Уншиж байна...

Халхчуудын өвөг дээдэс VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр Монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн язгуурын Монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон.

 

Халх гэдэг нэр түүх шастирт Халх арван хоёр отог аймаг, Аглагийн арван хоёр хүрээ халх гэж нэрлэгдэж байсан бөгөөд монголчуудын төв түшиг хайгуулч халхавч гэгдэж байснаас халх гэх нэрийг олсон гэж таамгалдаг.
Халх бөөгийн хувьд нэн эртний угшилтай өөрийн өвөрмөц дүр төрх, хувцас хэрэглэлийн сонин содон хэв маягтай. Мөнх тэнгэрийг голлон шүтдэг. Өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг дээдлэн тахидаг, уул хангай дэлхийдээ бишрэл хүндэтгэлээ үзүүлдэг.
Монгол бөөгийн ерөнхий дүр төрхийг өөртөө багтаасан голлох шүтлэгийг гаргуулж байдаг Чингис хааны удам угсааны цагаан ястнуудын өлгий нутаг учраас бөөгийн эртний уламжлалыг өөртөө бүрэн шингээсэн байдаг. Халх бөө манжийн ноёрхлын үед үндсэндээ бүрэн устаж шарын шашны нөлөөлөлд бүрэн автсан учраас өв уламжлал нь үндсэндээ тасарсан.
Тиймээс Халх удган, зайрангууд өнөөг хүртэл уламжлалаа хадгалан авч үлдэж чадаагүй. Иймд Халх бөөгийн зан үйл, ёс жаягийн талаарх мэдээлэл тун ховор үлджээ.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/