Уншиж байна...

Оршин тогтнож буй аливаа бөө мөргөл ба бусад шашингууд дотороо бие биенээ үл ойлголцол төрүүлэх юм бол зөрчилдөөнтэй байх юм бол сүйрэхэд хүргэх магадлалтай. Түүнээс үүдэн одоогийн бөө мөргөлийн үйл явцыг ажиглаад байхад бие биендээ атаархсан, нэг нэгнийгээ дээрэлхэх, доромжлох ... гэх мэт үйлдлүүд гарч байгаа нь ёс зүйн доголдлыг үүсгэж буй нь бөө мөргөл дотроо зөрчилдөөнтэй байнаа гэж үзэхээр байна. Энэ бол сүйрлийн ирмэгт очно гэж санууштай. Яагаад гэвэл, иймэрхүү байдлаар дотроо зөрчилдөөнтэй бол үүсэн бүрэлдэж, өсөж, хөгжиж чадахгүйд хүрэх болно. Тиймээс бөө буюу улаач, түшээд нарын ёс бусын үйлдэл бий болохоос өмнө энэхүү зөрчилдөөнийг агуулах тавилантай байсан бол анхнаасаа бөө мөргөлөө сэргээхгүй байх нь чухал байж.


Ёс зүйн доголдлыг үүсгэж буй энэхүү зөрчилдөөөн нь олдмол үйлдэл гэхээс өөр аргагүй байдалд орох юм. Иймд бөө буюу улаач, түшээд нарын ёс бусын үйлдэл болох сүйрлийн байдлыг бөө мөргөл ба бөөгийн ёс зүйд зохицохгүй нөхцөл хэмээн нэрлэгдэнэ. Өнөө цагийн нөхцөл байдалтай уялдуулан янз бүрийн аргаар бөө буюу улаач болсон нь олон учраас хүн төрөлхтний нүдний өмнө бөө мөргөлийн ёс бусын завхралд шилжигдэж байна гэж дүгнэлтэнд хүрэх бөгөөд хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Бөө буюу улаач, түшээд нарын иймэрхүү ёс бусын үйлдлүүд нь өөрөө өөрсдийгөө болон бусад нөхдүүдээ мөхөөх зүйлийг хийж буйг шүтлэгтэн ба эс шүтлэгтэн нар мэдэж байгаа учир, “Онгод”-той хэмээх нэр хүндээ унагаж, муу сэтгэлийн улайрлын хүслээ дарж чадахгүй бол “Эх дэлхий-Хүн-Байгаль”-иа энэрэн хайрлахуйн ухаан нь тодорхой зорилгод хүрнэ гэж горьдохын хэрэггүй гэж санууштай. Бөө мөргөл дэх дотоод зөрчилдөөнт байдлаа арилгахын тулд “БӨӨ”-гийн гэх ёс зүйн шаардлагыг нэр төртэй биелүүлэх нь чухал байна.
Өнөө цагийн нийгмийн амьдралтай зэрэгцэн амьдран буй бөө буюу улаач, түшээд нар дотоодзөрчилдөөнт байдлаас аль болохоор ангижирч, “ТЭНГЭР, ОНГОД, Шүтээн” гэсэн үзэл бодлын тэнхлэгээ даган “Эх дэлхий-Хүн-Байгаль”-иа энэрэн хайрлах, хамгаалах ариун үйлсэд сайн сайхнаар үйлчлэхийн тулд энэ ёс бусын үйлдлээ гаргахгүйгээр “БӨӨ”-гийн гэх эрдэм мэдлэгээ бүрэн дүүрэн эзэмшиж, ёс зүйн шаардлагаа сайтар ойлгож, сайн мууг нарийн ялгаж салгаж чаддаг байх хэрэгтэй байна. Бөө буюу улаач, түшээд нарын дотоод зөрчилдөөнийг ёс зүйн мэдлэг талаас нь авч үзвэл энэ нь ёс зүйн үйлдэлдээ нийгэм, эх орон, ард түмнээ болон тэр ч байтугай, өв соёлоо хүндэтгээгүй гэсэн утгыг агуулж буй ухаарал мөн. Нийгмийн ба бөөгийн орчин дахь амьдралын