Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, Физикч, философич, монгол судлаач, доктор З.Бат-Отгоны зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд оролцов. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Дээд цэцийн гишүүн
Хоролдамба, Бадарч нар Эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Гавьяат дуучин Ариунаа хоёр олон жилийн дараа уулзаж, орон нутагт арга хэмжээнд хамтарч оролцож, зохион байгуулж байснаа дурсацгаана билээ.
Бид “Бөө, түүний мөн чанар” сэдэвт Эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлийн талаар санал бодлоо илэрхийлсэн юм. Гэвч энэ нь алдаа болсон. Үүнийг хожим тайлбарлах болно. Бат-Отгон “Эрдэм шинжилгээний хурлын эцсийн үр дүн, ач холбогдол бол нийгэмд бөөгийн тухай үнэн, зөв, нэгдсэн ойлголтыг өгөх, ялангуяа монгол бөөгийн тухай хамгийн зөв ойлголтыг өгөхөөс гадна ерөөсөө бөө гэж яг юу юм, бөөгийн мөн чанар нь юу юм гэдэг монгол суу ухааны үндсэн ойлголтуудыг өгөх юм. Харин хэлэлцүүлгийн эцсийн үр дүн, ач холбогдол бол зөвхөн монгол бөө нар дотроо төдийгүй гадны бөө нартай хамтарч өөрсдийн өмнө тулгарч байгаа асуудлуудаа ярилцах, хамтарч гарц хайх, хамтарч шийдвэрлэх болон газар газрын бөө нарын бөөлөх зан үйл, дэг ёсыг солилцох, санаа бодлоо хуваалцахад оршино.” Гэж тайлбарласан юм.
Хурлын дараа нэгэн тэнгэрийн тахилга хийсэн. Энэ тахилга бол 13–р зуунаас хойш огт хийгдэж байгаагүй тахилга гэдгээрээ онцлог гэж мэдээлсэн. Хар болон цагаан сүлдийг тэнгэрийн тахилга хийж амилуулдаг учиртай юм байна. Тэгэхдээ бүр яг хүн шиг гурван амиар давхар амилуулдаг юм байна. Тэгж гэмээнэ сүлд нь тэнгэрийн хүчийг татаж ирдэг, татаж буулгадаг оньс болдог юм байна. Харамсалтай нь, одоо манай төрийн ордонд байгаа цагаан сүлд, батлан хамгаалах яаманд байгаа хар сүлд нь, бас тэнгэрийн улаач нарын шүтээн дээр байгаа хар, цагаан сүлд нь тэнгэрийн ёсоор амилаагүй учир тэнгэрийн хүчийг татаж ирж чаддаггүй юм байна. Тиймээс энэ тахилгыг хийснээр тэнгэрийн хүчийг татаж буулгах цагаан сүлд жинхэнэ тэнгэрийн ёсоор амилна.
Би тэнгэрийн улаач болсон. Дээр нь миний онго тэнгэрүүд энийг л хийх гэж мөнх тэнгэрт тангараг тавиад бууж ирсэн. Энийг л хийх ёстой. Би бөө болсноороо онго тэнгэрүүдээрээ дамжуулж, 13-р зуунаас хойш тасарсан энэ том тэнгэрийн тахилга, энэний мэдээлэл бүх юмыг аваад тэрний хүчээр энэ тахилгыг хийлээ. Гэсэн билээ.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан өмнө болсон Эрдэм шинжилгээний хуралд үг хэлсэнээсээ болж энэ тахилгад оролцох эрхгүй болсон. Бат-Отгоны шавь нар тахилгад оролцохоор очсон МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг угтаж, ийм мэдэгдлийг хийсэн байна. Удалгүй Бат-Отгон ч өөрөө ирж энэ мэдэгдлээ баталгаажуулсан. Тэгээд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тахилгад оролцолгүй “Х1Х зуун” амралт жуулчлалын бааз руу хөдлөв.
Д.Хүрэлбаатар