Уншиж байна...

Монгол бөөгийн хоёр дархан удгантай Хэнтий аймагт очив. Аялалаа шууд үргэлжлүүлж Сүхбаатар аймагт шөнө дунд очиж билээ.

Монгол бөөгийн хээрийн онгоны асарт тахилга хийгдэж байна. Олон мянган жил таралтгүй хийгдэж ирсэн бөөгийн зан үйл нэн сонирхолтой.
МБНЭ-ийн үйл ажиллагаанд хувь хүмүүсийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг чухал ач холбогдолтой. Ийм өндөр хариуцлага үүрч яваагаа улаач бүр ухамсарлах ёстой. Түүнээс гадна нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага гэж бий.

Буриад бөөгийн мөн чанар, онцлогыг харуулсан тахилгыг хатан Туул голын эрэг дээр, Их бага баатруудын онгонд зориулан хийсэн билээ. Тун ховор сайхан тахилга болж өнгөрсөн.

Тэр үедээ маш онцлог нэг тахилгыг Удган Бат-Отгон удирдан хийсэн байдаг. Олон хүн оролцсон энэ тахилга тэр үедээ хийгдсэн дэг жаягаараа өвөрмөц байсан. Толгойлж бөөлсөн удган маань гурвалжин хэнгэрэгтэй байсан нь нэгийг өгүүлдэг. МБНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй намайг үзэх гэж очсон намайг удган өөрийн биеэр ирж оролцож болохгүйг мэдэгдэж, холдохыг хүссэн тул явсан билээ. Ямар нэг учиг байсан биз ээ.

Их сайхан хайрханы өвөрт бөөлөлт хийгдэж билээ. Олон бөө нар тогтмол очдог газар байсан. Тэнд Монгол бөөгийн тэргүүн удган Б.Энхбаярын гал, судлаач Бадарчийн хамт бөөлөлт хийж буй зураг үлджээ. Хайрханы баруун талд агуйтай, тэрхүү агуй нь бөө нэртний хуяг, хувцас, хэнгэрэг, савны оршуулгын газар болсон. Ойролцоо юм байгуулахад хэцүү л газар болсон харагддаг. Гэхдээ хэн нэгэн нь том барилга бариснаар дэргэд нь очиж бөөлөх газар хаагдсан. Том үйлтээ хүн тэр газрыг авсан байх даа.

Жотог зайрангийн хүү, Ноё бөөгийн дүү Хаж зайран нь дархадын ар гурван отгийн шүтээн болсон, Шишгэд нутгийг харсан алдарт зайран байжээ. Цагааннуур сумын Хармай, Тэнгис голуудаар нутаглаж байсан ба тэнгэрээр хүчээ авсан тэнгэр эрхэстэй нөхцсөн агуу бөө байсан бөгөөд, ийм бөө нь их хүч чадал увидасыг авсан байдаг гэдэг. 13-р зуунд амьдарч байсан Тэв тэнгэр бөө нь мөн адил тэнгэрээс их хүчийг авсан бөө байсан юм.Хармайн аавын тэнгэр нь гурвалжин дүрсээр хөрөглөсөн байдаг бөгөөд энэ нь асар их хүчтэй гэдгийг илэрхийлсэн хэрэг билээ, учир нь бөөг мөргөлт зориг баатарлагын билигдэл нь гурвалжин дүрс байдаг.

Монголын бөөгийн нэгдсэн байгууллагын бүрэлдэхүүний үндэс нь багшийн удирдлага дор үүссэн галууд, хамтлагуудаас бүрддэг. Анх нэгдсэн галуудын хувьд хамгийн олон шавьтай бүлгүүдэд Өөдөө, Хишигжаргал, Амгаланням удганы галууд хамаарч байлаа. Олон зуун шавьтай болоод ирэхээр байгууллагын удирдлага дор бус бие даан байгууллага байх нь илүү байдаг учраас МБНЭ-ээс тасран салсан байдаг. Энэ нь ч цаг үеийн зүй тогтол, одоо ч үргэлжилсээр байгаа үзэгдэл юм. Энэ удаа нэгэн галынханы бөөлөлтийн зургийг тавьж байна. Энэ бол монгол бөөгийн түүхийн нэг хэсэг юм.

2012 оны намар байлаа. Олон улаач нар өөрсдийн онгодоо оруулж, өөрийгөө бөө гэдгээ батлахыг зорино. Удмын онгодоо, хайрханы савдагаа, лус татан бөөлнө. Энэ олон бөөг хэрхэн уламжлалаа авч явааг тодруулах зорилт тулгарна. Тэр бүхнээ улаач хүн хуяглан бөөлж баталгаажуулна.

Бусад мэдээ

Apr 10, 2024 412

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/