МБНЭ-д Якутаас ирсэн бөө шүтлэгтэн нар хандсан хүсэлтийн дагуу бөөгийн зан үйл хийж хамтран ажиллаа.
Якутын зочид маань Алтанбулагаас Хөвсгөл нуурын чиглэлд аялж, Хатгал тосгонд хамтарсан арга хэмжээ зохион байгуулсан билээ.
Тэд уламжлалт монгол бөө мөргөлийн зан үйлийг сонирхосны дараа хувь хүмүүс монгол бөөд хандан тусгайлсан зан үйлээр үйлчлүүлсэн юм.
Ийнхүү хамтарсан арга хэмжээ амжилттай болж өнгөрсөн билээ. ОХУ-ын алс дорнодын бүс нутагт амвдардаг Саха, олон тоонд Сахалар, Урааҥхай Сахалар - энэ нь монголоор «Урианхайн зах хязгаар» гэсэн утгатай, оросоор Якут, буриад кириллээр Яхад гэж бичдэг.
Олон эрдэмтэн саха (якут) ардыг 8-12-р зууны үед Байгал нуураас умарш нүүж Лена, Алдан, Вилюйд хүрч ирсэн гэдэг. Домогт өгүүлсэнээр, саха (якут)-гийн дээд өвөг нь Лена мөрнийг уруудан мал маллахад тохиромжтой Туймаада хөндийд нутаглан суусан ба одоо энд Якутск хот байна. Тэр домогт Эллей Боотур (баатар), Омогой Баай (омгийн баян?) нар толгойлж байсныг дурджээ. Якутууд бусад түрэг угсаатнаасаа илүү монгол төрхтэй.