Уншиж байна...

1.УЛСЫН ХИЛЭЭС ЧАДАН ХОТОД
Бид Монгол Улсын баруун хойд хилийн боомт болсон Хандгайтын хилийн боомтод хил хаахаас гучин минутын өмнө амжиж ирэв. Тэгээд Монголын хилийн шалгалт, дараа нь ОХУ-ын хилийн шалгалтаар оров. Хил гарангуут хилийн боомт бүхий тосгоноор ороод шууд аянаа эхэлсэн билээ.
Бүгд Найрамдах Тува Улс нь Оросын Холбооны Улсын харьяат бөгөөд Сибирийн Холбооны дүүргийн нэг хэсэг юм. Энэ нь Азийн төвд байрладаг, засаг захиргааны төв нь Кызыл юм. Бүгд Найрамдах Тува улсын газрын зурагт Саяны нурууны салаа, нуруу нь далайн түвшнээс дээш 2.5 км-ээс дээш өндөртэй, Их Енисей мөрөн тэндээс эх авдаг хэмээн тэмдэглэгджээ.


Хамгийн өндөр уулс нь Монгулек, Тайга-Кызыл, Монгол-Тайга юм. Өвөл цастай, хүйтэн жавартай. Зуны улиралд хурц нар гэрэлтдэг. Уур амьсгал нь эх газрын эрс тэс уур амьсгалтай. Аялал жуулчлалын хамгийн тохиромжтой цаг бол намрын эхэн, хаврын сүүл юм.
ЮНЕСКО-гийн байгалийн болон соёлын дэлхийн өвийн дурсгал бол Убсунурын дархан цаазат газар юм. Энэхүү гайхамшигт нутагт байрлах рашаан нь эдгээх ашигтай шинж чанартай байдаг. Эдгээр нь balneological эмчилгээнд ашиглагддаг.
Тува-Монголын хил дээр малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхээр цөөнгүй өдөр ажиллаж байсан болохоор хоср улсын хилийн дагуух газар орныг сайн мэдэж байлаа.
Бид бүрэнхий болж байхад Чадан гэдэг тосгонд ирж тосгоны төвд байрлах хоёр давхар зочид буудалд хоноглов. Гадаа машин тавих болоход буудлын жижүүр цагдаагийн гадаа машинаа тавихыг зөвлөв. Тэгээд тосгоны цагдаагийн хэсгээр орох боломж олдов. Тэнд хөл хөдөлгөөн ихтэй, жижүүрийн хажуу өрөөнд түр саатуулах байранд согтуу хүмүүс дүүрэн харагдана. Цагдаагийн байранд ороход үнэр танар нь нэг содон, удаан байхад хэцүү талдаа байлаа. Мэдээж ийм их ажил ундарч байхад цагдаа гадаа машиныг тавиулж сахиж хонох нь юу л бол. Тэндээс буцаж буудлын гадаа ирээд машиндаа нэг нь хонохоор шийдсэн юм. Энэ удаа жижүүр гадаа машинд хонох хэрэггүй гэж зөвлөсөн нь нэг ч гэсэн хүн буудалдаа хонуулж орлогоо авах гэсэн тэдний санаа байсныг дээр цагдаа руу явуулсан тэдний зөвлөгөө нь гадаа машин тавиулаад манасны хөлс авах гэсэн санаа байсныг хожуу ойлгосон юм.
