1. Буддизмыг дарсан улс орон хүн ам нь өсөн, хөгжиж дэвжиж ирсэн нь: Буддизм нь Энэтхэгт үүссэн боловч 5-р зуунаас 13-р зуун хооронд буддизмтэй тэмцэл явуулан, улс орноосоо шахан гаргасан байв. Хятадын Тан улсын Ү Сүн хаан сууринд байх хугацаан/840-846/-даа буддизмыг дарж, 4600 гаруй сүмийг шатаан, 260 мянган ламыг хар болгон, цэрэгт татан, тариалан эрхлүүлэн, гуулин бурхныг нь хайлуулан зоос цутган, төмөр бурхнаар нь тариалангийн багаж үйлдүүлжээ. 945 он бас Хойд Жү улс/951-960/-ын Ши Сүн хаан буддизмтэй дахин тэмцсэн. 20-р зууны том цэвэрлэгээ нь одоогоос ердөө хэдхэн арван жилийн өмнө буюу 1966-1976 оны улаан хувьсгал байв. Япончууд 1868 оны Майжийн шинэчлэлээр буддизм ба үндэсний Шинто шашин хоёрыг салган тусгаарлаж, буддизмыг хязгаарлан Шинтогоо төрийн шүтлэг болгосон. Мөн энэ үеэс эхлэн Япон нь орчин үеийн улс болон хөгжиж эхэлсэн билээ. Солонгос нь бас олон жил уйгагүй буддизмтэй тэмцсэн улс юм. 1392-1897 оны хооронд оршиж байсан Солонгосын хаант улсын үед цөөхөн хэдэн хаадыг гаргавал бүхэлдээ буддизмыг дарж байсан юм.
Олон улсын валютын сангийн судалгаанд тулгуурлан, 2010 оны дэлхий улс орны ҮНБ/GDP/-ийг авч үзвэл, Хятад 2, Япон 3, Энэтхэг 11, Солонгос дэлхийд 15-д тус тус орсон байдаг. Харин үүний эсрэгээр буддизмыг дараагүй, олон зуун жил гол шүтээнээ болгон архагшуулан шүтэж ирсэн улс үндэстэн явах тутам хоцрогдон, доройтож ирсэн байх юм. Дээрх судалгаагаар Мьянмар дэлхийд 83, Балба 107, Камбож 119, Лаус 135, Бутан 162-д тус тус орсон бөгөөд Монгол улс Лаустай зэрэгцсэн даруухан үзүүлэлттэй байна.
2. Буддизмыг туйлшруулсан улс үндэстэн төрөө алдан, иргэншил нь мөхөн сөнөж байсан нь:. Буддизмыг дарсан боловч, дахин сэргээсэн улс үндэстэн мөхөн сөнөсөн буюу харьд эзлэгдэн тусгаар тогтнолоо алдсан байх юм. Сяньби, Хятан зэрэг эртний улсууд нь түүхэндээ буддизмыг туйлшруулан шүтэж байсан ба эдүгээ нэгэнт мөхөн алга болж, бид зөвхөн түүхийн хуудаснаас уншдаг билээ. Тангууд Төвд нар ч энэ ангилалд багтах ба 841 онд Ландарма хаан буддизмд их цэвэрлэгээ хийсэн боловч, ялагдлаар төгсөж, Төвдөд дахин улангасан дэлгэрсэн. Сяньбигийн Туват хаан /408–452/ ба Юү Вэн Юүнг/МЭ543–578/ хэмээх Сяньби гаралтай хаан тус тус буддизмыг дарж байсан боловч ялагдлаар дуусаж байсан юм. Буддизмыг дэмжиж байсан хаадууд хятадчлах бодлого хэрэгжүүлж ирсэн нь бас нэгэн түүхэн онцлог юм. Жишээ нь: Сяньбичуудын байгуулсан Вэй улсын Тувахун/МЭ467–499/ хаан нь буддизмыг туйлшран дэмжиж, Лүнг Мэн, Шао Лин зэрэг олон сүм хийд байгуулсан ба Утайн хийд ч гэсэн энэ үед хөгжиж эхэлсэн. Мөн үүний зэрэгцээ улс даяар Сяньби хэлээр ярьж, Сяньби хувцас өмсөхийг хориглон Хятадаар ярьж, Хятад хувцас өмсөхийг хуульчлан, Хятад хүнтэй гэрлэхийг сайшаан, Сяньби овгийг устаж, Хятад овог хэрэглэхийг хүчээр тулгасан байв. Хожим нь 1691 онд Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарын Манжид дагаж орсон зүйл явдал нь мөн түүхэн энэхүү үзэгдлийн бодит жишээ юм.
