МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр Дээд цэцийн хуралдайн Залуучуудын зөвлөлөөс сар бүр Монгол бөөгийн тодорхой сэдвээр лекц хэлбэртэй, ярилцлага хийхээр болсон билээ. Ийм арга хэмжээ нь улаач нарт чухал ач холбогдолтой юм.
Энэхүү ярилцлагын эхний сэдвийг “Монгол бөөгийн онгод, түүний дуудлага, тамлага” сэдвээр Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хийлээ. Монгол бөөгийн онгод, хээрийн болон гэрийн онгодын ялгаа, онгодын дуудлага түүний онцлого, тамлага зэрэг олон асуудлаар санал бодлоо илэрхийлж, ерөнхий нэгдсэн ойлголттой болох алхмууд хийгдлээ. Оролцогчид өөрсдийн сонирхосон асуудлаар хариултаа авлаа.
Цаашид Монгол бөөгийн холбоотой нарийн асуудлаар тодорхой сэдвүүдээр цуврал ярилцлаг хийгдэх бөгөөд Монгол бөөгийн цол авсан, улаач нарт зориулан хязгаармагдмал хүрээнд хийгдэх болно. Учир нь монгол бөөгийн тухай нарийн тодорхой, мэргэшсэн сэдвээр зөвхөн улаач нарт, гишүүддээ зориулан лекц хэлбэрийн ярилцлагыг зохион байгуулах болно.
Бид өмнө нь 7 удаагийн сургалт зохион байгуулсан туршлагадаа үндэслэн ийм хэлбэрээр лекц, ярилцлага хийхээр шийдвэрлэсэн билээ.