Язгууртан ноёд манж чинь улсад найр тавьж нутаг усаа худалах нь ихсэв. Манжийн бодлого маш их алсыг харсан удаан хугацааны бодлого байсан
нь одоо хархад илт байдаг. Маш олон хий хоосон хэргэм зэрэг, дэв бий болгож түүгээрээ монгол ноёдыг ихээр шагнаж түүнийгээ дагалдуулан их хэмжээний торго дурдан, богино бүстнүүдийг явуулдаг байв. Үүнд нь бялуурсан ноёд Манжийн хаанд тал засах нь ихсэж сэм хувилдах нь ч ихссэн. Ноёны суудлаа хамгаалж үлдэхийн тулд, элбэг дэлбэг эд мөнгөнд хөлбөрөхийн тулд юу ч хийхээс буцахаа байсан байлаа. Ингээд олон ноёд түшмэдийг маань өөрийн болгосон Манж хаан монголд шарын шашины тэргүүнээр Ишээ хэмээх хүүг тодруулж Занабазар нэрээр өргөмжлөв. Энэ нь үнэндээ бол нялх балчир хүүгээр халхавч хийж төрийг барих гэсэн санаа байсан юм.
Энэ үед халх монгол тэр аяараа Манж чинь улсад дагаар орсон байлаа. Монгол ноёд эд баялагт хөлбөрч эмс охидоор дур зоргоороо наадхаас өөр хийх зүйлгүй боллоо. Эгэл ард биднийг өмгөөлж хамгаалах хүнгүй болсон байв. Үүнээс хойш монгол нутагт шарын шашинг илүү дэлгэрүүлэхийг оролдож эхэллээ.
Эгэл ардуудыг шарын шашиныг шүтэхийг шаардаж, шүтээгүй нэгнийг харгислан шийтгэдэг боллоо. Манж шоронгын эрүү шийтгэл гэдэг хамгаас харгис хэрцгий ороод гарсан бүх л хүн бүтэн биеэрээ гарах нь ховор. Мөн шарын шашиныг тахиж шүтсэн зарим хүмүүнийг ихээр хөхүүлэн шагнаж
бурханы зам мөрийг хөөвөөс эгэлгүй амар амгалан элбэг дэлбэг амьдралд очихыг номлож ард иргэдийн оюун бодлыг мунхруулж байв. Эрүүдэн тамлуулж байхаар энэхүү шашиныг нь сүсэглэж буй дүр үзүүлэн амьдаръя хэмээх болцгоов. Мөнх хөх тэнгэртээ боссон олон арван удган зайрангуудыг хүйс тэмтэрч өчиггүй
хядах нь ихсэх болов. Зохион байгуулалттайгаар олноор нь баривчилж олон түмний нүдэн дээр хомроглон устгаж ч эхлэв. Хар муу зүйлийг дагавал эдгээр хүмүүн шиг мөхөх болно хайр энэрэл гэгээрлийг өгөгч бурхан багшийг шүтвээс сайн сайханыг үзнэ хэмээж байв. Өнө мөнхийн өв соёлийг маань үгүй хийж
харийн шашинг дарангуйлалын хүчээр хүлээн зөвшөөрүүлж байлаа. Халх монголын гол эрх мэдэлийг Манж ноёд атгаж байсан ба тэдгээрт хавсран хүч өгөгчид нь монгол ноёдууд байлаа. Бөөхөн мөргөлийг шүтдэг эсхүл удган зайран гэдэг үг Манж ноёны чихэнд хүрвэл тэр даруй л үгүй хийдэг байлаа. Эгэл ардын тэрсхэн охидыг Манж шунахай ноёдууд хүчээр булаан авч бузарлаж орхих явдал энгийн зүйл болж гар мухар эцэг эх нь хараад л хоцордог байв. Тухайн үеийн хэдэн улаач үрсүүд
Түвдэн зайрангийн зөвлөж тогтоосоноор өөрсдийн мөнх тэнгэрийн зан үйлээ нууц шараар халхалсан байв.
Хаварын адаг сарын адаг ёсөн өдөрийн сүүлийн өдөрийн өмнөх өдөр харуй бүрий болмогч бидэн дундаа хүндлэгдэж явдаг Цөрмийн Шар зайрангийнд улаачид нууцаар цуглалдан хийх тайллага цайллагаа хэлэлцэн суув. Тэгтэл гадаа нохой боргож морьдын хөлийн чимээ сонсогдлоо. Улаачид ч ажигч үгүй суудлаа засцгаагаад энгийн яриа өрнүүлж эхэллээ. Төд удалгүй 3 манж цэрэг орж ирэх нь тэр.
