- Гал голомтын эзэн тэнгэр нь голомтын хулгана зүгт байрладаг учир гэрийн эзэгтэй нар цайныхаа дээжийг голомтын эхэнд буюу хулгана зүгт өргөдөг. Гал голомтын эзэн тэнгэрийг цочоохгүйн тулд дэргэд нь мод түлээ хагалахыг ихэд цээрлэхийн дээр энэхүү эзэн тэнгэрийг ариунаар хүндэтгэн шүтэж байхын тулд,гал руу ус шүлс элдэв муухай үнэр гаргах зүйлийг хийхгүй Хурц үзүүртэй юмаар чихэхгүй,
тогооноос хутгаар мах шорлог авахгүй, галын эхээр алхахгүй байх ёстой байв. Харин гал голомтын эзэн тэнгэр архи сархад өөх тоц зэрэг галын дөлийг хялбархан бадраах зүйлсийг өргөж түүнийг үргэлж баясгаж байх ёстой ажээ.