Уншиж байна...

2012 он. Бөөгийн галууд, хамтлагуудын үйл ажиллагаатай танилцаж байлаа. Аянга удган урив. Бидэнтэй хийж буй анхны уулзалт байсан. Түүний бөөлөлт дээр суув. Тэрээр энэ удаа өөрийн нэг шавийн хамт бөөлсөн юм. Надтай уулзахдаа өмсөж байсан гэрийн хувцастайгаа онгодоо оруулж бөөлсөн билээ. Тэрээр өвөг дээдсийн сургаалиас айлдав.

Улаач нараа бол танина л даа. Гэхдээ тэр болгон хүнд танилцуулаад байдаггүй онгодын өргөөтэй танилцана гэдэг чухал зүйл. Нийтэд танилцуулах зөвшөөрөл авна гэдэг бас чухал алхам. МБНЭ-ийн тэргүүний сонгуульт ажлыг авангуутаа улаач нарынхаа онгодын өргөөгөөр зочилж, үйлтэй нь танилцаж билээ. 2012 онд их хүйтэн болж байхад Чулуунбаатар зайрангийд очсон юм. Анх удаан ярилцаж сууж билээ. Голомт, дараа нь Энхбаяр удгантай хамтарч байсан тухай түүхээ ярьсан. Тэнгэрийн оронг зорихын өмнөхөн манай өрөөнд зочлоод гарахдаа хамгийн сүүлчийн захиагаа дөрвөлжин дэвтэрийн хуудсанд бичээд ширээн дээр хэнд ч хэлэлгүй тавьсан байж билээ. Бичсэн зүйлийг уншаад надад их итгэж байж дээ гэж бодсон шүү.

Монгол бөөгийн нэгдсэн анхны байгууллагын хувьд хуралдах байр чухал байсан. Энэ удаа кино үйлдвэрийн дэргэд хүний хөл хөдөлгөөн багатай хоолны газарт ээлжит хуралдаанаа хийж байна. Д.Энхжаргал, Д.Батчулуун, А.Энхтайван, Чинбат, Бадарч, Энхзаяа, Дангаасүрэн, Булган, Энхбаяр, Батсайхан, Хоролдамба, Гомбо, Одгэрэл, Эрдэнэбаяр, Хишигжаргал, Загдаа нар гишүүд байлаа. Цаг үеийн шаардлагаар гишүүд шинэчлэгдэж явдаг билээ.
Сэтгэл байвал зүтгэл гардаг. Хүн болгон байгууллагын зорилтын төлөө сэтгэл зовинон ярилцана. Санхүүгийн чадвар ямагт сэтгэл зовоосон ажил байлаа. Тийм атлаа байр түрээслэн зардал гаргаад байх болоомж муутай.

Улаанбаатар хотод Говь-Алтайн нутгийн тэнгэр шүтлэгтэн нар цугларав. Энэхүү ажиллагаанд судлаач Бадарчийн оруулсан хувь нэмэр их билээ. Цугларсан олны үзэл бодол янз бүр байсан. Тийм хэдий нутгийн олон улаач нар анх удаа цугларч чадсан.
МБНЭ-д Говь-Алтайчуудыг нэгтгэхэд судлаач Бадарч, Монгол бөөгийн тэргүүн удган Энхбаяр нар гол үүрэг гүйцэтгэсэн. Удганы хувьд олон бөөгийн дунд “хэл ам”-аас залхасан байх, өөрийн гэсэн үүргээ биелүүлчихээд эвлэлээс чимээгүй холдсон.

Монгол бөөгийн байгууллагын эрхэм зорилго бол орон нутагт бөөгийн байгууллага үүсгэж бэхжүүлэх зорилт байсан. Бид дорнод аймгийн төвд байрлах Монгол бөөгийн онгодын өргөөнд зочилсон билээ. Монголын зүүн хэсэгт Буриад бөөгийн уламжлалыг үргэлжлүүлэх дор нэгдэн ажиллах хүсэл эрмэлзэл их байлаа. Хаана ч очсон олон зуун шүтлэгтэн нар гишүүнээр элсэж, МБНЭ-ийн зорилтын төлөө нэгдэж ажиллаж байлаа.
Хөдөө орон нутагт улаач, түшээ, шүтлэгтэн нар нэг байгууллагад нэгдэж ажиллах асар их сонирхол байсан.

Дорнод аймаг нь Халх голын дайн явагдсан нутаг болохоор түүхэн хөшөөгөөр баялаг билээ. Түүхэн хөшөө, дурсгалтай танилцав. Буриад бөөгийн төлөө өөрийн амьдралаа зориулсан Монгол бөөгийн их зайран Болд болон бусад олон улаач нар хамтдаа зургаа даруулжээ.
Тэр үед Дорнодын бөөгийн хүрээлэнгийн удирдагч байсан Монгол бөөгийн их удган Гэрэлтуяа гол үүрэг гүйцэтгэж байсан. Хувийн амьдралд тулгарсан бэрхшээлийг даван туулах явцдаа удган маань хамтын зорилгын төлөө үйл явцаас татгалзах болсон. Бөө нар нэг нэгэндээ туслах, хамтарч ажиллахдаа муу юм билээ. Тэр ч бас нөлөөлсөн байдаг.

Монгол бөөгийн байгууллагын нэн чухал бодлого бол цол, түүний зэрэг дэвийн асуудал юм. МБНЭ-ээс энэ чиглэлээр тодорхой бодлого дэвшүүлж түүнийг хэрэгжүүлэх журмуудыг боловсруулан гаргасан. Үйлчлүүлэгч олон түмэн ямар бөө дээр очиж байгаа эсэхээ тодорхойлох нь чухал юм. Энэ хүрээнд улаач нарыг бөөлүүлж, бөө мөн эсэхыг тодорхойлдог. Иргэдийн хүсдэг бөө мөн үгүй эсэхэд хариулт өгөх нийгмийн шаардлагын үүднээс бөө нарыг бөөлөлтийг ДЦХ-н гишүүд 20 орчим улаач нар үзэж, хянаад цол олгох асуудлыг нууц санал хураалтыг үндэслэн олгодог болсон. Бодлогынхоо дагуу цол олгож, үнэмлэхжүүлэх ажлыг хийж байна. Бөө хүн мөн эсэхээ тодруулахад улаач болоод эхний 1.5-3 жил чухал хугацаа байдаг.

Дайн тулалдаан болсон түүхэн газруудаар аялсан өдрүүд байлаа. Халх голд монгол дайчдын ялалтад зориулсан хөшөө очив. Дайны үеэр агаарын цохилт хийж, японы тал манайд хаясан анхны бөмбөг хаясан газарт дурсгалын хөшөө босгожээ.
Энэхүү хөшөө нь халх голын дайнд голлох үүрэг гүйцэтгэсэн хөнгөн танк, хуягт машины хөшөө байдаг. Халх голын дайны үед удирдлага байсан барилга, Монгол Улсын маршал Х.Чойбалсаны хөшөө, өнөө цагт түүхийн музей болжээ.

Бусад мэдээ

Apr 10, 2024 412

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/