Уншиж байна...

Нэг.
Хулгана жилийн цагаан сарын эхний өдөр Монголын минь тасархай болсон халимагийн зүтгэлтэн, Монгол туургатны нэт туульч Цагаанзам Монгол туургатны 100 эрхэм нэвтрүүлэгт оролцов. Халимагын түүх, соёлын өнөөгийн төлөөлөл болсон нэртэй зүтгэлтэний хэлсэн ярьсан бүхэн сонирхолтой байв.
Халимагт МБНЭ-ийн төлөөлөл анх очиж, Элстэй хотод нэг их хайлгүүгээр МБНЭ-ийн гишүүн, улаачаа олов. Тэгээд хоёул олны шүтээн болсон Ганц модны булагт очсон билээ. Тэгээд ганц модоо нар гурвантай тойрч, булгийн ширгэсэн нүхний зураг авав. Тэнгэр цэлмэг, намуухан дулаахан өдөр байж билээ.
Монголоос авчирсан аргал, арцаа уугуулж, хуураа татаж эхэлмэгц үүл хурж бороо орж, солонго татсан. Сонирхолтой үйл болоод өнгөрсөн. Одоо түүнийг зураг л гэрч болон үлджээ.


Хоёр.
Бид хоёр дахь удаагаа Ойрдын феставалд оролцохоор Элстэй хотод ирэв. Монгол туургатны нэрт туульч Цагаанзамтэй бид феставалын үеээр олж уулзсан байдаг. Орой нь бидний байрлаж буй Шатрын хотхон дахь зочид буудалд Цагаанзамтай уулзаж удаан хугацаанд ярилцаж сууж билээ.
Бид феставалын нээлтийн үеэр Ганц модны булагт бөөлөлт хийсэн. Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү бүрэн хуяглан бөөлсөн нь олон зууны дараа болсон өвөрмөц зан үйл байсан байж магадгүй.
Эрдэм шинжилгээний бага хуралд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан мэдээлэл хийж, үзэсгэлэн, хаалтын ажиллагаанд оролцсон юм.
Гурав.
Тэр жилийн намар Улаанбаатар хотод Цагаанзам ирж, номын дэлгүүрт уулзалт ярилцлага хийж, туульсын хэсгээс хайлсан билээ.
Бидний урилгыг хүлээн авч Цагаанзам МБНЭ-ийн залуучуудтай уулзаж, хамт зоог барьсан байдаг. Дурсгалын зураг хамтдаа авахуулж уулзалт өндөрлөсөн. Харин энэ удаа Монгол туургатны 100 эрхэм нэвтрүүлэгт оролжээ. Түүний нэвтрүүлгийг үзэж баясан цэнгэв.

Бусад мэдээ

Mar 07, 2024 289

БАЛЖИР УДГАН

Mar 04, 2024 101

УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Feb 28, 2024 177

БӨӨ ГЭЖ ЮУ ВЭ

Feb 28, 2024 1897

ГОВЬ-АЛТАЙД

Feb 23, 2024 146

АНХНЫ УУЛЗАЛТ

Feb 20, 2024 190

НАЛЖИР УДГАН

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/