Галын бурханд хишиг буяны өчиг өчиж цог заль, сүр сүлд, мал идээ, сайн чадал, мэргэн ухаан, чийрэг бие, алдар нэр, их хэрэг, зөв үйл, малын хишиг, ундааны хишиг, эдийн хишиг, эрдэнэсийн хишиг, язгуур үндэс, нөхөр хань, боол зардас, замын өлзий, нутгийн өлзий, үйлсийн өлзий, амар жаргалан, хотол баясгалан, сайн буян өлзий хутаг, номын буяныг хурайлан дуудаж оршоох утгыг агуулсан байдаг. Галын даллагын яруу найргийн уран сайхны онцлог нь хишиг буяны төрөл зүйлийг элдэв чимэг тодотгол үгсээр тодруулж, батлах хийгээд үгүйсгэх холбоосоор зангидаж сэтгэлд зохист нийцэт утга бүхий үгсийн уран хэлхээсийг хэлхэж урласан байдаг. Буян хишиг, өлзий учрал, цог золбоог тоочин өгүүлэн тоочимж бүхнийг шадлан шад бүхний төгсгөлд ба хийгээд холбоосоор давтан холбож, утга уянгын яруу зохицлын тэгш хэмнэлийг тааруулсан байна. Муу үйлсийг зайлуулан соёрх, сайн үйлсийг өгөн соёрх гэсэн гол үгсийг бадаг бүхэнд давтан, хишиг даллага хурайлан аливаа хүний сэтгэлийг өөдрөг бадрааж хөгжөөхийн аясыг өгүүлсэн зул бадамлан бадрах мэт сэтгэгдэл төрүүлдэг уран сайхны онцлогтой.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/