Чадан тосгон нь Сергей Кужүгетович Шойгугийн төрсөн газар юм. Шойгу бол Зөвлөлт ба Оросын төрийн зүтгэлтэн, 2012 оны 11-р сарын 6-наас хойш ОХУ-ын Батлан хамгаалахын сайд хийж буй, Армийн генерал (2003) цолтой. ОХУ-ын баатар (1999), ОХУ-ын гавьяат аврагч (2000), Нэгдсэн Орос намын Дээд зөвлөлийн гишүүн. ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, гамшгаас хамгаалах улсын хорооны дарга (1991-1994), ОХУ-ын Онцгой байдлын яамны дарга (1994-2012), Москва мужийн захирагч (2012), Бүс хоорондын "Эв нэгдэл" хөдөлгөөний тэргүүн (1999-2001), үүсгэн байгуулагч (2001 оны 12-р сарын 1), "Нэгдсэн Орос" намын дарга (2001-2002, Юрий Лужков, Минтимер Шаймиев нартай хамт). Одоогийн байдлаар 1990-ээд оноос хойш ОХУ-ын Засгийн газрын гишүүнээр завсарлаггүй ажиллаж буй цорын ганц сайд, Оросын газарзүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч (2009 оноос хойш) сонгуульт ажилтай.
Түүний эцэг Тувагийн өөртөө засах орны Чадан хэмээх жижиг хотод бүс нутгийн сонины редактор, дараа нь ЗХУ-ын Тува мужийн хорооны нарийн бичгийн дарга, Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга хийж байсан бөгөөд тэрхүү гэр бүлд Шойгу өссөн. Харин эх Александра Яковлевна Шойгугийн төрөл төрөгсөд нь Украины уугуул иргэд юм. Тэрээр Луганск мужийн Стаханов хотын нэгэн сүмд үнэн алдартны шашинд баптисм хүртсэн.
2.АЗИЙН ТӨВ БУЮУ ӨНӨӨГИЙН КЕЗЕЛ ХОТ
Өглөө таван цаг гээд нар мандана. Бид ч эрт босч цааш хөдөлсөн билээ. Манайх шиг нарийн замтай юм. Машины хурд өндөр, бидний ярьдагчлан сум шиг хурдан давхина. Автомашин зам Ак Дүрүг, Арыг-Узю, Шагонар, Усть-Элегест тосгодоор дамжин Тувагийн нийслэлд очлоо.
Бид Тувагийн нийслэл Кызыл хотод эрт орлоо. Хамгийн түрүүнд Тува дахь Ерөнхий консулын газарт очиж, Ерөнхий консуль Д.Ганболдтой уулзлаа. Бид Тувагийн бөөгийн байгууллагад танилцуулгаа явуулж, маргааш нь уулзахаар тохиролцов.
Кызыл хот Енисей мөрний эрэгт оршино. Бид хамгийн эхэнд Енисей мөрний эрэгт байгуулсан “Ази тивийн төв” гэсэн дурсгалын хөшөө, цэцэрлэг хүрээлэнтэй танилцав. Орчин цагийн өнгө загвараар хийсэн энэ цэцэрлэгт хүрээлэн өвөрмөц байдлаар хийгджээ. Тэндээс холгүй дэлхийн алдарт бөх Яриганы нэрэмжит спорт цогцолбор байх бөгөөд түүний дэргэд Монголын консулын ерөнхий газрын аятайхан загвараар барьсан хоёр давхар барилгад байрлана.
Хотын төв хэсэгт Тува Улсын түүхийн музей, Алтан ордон, банк, их дэлгүүр, хүүхдийн дэлгүүр, захиргааны барилгууд, Тува Улс ОХУ-д нэгдсэний 100 жилд зориулсан хөшөө тус тус байрлана. Тува Улс ОХУ-д нэгдэрхэд их үйлийг хийж, үнэтэй хувь нэмэр оруулсан Буян бадрагы хэмээх ноёны хөшөө, нэрэмжит зочид буудал, ресторан байна. 1917 онд улаантаны цэргийн жанжин Щетинкиний удирдсан цэрэг энэ хотыг цагаатнаас чөлөөлсөн тул тэдэнд зориулсан гэрэлт хөшөө байрласан байв.