3. Буддизмыг гол шүтээнээ болгосон улс орон өнөөдөр дэлхийн хамгийн ядуу улс оронд тооцогдож байгаа нь: НҮБ-аас дэлхийн улс орнуудыг хөгжсөн, хөгжиж байгаа, хөгжлөөр хоцрогдсон хэмээн 3 ангилан үзэж иржээ. Хөгжлөөр хоцрогдсон улс орныг “хамгийн ядуу улс орон” гэх буюу “дөрөвдөх ертөнц” хэмээн нэрлэдэг. Одоогийн байдлаар ийм тодотголтой улс орон 49 байгаа аж. Тухайлбал: Африкийн 33, Австралийн 5, Төв Америкийн 1, Азийн 10 улс байгаа юм. Азийн энэ 10 улсын дотор дотоодын дайнтай,тусгаар тогтноод удаагүй, байгалийн гамшигтай, өлсөглөн, дэд бүтэц нь хөгжилгүй Мальдив, Зүүн Тимор, Йемен, Афганистан, Бангладеш зэрэг 5 улсыг эс тооцвол бусад 5 улсад нь нийтлэг оршиж буй нэг онцлог ажиглагдсан юм. Тэр нь эдгээр улсуудын дийлэнх нь түүхэн буюу орчин үед буддизм хэт туйлшруулсан улс орон болно. Одоогийн байдлаар Балба-ын 10, Лаусын 60, Мьянмар 89, Камбожийн 90 хувь нь буддын шашинтай. Бутан бол Төвдээр дэлгэрсэн буддизмыг албан ёсоор төрийн шашнаа болгож буй орчин үеийн цорын ганц улс юм.
Эндээс харахад түүхэн турш буддизмын хүнд тахалд нэрвэгдэн архагшуулан шүтэж байсан бөгөөд өнөөдөр ч гэсэн эрүүлжиж чадаагүй, тус өвчний вирусийг тээж байгаа улсууд нь жирийн хоцрогдол биш, дэлхийн улс орнуудын адаг болох хамгийн ядуу тарчиг улс орны тоонд орсон болохыг НҮБ- судалгаа харуулж байна юм.
Өнгөрсөн хорин жил Монгол улсад улс орноо бүтээн байгуулахаас илүү сүм хийд засан сэлбэсэн, шинжлэх ухааны ололт амжилт гаргахаас илүү бурхны баримал бүтээн, улс оронд хэрэгтэй боловсон хүчин бэлдэхээс илүү лам нарын тоо толгойг өсгөжээ. Монголчууд нь энэ хурдаараа буддизмд орж явбал адгийн арвын тоонд ороход ойрхон байгаа бөгөөд сэрэмжийн хонх нэгэнт дуугарч эхэлсэн гэж хэлэхэд хэтрүүлэл болохгүй билээ.
4. Монголчуудын түүхэн сургамж ба дахин давтагдаж болзошгүй аюул занал: Сяньби, Хятан нар буддизмаас болж мөхжээ. Юань гүрэн ч үүнээс зайлж чадаагүй, “Юань улсын судар”-д Монгол хаад буддизмаас болж төрөө алдсан гэж тэмдэглэсэн нь буй. Юань гүрний үеийн доройтлоос хойш XVI зуунд Монгол улс арай сэргэж иртэл буддизм дахин орж ирээд улс төрийг бутарсан дээр нь бутаргаж, Манжийн колони болсон. Манжид эзлэгдэх үед шашин дэлгэрээд 100 орчим жил болоод байсан тул, дайд явах