нугачаанд оршин буй бөө буюу улаач, түшээд нь энэрэнгүй сэтгэл, “Онгод”-той хэмээх бие гэх дотоод, гадаад хоёр талаас бүрэлддэг учир ёс зүйн мэдлэг ч гэсэн дотоод, гадаад хоёр талыг агуулж байдаг нь мэдээж билээ. Ёс зүйн дотоод мэдлэггүй байдлыг бөө мөргөлийн талаас авч үзвэл өөрийн гэсэн “Онгод”-оо хүлээж авсан оюун санаагаараа ёс бусын ба ёс зүйгүй байдалд шилжсэнийг илэрхийлэх ба яагаад “Онгод”-той хэмээхдээ нөхцөлдөн орсон, түүний амьдралын зорилго юу вэ, үхсэний дараа юу болох, мөн онгод-сүнс нь ямар замаар шилжигдэх, “ТЭНГЭР”-ийн оршин тогтнол, мөн дээр өгүүлсэнээр “БӨӨ”-гийн сайн муугийн шинж нь чухамдаа ямар дүгнэлтэнд хүрэх ... гэх мэт асуудлын талаарх ёс зүйн мэдлэггүй гэдгээ харуулж буй үйлдэл мөн. Харин гадаад талын ёс зүйн мэдлэггүй шинж нь бөөгийн орчин адахь амьдрал, нийгмийн орчинтой нь оршилдуулан бөө буюу улаач, түшээд болон шүтлэгтэн ба эс шүтлэгтэн нарыг ч гэсэн оролцуулаад “Эх дэлхий, байгаль, газар лус, овоо хайрхад ... гэх мэтийн тухай, түүнчлэн ертөнцийн бүхий л зүйлээс бүрэлдэх дэлхийн үндэс нь юу болох, ертөнцийн үл мэдэгдэх үзэгдэл болон түүний хувьсал өөрчлөлтүүд нь ямар хуулийн дагуу явагдаж буй үйлдүүдийн талаарх ёс зүйн мэдлэггүйн шинж юм.
Эрт дээр үеэс эхлэн бөө мөргөл дэх үйл явцуудад үйлчилж буй ёс суртахууны мэдлэггүй шинж ихээхэн байсан бөгөөд харин түүнээс салж өнөө цагийн хөгжил дэвшлийн өнгө аясанд зохицон шинэ цагийн ёс суртахуун ба ёс зүйн мэдлэгтэй шинж рүү орж байхын төлөө эрэл хайлтыг “БӨӨ”-гийн гэх ТББ-ууд болон хувь хүмүүст энэхүү шаардлага урган гарсаар байна. Тийм учраас ёс зүйн дотоод мэдлэггүй шинжийг үгүйсгэж жинхэнэ ёс зүйн мэдлэгтэй шинжид хүрэхийн тулд үнэний төлөө гэх асуудлаа өндийлгөн хөгжүүлсэн, бөө мөргөл ба ёс зүйн гадаад мэдлэгийн хүрээнд шилжихэд ёс зүйн гадаад шинжийн үнэний төлөө бий болгон хөгжүүлсэн “БӨӨ”-гийн гэх ТББ-уудын ач гавъяа билээ. Мөн тэрч байтугай, ёс зүйн асуудлуудыг цухуйлган хөгжүүлсэн эрдэмтэд, судлаачид ч гэсэн зүй ёсоор орох болно. Ийм учраас “БӨӨ”-гийн гэх ёс заншил, зан үйл дээр нь тулгуурлан буй ёс зүйн асуудлыг хэн ч судалж болох бөгөөд харин бөө мөргөл бол шинжлэх ухаантай ихээхэн хоблоотой байх нь мэдээж шүү дээ. Бөө буюу улаач, түшээд болон шүтлэгтэн ба эс шүтлэгтэн олон түмэн бүхэн хоёр талт үзүүлэлтийн ёс зүйн мэдлэггүй шинжийг даван туулахын тулд өнөө цагийн нөхцөлтэй уялдуулан гарч ирсэн ёс зүйн үнэнийг хайх арга нөхцлүүд хэрхэн юу болохыг таньж мэдэх нь бид бүхний өмнө нийгмийн түүхэнд заавал гүйцэтгэх үүрэг мөн гэж ойлгох ёстой.
