиллагааны нэг нь Отгонтэнгэр хайрханы бөөгийн овоон дээр хийсэн билээ. Энэ ажиллагааг Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуур, манжигаар бөөлж хийсэн юм.
Гурван талаас нь хийх ажиллагааны нэг нь бурханы сахиус залдаг, бурханы зан үйлээр хийгддэг Буриад бөөгийн бөөлөлт байлаа. Энэхүү бөөлөлтийг Монгол бөөгийн тэргүүн удган, Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн дэд удирдагч Цэрэндэжид, Монгол бөөгийн тэргүүн зайран, Баяндун сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран Батдорж, Монгол бөөгийн удган Балжинням нар хамтран тэнгэр, шүтээнээ дуудан бөөллөө.
Гурван талаас нь хийх ажиллагааны нэг нь Монгол бөөгийн залуучуудыг төлөөлөн, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд уламжлалт дэг жаягийн дагуу хуур манжигаар бөөлж их хайрхандаа хүндэтгэл үзүүллээ.
Ийнхүү хамтарсан, нэгдсэн ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Нэгэн цаг хугацаанд олон язгуурын бөөгийн төлөөлөл, өөр өөрсдийн уламжлан ирсэн дэг жаягаар бөөлнө гэдэг өвөрмөц ажиллагаа юм.
Бид хуран цуглаж, байгаль орчны байцаагчийн заасан газарт майханаа барьж буудаллаа. Бүгд л тохижож аваад, холын аян замын алжааллаа тайлахаар амарцгаасан юм.
Их хайрханы нөмөрт хоноглосон өглөө биднийг хур бороо угтлаа. Усгүй байсан гол сэргэж, их уулын гол дуу чимээгээ цуурайтуулан сүртэй нь аргагүй урсана. Их хайрханы оройгоор цас оржээ. Шинэ малнай өмссөн мэт содон харагдана.
Одоо сэтгэл тавирав. МБНЭ-ийнхэн ирсэн гэнэ лээ гэж яригдах агшинд ган тайлах бороо оруулж чадахгүй бол бид энд ирсэний зорилго ач холбогдолгүй болох байлаа. Дотор уужирч сэтгэл амрав. Эхний зорилго биеллээ.
Гэхдээ энд орсон бороо нь зөвхөн хайрханы өмнө хэсгээр таллан орсон байсан нь сонин. Одоо улаач нар маань хэр цугларах бол гэдэг санаа зовоосон асуудал сэтгэлд гэгэлзэх болов.

67665017_1597542393715541_4907309124217208832_n
67665017_1597542393715541_4907309124217208832_n
67703776_1597541267048987_8192970495910477824_n
67703776_1597541267048987_8192970495910477824_n
67717294_1597540870382360_6651120890694074368_n
67717294_1597540870382360_6651120890694074368_n
67806119_1597541840382263_6336623190344728576_n
67806119_1597541840382263_6336623190344728576_n
3
3
Previous Next Play Pause
67665017_1597542393715541_4907309124217208832_n 67703776_1597541267048987_8192970495910477824_n 67717294_1597540870382360_6651120890694074368_n 67806119_1597541840382263_6336623190344728576_n 3

Бусад мэдээ

Mar 30, 2024 416

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 185

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/