2013 оны 8-р сард. Өвөрхангай аймгийн Бүрд суманд их галын тахилга бөө судлаач Бадарчийн санаачилгаар МБНЭ-ийн нэр дор зохион байгуулсан байдаг. Тахилгын голд Монгол Улсын далбаа, МБНЭ-ийн туг намирч байгаа нь түүнийг илтгэнэ. Энэхүү тахилгыг тэргүүлж бөөлсөн нь Монгол бөөгийн тэргүүн удган Ш.Энхбаяр байв.
Араас нь толгойлж бөөлсөн нь Монгол бөөгийн Тэргүүн удган Хишигжаргал байж билээ. МБНЭ-ийн техник хэрэгслээр кино зураг авалт хийгдсэн билээ. Харин баримтад кино нэг удганы санаачилсан тахилга болж түүхэнд үлдэв. МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч, Судлаач Бадарчийн санаачилсан томоохон тахилга нь энэхүү тахилга байлаа.