Тийм учраас бөө буюу улаач, түшээд болон шүтлэгтэн ба эс шүтлэгтэн олон түмэн үл бүтэх шинжээсээ аль болохоор холдож, “ТЭНГЭР” хэмээх үйл явцтайгаа сэтгэлийн эрч хүчээ даган зөвхөн сайн бүхний чиглэлд урагшилж, бөө мөргөлийн өв соёлоо хөгжүүлэхийн тулд хүмүүний хувь тавилантай, мөн шижнлэх ухааны нэгэн үүрэгтэйгээр тухайн асуудлуудыг нийгмийн хамт олонтойгоо үнэн зөвөөр шийдвэрлэж, “БӨӨ”-гийн гэх ёс зүйн дотоод ба гадаад хоёр талт үзүүлэлтийг үнэн зөвөөр харилцан ойлголцохгүй бол бөө мөргөл нь сүйрэхийн ирмэгт дөхнө гэж санууштай.
Эдүгээ цагийн бөөгийн орчин дахь амьдрал дээр бөө буюу улаач, түшээд болон түүнийг дэмжигч шүтлэгтэн олон түмэнтэй хамтарсан туулж ирсэн замналыг нь хоёр шинжээр нь хуваан авч үзвэл:
Үүнд :
1. Нийгэмтэйгээ зэрэгцэн амьдран буй бөө мөргөлийн амьдрал дээр ёс заншил, зан үйлтэй холбогдуулан ёс суртахуун ба ёс зүйн үндсэн асуудлыг шийдвэрлэхийг зорих, мөн бөөгийн орчин дахь үйл явцуудад “Онгод”-той нөхцөлдсөн үйлдэлдээ шинжгэсэн үзэл бодлоор итгэсэн хүмүүс, ёс зүйн асуудлаар шийдэн буй нөхцөлд шинжлэх ухааны үзүүлэлттэй нийцүүлсэн үзэл бодлыг аль болохоор үнэлэн дэмжих нь чухал. Гэвч бөө буюу улаач, түшээд болон түүнийг дэмжигч шүтлэгтэн хүмүүс ердөө л өвөг дээдсийн уламжлалт өв соёлдоо тулгуурласан ёс заншил, зан үйл, хэл аялгууны ёс зүйн хөгжил нь бие хүний оюун сэтгэхүйн хэрэгцээ шаардлагыг үндсээр нь хэрхэн биелүүлэхэд оршино.
2. Өвөг дээдсээсээ уламжлан хүлээж авсан бөө мөргөлийн учир шалтгаан, түүний мөн чанарын амьдралын үндсэн асуудлыг шийдвэрлэхийг онцлох явдал байлаа. Гэтэл бөөгийн орчин дахь амьдралаар туулан замнаж ирсэн өвөг дээдсийн сургаал болоод түүний ёс занши, зан үйлд нь тулгуурласан бөө мөргөл нь олон гавъяа байгуулсан нь үнэн боловч, нөгөө талаасаа эдүгээ цагийн бидэнд “ТЭНГЭР, ОНГОД, ШҮТЭЭН” гэсэн оюун санааны үйлдлүүдийг гүйцэтгэж байгаа нь ч бодит байдалтай нийцэх нь зүйн хэрэг. Өвөг дээдсүүдийн хийж бүтээсэн бөө мөргөл нь өнөө цагийн бидэнд ёс заншил, зан үйл дэх тусгалаа олгож ирсэн юм. Түүнчлэн бөө мөргөл нь ёс заншил, зан үйлээ хадгалж ирсэн ба эдүгээ цагийн нийгмийн ертөнцтэй зэрэгцүүлэн амьдруулахаар сэргэн боссон нь түүний итгэл үнэмшлийн илэрхийлэл мөн.
