МБНЭ-ээс зохион байгуулж байгаа Нэгдсэн их тахилагынхаа өмнө Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт хүүхдийн иж бүрдэл гардуулах үйл явдал боллоо. Монгол Бөө нар цөөнгүй газарт түмэн олонд хандивийн бэлэг, шаардлагатай туслалцаа үзүүлж байсан. Гэхдээ хүүхдийн цэцэрлэгт иж бүрдэлээр нь хандив өргөж байсан тохиолдол үгүй билээ. Өмнөх тахилагуудад тухайлбал “Цаст хайрхан”-ы анхны тахилагад Монгол Бөөгийн Дархан удган Д.Энхжаргал 300 ахмад, 400 хүүхдэд, Монгол Бөөгийн тэргүүн удган П.Нарангэрэл 100 хүүхдэд, Монгол Улсын тулгуур, хөл уул “Хөх Уул”-ын Нэгдсэн Их тахилагад 300 хүүхдийн бэлэг тус тус тарааж байсан билээ.


МБНЭ-ээс Нэгдсэн Их Тахилагуудад хандив бэлэг тараах талаар тусгайлан шийдвэр гаргаж мөрдөж байгаа билээ. Энэхүү бодлогийн хүрээнд анх удаа томоохон хандив өргөж, Монгол Бөөгийн удган Б.Чанцалын санаачилагаар хүүхдийн цэцэрлэгт иж бүрдэл өгөх санаачлага гаргасан юм. Түүний санаачлагыг МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн зарим гишүүд дэмжсэн билээ. Түүний өгсөн бэлгийг нутгийн олон, хүүхдийн цэцэрлэгийн хамт олон жил мартахгүй буянтай үйлс гэдэгт итгэж байна.
Хамгийн баруун талын аймаг, алслагдсан нутаг болох аймагтаа үндэсний цөөнх болсон Урианхайчууд голлон амьдардаг Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт гадаадын төслийн хүрээнд багагүй тохижилт хийсэн байна лээ. Монголчууд өөрсдөө ийм тусламж үзүүлсэн нь анхных болов уу. Энэ цаг үед хаана ч улсын төсвийн байгууллагууд санхүүжилтийн хувьд байнгын хүндрэлтэй байдалд байдаг. Тиймээс хүүхдийн цэцэрлэгт өгч буй хандив нь цагаа олсон чухал үйл явдал байсан.

 

zxc720
zxc720
zxc721
zxc721
zxc722
zxc722
Previous Next Play Pause
zxc720 zxc721 zxc722


Монгол бөөгийн удган Б.Чанцалаас цөөхөн асуудлаар ярилцсан юм.
Д.Х:-Та яагаад хүүхдийн цэцэрлэгт хандив өргөхөөр шийдвэрлэсэн бэ.
-Би МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын зөвлөлийн гишүүн, тэгээд МБНЭ-ээс гаргасан бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд шийдвэрээ гаргасан. Хамтарч ажиллаж сурахын тулд энэ шийдэлд хүрсэн. Бид бодлогоо гаргаж, амьдралд хэрэгжүүлж чадаж байж амжилтанд хүрнэ. Тэгээд хамгийн алслагдсан нутагт байдаг, нутгийн цөөнх болсон урианхайчуудын амьдран суудаг Буянт сумын цэцэрлэгт хандивлахыг хүссэн.
Д.Х:-Та бас “Цэнгэл хайрхан”-ы тахилга дээр шилдэг хандивлагч өргөмжлөл авна лээ.
-Тиймээ. Би анх 2013 онд анхны Дээд хуралдайд төлөөлөгчөөр оролцсон. Тэгэхдээ Мөнх тэнгэрээ шүтэгчдэд шинэ зорилго, агуулга, шинэ зорилт авчирсан хуралдаан байсан. Тэр мөчөөс эхлэн энэ байгууллагын ажиллагаанд идэвхтэй оролцсон. Анхны “Ноён” уулыг хамгаалсан нэгдсэн тахилгад оролцсон. Би үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцохын зэрэгцээ дөнгөж байгуулагдсан МБНЭ-ийг санхүүгийн хувьд дэмжиж ирсэн.
“Цаст хайрхан”-ын анхны тахилгад шагналын зориулалтаар хандив өргөсөн. Түүнийг тахилгыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон олон хүнийг урамшуулахад зориулсан. Дараа нь “Хөх уул”-ын нэгдсэн тахилгад шатахууны хандив өгсөн. Түүнийг тахилгад оролцох бүрэлдэхүүн зориулалтаар нь зарцуулсан. Энэ удаа цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулж хандив өргөсөн.
Д.Х-Таны энэ удаагийн хандивт юу багтаж байна?
-Миний энэ удаагийн хандивт Арван таван хүүхдийн зориулалтай иж бүрдэл багтсан. Хүүхдийн гудас, хөнжил, одьяал, ор, хөнжилийн даавуу, аяга, таваг, хүүхдүүд тоглох тоглоомууд, угсардаг шал, ширээ, сандал, тавиур гээд иж бүрдэл юм. Манай нөхөр, МБНЭ-ийн ерөнхийлөгч хоёр хамт боож цэгцэлж ачсан. Нилээд хэдэн боодол ачаа болсон. Эндээс Баян-Өлгийд зөөж аваачихад “Өгөөж-Цамбагарав” ХХК-ын захирал Энхболд ах туслалцаа үзүүлсэн. Энэ олон хүний туслалцаатайгаар бидний хандив эзэндээ хүрсэн.
Д.Х:-Тахилгад Та Атаа таван тэнгэрийн тахилгын хэсэгт орсон байсан?
-Атаа таван тэнгэрийн тахилгын хэсэгт МБНЭ-ийн Дээд цэцийн залуучуудын зөвлөлийн гишүүд нэг баг болж бэлтгэлийг хангасан. Маш сайн хамтарч ажиллаж чадсан. Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун ах биднийг сайн зангидаж удирдаж чадсан учраас бидний хамтын ажиллагаа амжилттай болж чадсан. Би цуг ажилласан залуучууддаа их баярласанаа энэ завшааныг ашиглан илэрхийлэхийг хүсч байна. Нэгдсэн их тахилга маш амжилттай болсон. Нутгийн түмэн олон маш их дэмжсэн. Сэтгэл хөдлөм байсан шүү.
Эцэст нь МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүнд орж, ОХУ-ын Тува Улсын Элстэй хотод очиж, бөөгийн байгууллагын төлөөлөлтэй уулзах хувь заяа тохиосон. Тагнийн их уулс, хайрхад, Енисей мөрөн, тувагийн ард түмний амьдралыг нүдээр үзлээ. Мянга сонсохоор нэг үз гэдэг үг байдаг. Мөн тэнд амьдарч байгаа бөө нарын амьдрал, ажил үйлс, үйл ажиллагаатай танилцахад байлцлаа. Бид хамтарч нэгдэж ажилласан нь зөв байжээ гэдэгт итгэсэн. Бий болж байгаа хамтын ажиллагааг цаашид авч явах хариуцлага залуучууд бидэнд хэзээ нэг цагт тулж ирэх юм байна гэдгийг ойлгосон. Залуучууд бид олон зүйлд суралцах ёстой гэдгийг ч мэдэрсэн.
Д.Х:-Мөнх хөх тэнгэр Таныг ивээх болтугай. Танд баярлалаа их амжилт хүсье.
-Баярлалаа.
Ярилцсан: Д.Хүрэлбаатар

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/