Уншиж байна...

Аварга могойн бөгсөөр зангирсан
Алмас хар тэнгэртээ учирсан
Өндөр Чачиртыг 33 эзэлсэн
Цэрэн буурал аав
Хийн тэнгэрийн оронгоос нааш
Хийсгэлэн үүлний газраас нааш
Хөгий Харганатыг эзэлсэн
Хэдэн үеийн сүлд болсон
Гэрэл буурал ээж минь
Авралыг бүрэн хайрла, хатуухан
Зөв замаар замна хайрхан

Манжлага-Эрдэнийн зүйл болон эд бөс зэргээр хийсэн унжуулан зүүх чимэглэлийн зүйл. Бөөгийн шүтлэгт гартаа барьдаг сахиусыг манжлага, манжиг гэж нэрлэдэг.

Манжиг-Монгол бөөгийн шүтлэгтэнүүд могойг лус савдгаас онгод тэнгэрт нөхцүүлэхээр илгээсэн элч төлөөлөгч хэмээн үздэг. Энэ нь алсан, үхсэн хонины ноос биш, амьд яваа хониноос хяргаж авсан ноос буюу сүүлийн үед хөвөн зэргийг томж, гадуур нь өнгө өнгийн даавуугаар бүрж, могойнууд дүрслэн, бөөгийн өмсгөлийн үндсэн хэрэглэгдэхүүн болгодог явдлаар илэрдэг. Монгол овгууд эдгээр могойн дүрсүүдийг өөр өөрөөр дүрсэлдэг.

Монгол алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд оршдог.
Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.

Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой. Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс. Үс гэзгээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.

Бөөгийн хэнгэрэг-Онгодын улаач хэмээх бөө хүн хэнгэрэгийг онгодын орноор аялах онгод тэнгэрийн унаа юм гэж үзэхийн дээр хэнгэрэг нь онгод, тэнгэрүүдийг баясгадаг хөгжмийн нэгэн гол хэрэгсэл юм.

Нэн эрт цагаас монголчууд байлдааны тугийг бүтээн хэрэглэдэг байсан билээ. Чингис хаан монгол овог, аймгуудыг нэгтгэн “Их Монгол Улс”-ыг байгуулахын өмнө томоохон овог, аймгууд байлдааны тугтай байсныг Монголын нууц товчоонд тэмдэглэжээ. Тухайлбал, Жадаран аймгийн Жамуха сэцэн хараа ихт /Хар/ тугтай /Монголын нууц товчоо /МНТ/ 106/, Урууд, Мангууд нар “Бараан алаг туг”-тай /МНТ-107/ байсан бөгөөд, тэд дайнд мордохдоо тугаа тахидаг /МНТ 106/, их цэрэг байлдаанд мордохын дохио болгон байлдааны туг босгодог /МНТ 181/, дайсныхаа тугийг булаан авч уулан дээр аваачин уруу харуулан хатгадаг /МНТ 149/ байсныг МНТ-д тэмдэглэжээ.

Айлын онгоны өчиг-Айлд онгод босгохын өмнө урин буулгах өчиг
Хийн өндөр орноос
Хийсгэлэн үүлний газраас
Бууж заларч, бутарч хөгж

АЙЛТГАЛ АЙЛДАХ, ӨРГӨХ, АЙЛЫН ОНГОН
Айл гэрийн сүлд тэнгэрүүдийн байр- Монгол харын бөө нар айл гэрийн эздийн амь насыг даасан сүлд тэнгэрүүдийн байр ерөнхийдөө голомтныхоо хар зүгт байдаг. Тэгэхдээ хаан төрийнхөө сүлдийг хулгана, гэрийн эзэн эр хүн хийгээд хөвгүүдийн сүлдийг хар, эзэгтэй хийгээд охидын сүлдийг харагчин зүгт тус тус байрладаг гэж үздэг.

Бусад мэдээ

Apr 10, 2024 119

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/