Бөө мөргөлийн эцсийн зорилго нь эхлээд “Эх дэлхий-Хүн-Байгаль”-иа энэрэн хайрлахадаа сэтгэлээрээ итгэж түүнийг ёс заншил, зан үйл, хэл аялгууны болон “Онгод”-той хэмээх үйлдлээрээ хэрэгжүүлэхэд оршиж байдаг. Ийм учраас “Эх дэлхий-Хүн-Байгаль”-иа энэрэн хайрлах ухаарахуйн итгэл үнэмшил нь тодорхой мэдлэггүйгээр бий болдоггүй. Ер нь бөө мөргөлийг мэднэ гэдэг нь бөөгийн орчин дахь амьдралын утгыг нь агуулдаг ба “БӨӨ”,”ТЭНГЭР, ОНГОД, ШҮТЭЭН” гэсэн онолын эх үүсвэрийг нь батлагдаж, бөөгийн орчин дахь амьдралын туршлагаар баталгаажаагүй бол түүнийг ойлгож хүлээн авч чадахгүй шүү дээ. Харин Бөө мөргөлөө уламжлуулан авч үлдсэн өнөө үед сэргээн хэрэгжүүлж буй нь бахархалтай. Тэгэхдээ бөө мөргөлөө одоогийн хүүхэд залуучууд нь “ОНГОД”-оо хүлээн авч байх боловч итгэл үнэмшилдээ бодиттойгоор хэрэгжүүлэхгүй байгаа учир “БӨӨ”-гийн гэх асуудал нь өөрийн гэсэн түүхэн зорилгоо биелүүлж чадахгүй байна. Бөө мөргөлийн дотоод ёс зүйн үнэнд нийцүүлсэн ч гэсэн тодорхой онолын тайлбар шаардагдаж, бөө мөргөл урт хугацааны түүхийг туулахдаа шинжлэх ухаанаар тайлбарлаж болохуйцаар хангагдаж буй учраас эдүгээ цагийн эринтэй золгон гарч ирсэн юм. Ийнхүү бөө мөргөл болоод түүнийг хүлээн авч буй шинжлэх ухаан нь бөөгийн орчин дахь амьдралын хоёр талт ёс зүйн мэдлэггүй шинжийг давахын төлөө өөр өөрийн гэсэн өвөрмөц арга барилаар хариуцлагаа үүрч, гараагаа эхлэн, сэргэн хөгжих үйл явцдаа хоорондоо таарахаа больж, харилцан зөвшилцөж чадахгүй шинжээ харуулж ирсэн ажээ. Ийм учраас бөө буюу улаач, түшээд болон түүнийг дэмжигч шүтлэгтэн олон түмний хоёр талт ёс зүйн мэдлэггүй шинжийг бүрэн давж, өвөг дээдсийнхээ “ТЭНГЭР” хэмээх зорилгыг зөв хэрэгжүүлье гэвэл шинжлэх ухаантай зэрэгцэн байхуйн ухаанаар хандаж “БӨӨ МӨРГӨЛ БА БӨӨ”-гийн гэх асуудлаар судалгаагаа үр бүтээлтэй хийхээс гадна бөөгийн орчин дахь амьдралын асуудлыг ил тод шийдвэрлэх нь өнөө цагийн эрдэмтэд, судлаачид болон бөө улаач, түшээд, шүтлэгтэн ба эс шүтлэгтэн олон түмний эрч хүчин дэх итгэл үнэмшлийн үнэн нь гарч ирэх ёстой.
Энд та бүхний өмнө дэлгэн тавь буй энэхүү сэдэв бол тэрхүү “БӨӨ МӨРГӨЛ БА БӨӨ”-гийн гэх асуудлын итгэл үнэмшлийн үнэний нэгээхэн хэсэг бөгөөд эдүгээ хүртэл “МӨНХ ТЭНГЭР, ТЭНГЭР, ОНГОД, ШҮТЭЭН буюу САХИУС”-т итгэгчид нь сонсож, үзсэн ёс заншгил, зан үйлийн хүрээгээрээ үзэл бодлоо илэрхийлж буй үйлдэл билээ. Удахгүй цаг нь болоход энэхүү “БӨӨ МӨРГӨЛ БА БӨӨ”-гийн гэх хэмээх өвөг дээдсээс ээ уламжлан хадгалагдаж ирсэн өв соёлын үнэний гүн гүнзгий утга агуулгууд нь “ОНГОД”-той хэмээх үнэний гэрэл асар хурдан, бүх хүмүүн төрөлхтний болон монголын ард түмний хүртээл болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна, Тэнгэр минь ивээх болтугай!
Монгол бөөгийн зайран С. Лхагважав

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/