Хотын нэг хэсэгт барааны болон хүнсний зах бөөндөө байрлажээ. Автомашины зах бөөний худалдааны төвууд нэг газар төвлөрүүлж чаджээ. Түүнээс холгүй “Таван од” хэмээх худалдааны төв байрлана. Энэ цагт хаана ч зураг нь тавигдсан хүн бол өнөөгийн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, ОХУ-ын баатар генерал С.Шойгугийн зураг байрлах бөгөөд түүний доор нь “Таниар бид бахархадаг” гэсэн үг тод харагдана. Хот нэгэн хэмийн жигд, тохирсон дэг жаягаар хөгжиж буй нь харагдана. Монгол туургатан улсууд өөрсдийн өнөө цагийн хошуучлагчаа төрүүлж чаджээ. Түүний тод жишээ бол Халимагууд Илюмжинов, Тувачууд С.Шойгу нарыг нэрлэж болно. Хот автомашины хөдөлгөөн багатай бас агаар нь цэвэр тунгалаг, байгаль нь онгон сайхнаар ажээ.
Үзэсгэлэнт газрууд нь үндэсний музей, байгалийн цогцолбор, булш, филармони, театр болон бусад олон сонирхолтой газрууд юм
3.КЫЗЫЛ ХОТЫН ТҮҮХ
Кызыл хотын ерөнхий мэдээлэл ба түүх Хот бүр өөрийн гэсэн өвөрмөц амт, өөрийн гэсэн өнгө төрхтэй, түүхийн тамгатай. Цаг хугацаа удааширсан өмнө байсан өнгө төрх тод харагдана. Та хотыг тойрон явахад хуучин зөвлөлтийн үеийг санагдуулна.
Энд шинэ барилга бараг байхгүй, хотын төвд ч Хрущевын барилга, таван давхар блокон барилгууд, тэр байтугай энгийн модон барилгуудыг элбэг дэлбэг харж болно. Хот Бий-Хем (Том Енисей) ба Каа-Хем (Жижиг Енисей) голуудын уулзвар цэг, бэлчир газар юм. Кызыл бол байгуулагдсаны 100 жилээ 2014 онд тэмдэглэсэн. Энэ хот Урянхуудын нутаг - Алтан Тува Оросын бүрэлдэхүүнд орсны дараа байгуулагдсан. Хаант засгийн газар эзэнт гүрний хил хязгаарыг идэвхтэй өргөжүүлж, Урянхын хязгаарыг Оросын протекторат гэж зарласны дараа засаг захиргаа, соёл, аж үйлдвэр, худалдааны төв болгон хөгжүүлэхээр төлөвлөж байсан оросууд суурьшсан сууринг барьж эхлэхээр шийджээ.
Тувагийн сав газрыг шинэ хот байгуулах газар болгон сонгосон - өндөрлөг тал, Бий-Хем (Том Енисей) ба Каа-Хем (Жижиг Енисей) голуудын уулзвар цэг нь хоорондоо нийлж Улуг-Хемийг үүсгэдэг (Дээд Енисей). Холбооны M54 "Енисей" хурдны замын дагуу хойд зүгээс хотын үүдэнд зогсож буй Кызылийн бэлгэдэл. Хотын тухай зарим баримтуудыг он цагийн дарааллаар оруулав.
1914 он-Орост нэгдсэн Тувагийн шинэ газар нутагт Оросын эзэнт гүрний түшиц газар болох Белоцарск тосгоны үндэс суурь тавигдав. Ирээдүйн засаг захиргааны төвийн нэрийг Урахчууд "Цагаан хаан" гэж нэрлэдэг Оросын хааны хүндэтгэлд зориулж өгсөн бөгөөд энэ нь "Цагаан хаан" гэсэн утгатай байв. 1915 он - Шинэ сууринд 468 хүн амьдарч, 54 амины орон сууц, эмнэлэг, 18 үйлчилгээ баригджээ. 1918 он-Белоцарск хотыг Хем-Белдир гэж нэрлэв. 1919 он-Хувьсгалын хүчнүүд ба цагаан хөдөлгөөний хоорондох тэмцлийн үр дүнд хот бараг бүрэн шатжээ.
