Манай Дорнод Дашбалбарын бөөгийн зөвлөл бол Нэгдсэн тахилгыг олон удаа зохион байгуулсан туршлагатай хамт олон билээ. Тус хамт олны дотроос Монгол бөөгийн буриадын их зайран төрж гарсан нь түүхтэй. Монгол бөөгийн их зайран Болд бол монгол бөөгийн замналд өөрийн үнэтэй хувь нэмрээ үлдээсэн эрхэм билээ. Дорнод Дашбалбарын бөөгийн зөвлөл бол энэ 9 сарын 22 нд Намрын ээлжит тахилга хийжээ. Ирэх жил Халх голын ялалтын ойг тохиолдуулан Дорнод Дашбалбарын бөөгийн зөвлөлөөс Хөх уулын нэгдсэн тахилгыг зохион байгуулах юм.