Уншиж байна...

Монголын бөөд хамтарч ажилах цаг үе тохиов. Анхлан байгуулахаас цаашид зорих их замд эхний сорилт нь МОНГОЛ БӨӨГИЙН ЁС ЗҮЙ байлаа. Монгол бөө өөрийн уламжилж ирсэн ёс зүйтэй байсан. Олон мянган жилийн явцад бөө хүний амь, амьдралаар бичигдсэн ёс зүйг дагаж мөрдөнө гэдэг жинхэнэ бөө хүний амьдралын том сорилт шалгуур билээ.
Гарааны шатанд ихэнх нь бүдэрсэн. Яагаад бүтэрсэнээ улаач бүр санаж байгаа. Олонхи нь жинхэнэ улаачийн залгамж байж чадаагүйгээр тайлбарлагдана. Нэгдэж чаддагүй явдлаа бөө нар нэгддэггүй гэж тайлбарлах нь харагддаг.

Монгол бөөг эх нутагт нь ирж, газар оронтой нь нягт холбон судалдаг, зурхайч, өвөрмонголын бөө судлаач Үнэнч гэгч байсан. Монгол нутагт өнө эртнээс хэрэглэж ирсэн зурхайг судлахад амьдралын олон жилээ зориулсанг би сайн мэднэ. Түүний хийсэн судалгааны ажил, бүтээлийг уншихад жинхэнэ судлаач хүний арга барил харагдана. Тэрээр өөрийн бүтээлээс надад дурсгасан юм. Харамсалтай нь миний ажлын өрөөнөөс алга болчихсон.
Сүүлийн хэдэн жилээ бөө, улаачийн амьдрал зориулсан байдаг. Түүний сүүлчийн бүтээлүүдийн нэг нь Өглөгчийн хэрэм, Бурхан халдун хайрханы харьцуулсан судалгааны бүтээл байсан. Зөвхөн тэр бүтээлээс түүний маш өндөр мэдлэгтэй судлаачийн дүр зураг тодордог юм.

Чингис хааны өлгий нутаг аргагүй монгол бөөд элэгсэг хандсан билээ. Аймгийн засаг дарга Хүрэлбаатар миний хүсэлтийг шууд дэмжиж, Норовлин сумйн харьяат, Монгол бөөгийн их удган Л.Юрад аймгийн хүндэт иргэн тэмдэг олгохоор шийдвэрлэсэн билээ.
Энэхүү шагнал бол Монгол бөөгийн улаачид олгосон анхны төрийн байгууллагын шагнал байсан юм. Дараа нь Норовлин суманд очиж, сумын засаг даргатай уулзаж, Ардын жүжигчин А.Энхтайван улаачийн амьдралаар баримтад кино хийж билээ. Энэ кино мөн л монгол улаачийн тухай өгүүлсэн анхны баримтад кино болсон билээ.

2012 онд. Сэлэнгэ аймгийн Зүүнхараад Цанит натрийн хордлогын үед сар орчим судалгааны ажилаар ажилласан газар болохоор газар орныг сайн мэддэг байлаа. Дархан удган Д.Энхжаргалын зөвлөснөөр удган Отгонцэцэгийг Зүүн хараагийн бөөгийн зөвлөлийн удирдагчөөр томилсон байдаг. Эхний уулзалт маш амжилттай болсон. Харин үргэлжлүүлээд хийх ажил тэгээд зогссон. Сонгуульт ажил нь хувь хүнээс шууд шалтгаалдаг. Сурталчилгаа киноны дараа харилцан ярилцаж билээ.

Хамгийн хойд Дашбалбар сумаас манай улаач нар нэгдэж Пургон автомашинаар хүрэлцэн ирсэн байлаа. Аймгийн төвд болсон уулзалтаар МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнг байгуулах асуудлаар санал солилцож билээ. Энэ хуралдаанаар Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар, Монгол бөөгийн их удган Гэрэлтуяа, Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн удирдагчаар Монгол бөөгийн их зайран Болд нарын сонгож билээ.

Талын агуйд “ориг” байх үед очсон билээ. Одоо тэнд байгууламж хийж, тохижуулсан байгаа, тэгэхээс аргагүй болоо биз ээ. Хоёр дархан удгантай хамт байсан дурсамжит мөчүүдээ мартахын аргагүй.

Бид нэг айлаар орсон юм. Хойморт суугаа нэгэн хүүг энэ Шилийн богд хайрханы савдаг хэмээн танилцуулж билээ. Савдаг хүн болоод заларч байгаа тухай нэг хэсэгтээ ярианы сэдэв болов. Янз бүрийн адал явдалтай таарах нь байдаг л зүйл. Наран мандахтай уралдан Шилийн богд дээр гарч залбирлалаа. Алсын барааг харахад мөн ч сайхан шүү.

Нүүдлийн шувууд Намрыг шивнэн буцна. Түүхийг өгүүлэх хүн чулуунууд хэдэн зууныг улираан дүнхийсээр зогсоно. Хүний нас дэндүү ахархан, нэг л мэдэхэд юу ч бүтээгээгүй хорвоог орхино. Ганц мод галд болдоггүйг сануулсаар байдаг ардын үг байхад “ганцаарханаа” ертөнцөд оршдог гэж өөрийгөө тунхаглах тэр бөө нар гунигтай. Зөвхөн өөрийнхөөрөө ертөнцийг харах нэг асуудал, бөөгийн өмнө тулгарч буй асуудлыг өргөн хүрээнд харах, сэтгэх том асуудал.

Бусад мэдээ

Apr 10, 2024 414

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/