1921-Тувагийн Хурал хошуунууд тусгаар тогтнолоо зарлаж, Танну-Тува Улус (Тува Ард Улс) байгуулснаа зарлав. 1922 он - хотын идэвхтэй өсөлтийн үе эхэлсэн. "Найрал" кино театр 1926 он - Хем-Белдир сууринд шинэ нэр өгсөн - Кызыл ("Улаан").
1942 он-Кызыл хотын оршин суугчид дайнд Зөвлөлтийн армийг дэмжих нисэхийн эскадриль байгуулахад зориулж хандивын аян зарлав. 1944-БНТУ (Тува Ард Улс) ЗХУ-ын бүрэлдэхүүнд оров. Кызыл нь РСФСР-ын Тувагийн автономит мужийн засаг захиргааны шинэ статусыг хүлээн авав. 1961 он- Кызыл хотыг Тувагийн АССР-ын нийслэлээр зарлав. 1991 он-Кызыл-Бүгд Найрамдах Тува улсын нийслэл. Кызыл бол Азийн газарзүйн төв бөгөөд тэд Красноярскийн цагийн дагуу энд амьдардаг, Москватай харьцуулахад Тувагийн нийслэлийн цагийн бүс нь 4 цагийн зөрүүтэй байдаг.
4.ТАГНААР ОНГОЛСОН ТУВА БӨӨ НАР
Бидний анхны танилцсан улаач бол бүх насаа бөөгийн амьдрал зан үйлд зориулжээ. Түүний ярианаас тува бөөгийн хөгжлийн үйл явцтай танилцах боломж олдсон. Одоо цагийн аясаар олон бөө төрсөн гэх тэгээд цагийн явцад шигшигдэж байгаа ажээ. Тувагийн бөөгийн тэргүүн, Ардын уран зохиолч, бөө судлаач, түүхийн ухааны доктор, ОХУ-ын соёлын гавьяат ажилтан, Тува Улсын соёлын гавьяат ажилтан, Тува Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, Кызыл хотын хүндэт иргэн, Тувагийн бөөгийн насан туршийн Ерөнхийлөгч Монгуш Борахович Кенин-Лопсаны нас ер гарч одоо хүнд өвчтэй хэвтэрт байгаа гэв. Бүхий амьдралаа бөө судлалд зориулж, олон бүтээл туурвижээ. Тэрээр төрөөс авах ёстой бүх л цол алдарыг хүртжээ. Түүний амьдралын түүхтэй танилцахад өнөөгийн “Голомт” төвийн тэргүүн, бөө судлаач Ш.Сүхбат гуйатай адил төрх сэтгэлд үлдэнэ.
Бид эхлээд одоо бөөгийн тэргүүний үүргийг орлон гүйцэтгэж яваа “Адыг зэрен”, “Дух медведя” бөөгийн төвөөр орлоо. Энэ төвийг Адыг Тулуш Кара-Оол Допчун-Оол Оглу удирдах бөгөөд одоогоор бөөгийн Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байгаа ажээ. Хотын төв хэсэгт бидний нэрлэдэгээр гэр хороололд орших энэ төв нэг давхар байшинд байрлах бөгөөд төрөөс худалдан авахад тусласан байна. Хашаанд нэг гэр, түүний хажууд чулуун овоо байх агаад түүнийг тойруулж гэрийн хана босгожээ. Өрөөнүүдэд бөө нар суух бөгөөд нэг өрөөнд 3-4 хүн байрлажээ. Хүн хүлээх хэсэгт бөө нарын сурталчилгаа байрлуулжээ. Биднийг очиход бөө нарын олонх нь ойролцоо тосгонд бөөгийн зан үйл хийхээр явсан байсан. Бид төвийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан ажиллах талаар саналаа тавьлаа.