Нэг нь: - Олоноороо цуглаад юу хэлэлцэж байгаа бил ээ хэмээснээ домботой зэлгээн бор авч залгилав.
Бор: - Аяга тагш сархад зооглох санаатай л цуглаад л хөөрөлднөм гэхэд
Нөгөөх цэрэг: - Аанхаа тм бий. Энэ айлын охин бүсгүй хаана байна гэв.
Шар: - Охиноор минь яахнуу гэхэд
Нөгөөх цэрэг: - Манай ноёны зарлиг охиныг чинь авчир гэж тушаасан алив түргэн гаргаж өг гэлээ.
Шар: - Муусайн ноход одоо бүр миний охиныг оролдох нь дутаа юу хэмээгээд өндийтөл буун дуу тас хийх нь тэр. Шар үхэдхийн эсэргээ унахад бүгд ухасхийн
босох гэтэл өнөөх цэргүүд зоогс хэмээн цахиур буугаан чиглүүллээ. Тэгтэл Шар намайг наад зүйлээрээ үгүй хийж чадна гэж санаа юу хэмээгээд босоод ирэх
нь тэр. Дээлийх нь энгэр бууны суманд цоорсон ч огтоос цус гоожоогүй байхыг хараад манж цэргүүд сэрд хийн айлаа. Шар 2 хөл дээрээ босон зогсон 2 гараа
дэлгээд за алив дахиад бууд гээд баргил хоолойгоороо хүд хүд инээж цэргүүдийг янзыг үзлээ. Сандарч айсан цэргүүд ээлжлэн буудлаа. Нийтдээ 8 9 өөд буудсаны дараагаар гэр тэр чигтээ утаа боллоо. Цэргүүдийн сум ч дуусав бололтой буун дуу намжиж утаа ч сарнихад Шар мөнөөх газараа зогссон хэвээрээ байх бөгөөд дээлийх нь энгэр хормой суманд нүхлэгдсэн
байлаа. Үүнийг харсан манж цэргүүд учиргүй айж балмагдан үртэр түргэн гарч зугтлаа. Эдгээр цэргүүдийг зүгээр явуулваас манж ноёнд хов хүргэж хожим нь дахин ирэх нь мэдээж тул замд нь үгүй хийхээр шийдлээ. Ингээд Түвдэн энэ үйлийг хийх болж чанга дуугаар гэрийн тооны зүг харан чонын дуугаар улин дугарч чигчий хурууны хумсыг сэтэлж аван хар сархаданд хийгээд 5 тай нүлимж цэргүүдийн явсан зүгрүү чулуудаад - За буцах замдаа дайруулах буй гэж хэлээд эргэн орлоо. Тэр шөнөдөө Шарын ганц охиныг хэрхэхийг мөн хойшид яахаа зөвлөлдөн ярилцаж хонов. Үүр цайж Чулуун зайран гэрийн зүг мордох гээд эмээлээ аваад гарах гэтэл
Түдэв зайран - Гэрийн зүг явхад өнөөх хэдэн бэлтрэг таарах буй цасаар булшилж орхиорой хэмээв.
Чулуун ч морио эмээлж аваад морьдов. Гэрийн зүг хатируулж явтал замд нь 5 нь чоно мөнөөх 3 манж цэргийг барьж идсэн байхыг харлаа. Чулуун бага зэрэг сэрд хийн айсан аа Түдэвийн хэлсэн үгийг санаад дөхөж очин морьноосоо буув. Тэгтэл өнөөх чононууд сэг зэмнээсээ бага зэрэг хойшлон зогслоо. Чулуун цэргүүдийн хувцасыг авч цасаар булж унаж явсан морьдыг нь хөтөлөөд гэрийн зүг дуу аялан хатируулан одов.
Хожим нь эдгээр улаачид бүгд манж цэргүүдэд алагдсан болно.
 
 

Бусад мэдээ

Apr 03, 2020 9

АРГАЛЫН УТАА

Mar 30, 2020 14

СҮГСЭЛЗҮҮР

Mar 30, 2020 11

Үүчүүр

Mar 20, 2020 28

Дэмбээ

Mar 17, 2020 27

Дайралцаа

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/