Уншиж байна...
Монгол дахь Хятадын худалдаа-мөнгө хүүлэл, тариачдын талаархи Манжийн засгийн газрын тэр бодлогыг хоёр үндсэн үед хувааж болно1.
 Нэгдүгээр үе нь 1690-ээд оны сүүлчээс XIX зууны тэргүүн хагасыг хамарна. Энэ зуун тавь гаруй жилийн туршид Манж нар Хятадын худалдаачид тариачдыг бөөнөөр нь Монголд оруулахгүй, барьж байх бодлого явуулжээ. Манжийн энэ бодлого нь тэр үеийн Чин гүрний улс төрийн бодлогынх нь ерөнхий чиг шугамтай нь холбогдсон хэдэн шалтгаантай байв. Манжийн энэ бодлого нь Монгол оронд олон худалдаачид, тариачид цутган орохыг нэг хэсэгтээ саатуулжээ. 1 А.Очир.”Монгол-Хятадын худалдааны харилцаа”. /XIX-XX зууны эхэн/.УБ.1985. тал 12.
Нөгөө нэг шалтгаан нь Монголыг колончлох Манжийн эдийн засгийн бодлоготой холбоотой байв.
 Манж гүрний засгийн газраас Монгол дахь хятадын худалдаачид, тариачдын талаар XVII зууны ерээд оны сүүлчээс XIX зууны тэргүүн хагаст явуулсан бодлогыг дотор нь хэдэн шат болгон хувааж болно. Нэгдүгээр шат нь. 1696-1719 оныг хамарчээ. Энэ үед тэд Монгол дахь хятадын худалдаачдыг хязгаарлах талаар тодорхой арга хэмжээ аваагүй байна.
Монгол дахь хятадын худалдаачид, тариачдын тухай Манжийн бодлогын хоёрдугаар үе нь XIX зууны дундаас Чин гүрнийг унатал үргэлжлэв. Энэ үезд Монгол нутагт орох худалдаачид, тариачдыг хориглохоо болиод, харин тэднийг олноор нь оруулахад хүрсэн байна. Манжийн бодлого тийнхүү өөрчлөгдсөн нь хэдэн шалтгаантай байв.
 Монголд хятад худалдаачид, тариачдыг оруулах Манжийн бодлогын хоёрдугаар шат нь 1874-1911 оныг хамарчээ. Энэ үед Монгол дахь хятад худалдаачид, тариачдыг хязгаарласан урьдын бүх хуулийг хүчингүй болгоод, худалдаачид, тариачид дуртай газраа орон байр, хашаа, агуулах барьж суурьшихийг зөвшөөрчээ.
Манжийн дарангуйлагчид Монгол орныг гадаад ертөнцөөс тусгаарлан барьж байсан нөхцөлд тус орны эдийн засагт нөлөөлөгч гадаад хүчин зүйл нь гадаадын,түүний дотор хятадын худалдаа байв.
 Хятадын худалдаа нь Монгол оронд зарим нэг хот суурин үүсч, зах зээлийн анхны үүсвэр тавигдахад нөлөөлсөн байна.
200 шахам жилд Монголын зах зээл дээр малын үнэ 3 дахин, 1810-1890 онд хүнсний зүйлийн үнэ 2 дахин нэмэгдсэн байна.
 Хятадын худалдаа Манжийн дарангуйлалтай сүлбэлдэн, Монголын малын толгойн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж, бас Монголын түүхий эдийг тэр чигээр нь авч гадагш гаргаж байсан нь чухамдаа Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг саатуулж байсан хэрэг юм.
 Орос болон бусад орны худалдаа
Тэр үед Орос худалдаачид Ар Монгод хоёр үндсэн чиглэлээр нэвтрэн ирж байв. Тэдний Бийскээс ирэгсэд нь Монголын баруун зүгийн нутгаар, Хиагтаар орж ирэгсэд нь Монголын төв, зүүн зүгийн нутгаар, Хиагтаар орж ирэгсэд нь Монголын төв, зүүн зүгийн нутгаар худалдаалж байв. Ар Монгол дахь Оросын анхны пүүс бол Коковин-Басовын пүүс юм. Тэр үезийн Ар Монголын улс төр, эдийн засгийн нэгэн төв Ховдод анх 1869 онд Мальков, Ошлыков нарын хоёр пүүс нээгдсэн бол 1870-аад онд 4 пүүс нэмэгдэв. Улиастайд мөн үед арваад Орос пүүс ажиллаж байжээ. Ар Монголд ийнхүү Оросын худалдаа идэвхтэй нэвтрэн, Хятадын худалдаатай өрсөлдөх болж, Орос-Монголын худалдааны гүйлгээ өссөөр байв.
XIX зууны дунд үеэс Монголд нэвтэрсэн Оросын худалдаа нь Хятадуудын худалдааг бодвол, ард олны дотор нэлээд нэр хүндтэй байжээ.
 

Бусад мэдээ

Apr 04, 2024 1473

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1417

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 452

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 745

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/