МБНЭ-ийн хамт олон хэлэлцээд Монгол бөөд тулгамдсан асуудлуудыг хэлэлцээд тодорхой бодлого баримталж ажиллахаар шийдвэрлэсэн билээ.
Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бага хуралдайн есдүгээр хуралдаанаар \2015.10.09\ Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн дараах шийдвэр гаргасан.
Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглох тухай асуудал байсан.
Хоёрдугаарт: Овоонд хадаг өргөж, хог хаягдал үүсгэх, мод, модлог ургамлыг хадгаар боймилж уяж үхүүлэх зэргээр Монгол бөөгийн зан үйл хийхийг хориглосон. Хадагийг өргөлд ашиглах, мод, модлог ургамалд уяж үхүүлэх зэргээр байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгох, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэж, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглахаас татгалзах шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан билээ.
Эдгээр шийдвэр амьдралд биелэлээ олж хэрэгжиж байна.
МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хагжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулганы чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Гуравдугаарт: Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна. Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Энэхүү зураг № 01-д бөөгийн хуяг, дуулга, өмсгөл бол Х1Х зууны үед \1884 онд авсан\ хэрэглэгдэж бөөгийн хувцас байсан. Өргөн нь ханцуйны урт ороод 56 см, андар нь 120 см хэмжээтэй байна.