Бидний танилцсан гуравдахь дахь төв бол “Дүнгүр” бөөгийн төв байв. Манайхаар бол Их зайран Бямбадорж гуйан “Хэнгэрэг” бөөгийн төвтэй ижил нэртэй байгууллага ажээ. Удирдагч нь Монголын Консул дээр албан ёсоор бидэнтэй уулзсан удган байлаа. Түүний танилцуулснаар энэхүү төвөө өөрсдийн хүч, хөрөнгөөр байгуулсан гэх бөгөөд нэг давхар модон барилгын гурван өрөөнд дөрөв, дөрөвөөр сууж иргэдэд үйлчилдэг ажээ. Тува бөөгийн төвийн амьдрал ахуйтай танилцаж явахад бидэнтэй олон зүйлээр адил байлаа. Хотын эргэн тойрон, олон газар буддагийн хийдүүд баригдаж байгаа нь харагдана. Тэдний дэргэд бид олсон хэдэн мөнгөө амьдралаасаа илүүчлэн тахилга хийхэд зориулна. Энд бас орлогоосоо улсад татвар төлдөг гэв.
Энд болдог тахилга тайлгад ОХУ болон гадаадаас олон судлаач, бөө нар ирдэг тухай бидэнд танилцуулсан. Тэдний дотор бид Халимагаас бөө нар ирдэг гэсэн мэдээллийг олзуурхав. Биднийг Халимагт байхад энд нэг ч бөө байхгүй гэж танилцуулж байсан билээ.
Бидний хоорондын ярилцлага ажил хэрэгч дотно байсан. “Монголд бөөгийн төв байгууллага байгуулагдсан нь бидэнд ажиллах их урам зориг, эрч хүч өглөө”, “бид үйл ажиллагаагаа сэргээж эрч хүчтэй ажиллах болно” гэж бөөгийн төвийн тэргүүнүүд хэлсэн. Энэ үг бидэнд ч сайхан сонсогдож байлаа. Мөнх тэнгэрээ шүтэгч, монгол туургатнуудын хооронд ямар ч бэрхшээл тулгарч байсан бидэнд хил хязгаар гэж үгүй билээ. Бид бие биенээсээ олж уулзсанаас хойш хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байна.
Тува Улс бол Бөөгийн шүтлэгийг төрийн шүтлэг болгосон, үндэстний уламжлалаа авч яваа цөөн улсын нэг. Тэднээс бид суралцах, биднээс тэд суралцах их зүйл бий. Хөрөнгө мөнгөтэй, эдийн засгийн хүчирхэг дэмжлэгтэй, олон зуун жилийн туршлагатай, олон зуун саяаар тоологдох сүсэгтэнтэй гадны шашин хүч түрэн хөгжиж байна. Энэхүү Монголчуудын оюун санааны дархлааг “булшлах” гэсэн их хүчний эсрэг бид хамтын хүчээр сөрөн зогсож байна. Будда, Иссусын шашинд өгч байгаа хөрөнгө оруулалт хэдэн арван сая ам доллараар хэмжигдэж байна. Хаана ч явсан хүчирхэг шашинуудын сүм, дуганууд баригдаж, эрчимтэй хөгжиж байгаа дүр зураг тодорно. Гэхдээ монголчуудын генид мөнх тэнгэрийн оч ямагт хадгалагдаж явдаг бөгөөд бадмлан асч, дүрэлцэн бадрахад өчүүхэн дэм хэрэгтэй. Тэр мөч ойртсоор байна.

5.ХИЛИЙН БООМТ БА МОНГОЛЧУУДАД АНХААРАХ ЁСТОЙ АСУУДЛУУД
Бид Увс аймгийн Хандгайтын боомтоор орж, Монголын хилийн Завхан аймгийн Арц-суурийн боомтоор гарсан юм. Автозамын хувьд энэ боомтоос Кызыл хүртэл зам манай нийслэлээс аймаг хүртэл тавьж буй нарийн зам байх агаад харин Кезелээс Арц-суурийн боомт хүртэл автозам нь Новокраснаярск хүртэл нэг мянга км тавигдах орчин үеийн замын нилээд хэсэг нь тавигдаж эхэлжээ.