цэрэггүй, хөдөлмөр эрхлэх боловсон хүчингүй болж, иргэншил мөхөж байсан нь харьд эзлэгдэх гол нөхцөл болсон юм. Манжийн ноёрхолд байсан хугацаанд шашнаас өөр хийх ажилгүй болж, бүхэл бүтэн Монгол улс тэр чигтээ нь сүм хийд болж хувирсан. Манж унаж, Монгол улс тусгаар тогтносон боловч, байгуулагдсан улс нь шашны улс байж, Төвд лам хаан суусан нь шарын шашны хөгжлийн оргил, мунхаг бишрэлийн туйл болсон. Тийм ч учраас Хятад цэрэг биш, Гамингийн дээрэмд эзлэгдэн, Монголчууд гутаан доромжлогдсон. Оросын улаан хувьсгалын нөлөөгөөр Монголд орчин үеийн улс байгуулагдсан. Буддизм Монголд 400 жил дэлгэрсний эцэс буюу XX зууны эхэнд болоход Монголчууд дэлхийн соёл иргэншлийн хөгжлөөс мөн тэр хэмжээгээр хаягдаж, буддизмаар 100 хувь тархиа угаалгаж, үзэл ухамсрын хувьд амьдралыг зовлонгоор төсөөлөх болж, өрсөлдөн хөгжих, байгалийн шалгарлаар явах чадвараа бүрэн алдсан байсан. Хүн ам хорогдон хасах өсөлттэй болж, эрчүүлийн дийлэнх лам байжээ. Ийм нөхцөлд улс орон хөгжих бололцоо байхгүй, тухайн үед маш эмгэнэлтэй байдалд байв. Гучаад оны хэлмэгдүүлэлтээр олон лам алагдсан, үүнд төр ба намыг буруутган, XXI зууны бошгон дээр дахин сэргээх шалтаг болгож байна. Энэ нь дахин сэргээхийн шалтаг биш, харин хэзээ ч дахиж буддизмыг дэлгэрүүлэхгүй цээрлэж явах сургамж болой. Учир нь буддизм байгаагүй бол лам байх ёсгүй, Монголчууд лам болоогүй бол цуст аллагад өртөхгүй байсан. Өөрөөр хэлбэл, их хэлмэгдүүлэлтийн бурууг тухай үеийн нам төрийн удирдагчаас биш, харин буддизмын тус биеэс хайх учиртай. Хэрвээ хууль байдаг бол олон Монголчуудын толгойг эргүүлж, лам болгоод дараа нь төрийн төмөр нударгаар алуулж байсных нь төлөө буддизмыг шүүхэд өгвөл зохиолтой. Одоо дахид хуучин сүм хийдүүдийг сэргээж, олон мянган хүүхэд залуучуудыг уруу татан лам болгох болжээ. Буддын ном зохиол, мэдлэг ухаан, соёл уламжлалыг сурч судлахаас илүү орчин үеийн соёл шинжлэх ухааныг эзэмших нь улс орны хөгжил, ард түмний амьжиргаанд тус дэм болох юм. Эх орны төлөө хүчин зүтгэх олон сайхан идэрчүүд сүмд суун өдөр хоног нөхцөөж, ард түмнийг мунхаг бишрэлд удирдан оруулах болжээ. Хэрвээ уламжлалаа сэргээх шаардлагатай гэж үзвэл Чингис хааны Их Монгол улсын төрд ёсны уламжлал, Мөнх тэнгэрийн шашин- философи сэтгэлгээнээс сурч судлан хөгжүүлж дэлгэрүүлэх нь буддзимын хоосон орон зайг нөхөх хамгийн бололцоотой үзэл баримтлал болох талаар энэхүү илтгэлд дэлгэрэнгүй өгүүлсэн болно.
 

Бусад мэдээ

Mar 30, 2020 7

СҮГСЭЛЗҮҮР

Mar 30, 2020 4

Үүчүүр

Mar 20, 2020 22

Дэмбээ

Mar 17, 2020 20

Дайралцаа

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/