ОХУ-ын аль ч боомт хүнд хандаж байгаа байдлаар хуучны, социализмын үеийг санагдуулна. Монголчууд бид тэднийг бий болгосон уу, тэд хуучнаараа байсаар байна уу гэдгийг эрэгцүүлэн бодогдуулахад хүргэв. Хандгайтын боомт харьцангүй хурдан шуурхай үзсэн. Гэхдээ хилээр нэвтэрч байгаа техник хүн хоёр их биш. Хүн цөөхөн байсан, хүн олон бол үйлчилгээ удаан байх шинжтэй.
Монголын хилийн зүг явахад Балгизан, Кызыл-Арыг тосгоноор зам дайрч өнгөрнө. Удалгүй бидний сайн мэдэх дууны нэр бүхий Самгалдай тосгон дундуур зам өнгөрнө. Тэндээс хилд хамгийн ойрхон Эрзин тосгоноор орлоо. Тосгоны бараа болон хүнсний дэлгүүрээр орж танилцаад цааш хилийн боомтын зүг хөдөлсөн билээ.
Харин Арц-суурийн хилийн боомт бүх барааг нэг бүрчлэн шалгав. Автомашины ачаан дээр ачин явсан обудгүй дугуй энд хураагдав. Учир нь обудгүй дугуй гаргахгүй ёстой ажээ. Хуучин тэгээд олон мянган км зам туулсан хуучин дугуй хил дээр үлдлээ. Бид аяны цахилгаан үүсгүүртэй, түүнд хийх шатахууны саван дахь бензинийг хүртэл шалгана билээ. ОХУ-ын тал ингэж нарийн үзэх нь Монголын талын хил, гаалийн талд ачаалал бага болгох таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Биднийг байхад нэг бага оврийн ачааны тэрэг хил нэвтэрч хилийн цаана байх шатахуун түгээгүүрээс шатахуун аваад буцаж гарсан бөгөөд тэдний хоёр жижиг цүнх, хармааны түрүүвчийг нарийвчлан шалгах нь харагдана.
Эцэст нь дүгнэж хэлэхэд ОХУ-ын хил рүү орохдоо ямар бараа хэрхэн авч явахыг нарийн судалсан байх шаардлагатай нь харагдлаа. Ийм хатуу шалгалтыг даван бидний нэрлэдэг “жижиг буюу ганзагын наймаа” хөгжих боломж нэн сул байх шинжтэй. Ийм хатуу шалгуур, тэгээд хувиасаа мөнгө гарздан хил нэвтрээд бараа аваад эргэж гарах, татвар төлөх гээд тооцвол хил орчимын бараа эргэлт нэг их хөгжихгүй төлөвтэй. Гэхдээ нэг монгол үг байдаг “цаг цагаараа байдаггүй” гэж, тийм цаг ойрхон байх болтугай.

DSC_9878
DSC_9878
1
1
2
2
3
3
4
4
6 (2)
6 (2)
6 (5)
6 (5)
6 (12)
6 (12)
6 (14)
6 (14)
6 (19)
6 (19)
6 (23)
6 (23)
DSC_9844
DSC_9844
IMG_1634
IMG_1634
IMG_1527
IMG_1527
20150605_135705
20150605_135705
20150605_140024
20150605_140024
20150605_140032
20150605_140032
20150605_141328
20150605_141328
20150605_141341
20150605_141341
DSC_9874
DSC_9874
DSC_9879
DSC_9879
DSC_9887
DSC_9887
DSC_9888
DSC_9888
DSC_9896
DSC_9896
DSC_9906
DSC_9906
fgf
fgf
gh
gh
IMG_1482
IMG_1482
IMG_1486
IMG_1486
Previous Next Play Pause
DSC_9878 1 2 3 4 6 (2) 6 (5) 6 (12) 6 (14) 6 (19) 6 (23) DSC_9844 IMG_1634 IMG_1527 20150605_135705 20150605_140024 20150605_140032 20150605_141328 20150605_141341 DSC_9874 DSC_9879 DSC_9887 DSC_9888 DSC_9896 DSC_9906 fgf gh IMG_1482 IMG_1486

Бусад мэдээ

Mar 30, 2024 386

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 174

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/