МЭӨ 221 онд умард хятадын Цин улсын хаан Цинь Ши хуанди бусад зургаан улсыг байлдан дагуулж, өөрийн улсад нэгггэж, эргний хятадын анхны хүчирхэг эзэнт улсыг байгуулсан нь умрын нүүдэлчин аймаг, улсууд болох хүннү, сиху, дүнхү нарт нэн ноцтой аюул занал учруулах болжээ. Энэ үед Хүннүгийн цэрэг, армийн холбооны шаньюй цолтой зонхилогч нь Түмэн хэмээх сурвалжит язгууртан байсан бөгөөд хүчирхэгжин нэгдсэн хятадын довтолгоонд эрсдэн баялаг, үржил шимтэй Ордос нутгаа алдсаны дараа өөрийн нутгийн умард хэсэг болох хойчийн үеийн ар монголд шилжин ирсэн байна. Тухайн цагг Юэчжи болон Дүнхү аймгийн холбоод харьцангуй хүчирхэг болоод Хүннүгийн шанъюйгаас залгамжлах хөвүүнээ барьцаанд очуулахыг хүртэл шаардах болжээ. Түмэн шаньюй их хатнаасаа Модун хэмээх ахмад хөвүүнтэй байсан учир тэр хөвгүүн эцгийн орыг залгамжлах ёстой байжээ. Гэтэл Түмэн өөрийн хайртай бага хатнаас төрсөн хөвүүнээр өөрийгөө залгамжлуулах бодолтой байсан тул Модун хөвгүүнээ Юэчжи аймгуудын холбоонд барьцаанд явуулаад түүнийг хорлуулах зорилгоор тус аймгийн эсрэг гэнэт довтолжээ. Юэчжи нар үнэхээр түүнийг барьж алах гэсэн боловч Модун ихээхэн ухаалаг бөгөөд самбаатай, чийрэг эр байсан тул зай сиймхийг нь олж, хурдан хүлэг морь олж унаад нутагтаа эсэн мэнд зугган иржээ. Түмэн шаньюй арга буюу түүний ухаан зоригийг үнэлж, нэг түмэн морьт цэрэг өгч захируулжээ. Тухайн үеийн Хүннүд хятадын Цинь гүрэн заналхийлж байснаас эх орноо батлан хамгаалах, түүнд эзлэгдсэн Ордос нутгаа чөлөөлөн авахын тул овог аймгуудаа баттай нэгггэн зангидмал хүч болгох, дотоодын ээдрээтэй байдлыг цэгцлэн засах гээд чухал зорилтууд тулгарч байлаа. Тэр бүхнийг Түмэн шаньюй тэргүүтэй сурвалжит язгууртан нар, бусад зарим хүмүүс ч гадарлаж байсан боловч тэдний дундаас хэргийн байдлыг хамгийн гүнзгий Ойлгож, зөв чармайж байсан хүн нь Модун хөвгүүн байсан байна. Энэ үед Модун өөрийн аймгийн холбооны удирдлага, цэргийн хүчийг гартаа авч, хүчирхэг Хүннү улс байгуулах, тэгэхийн тулд нэн даруй өөрт нь дапдуур дайсагнаад, хүннү аймгийн холбоог олиггой удирдаж, дайсны эсрэг эрчимтэй тэмцэж чадахгүй байсан эцэг шаньюйг замаасаа зайлуулахаар шийдсэн байна. Модун цэргүүддээ хандан: "Би өөрөө хаашаа юуг харвана вэ, та нар мөн тэр зүг хандаж харваж байх ёстой, хэрэв тэгээгүй хүн гарвалтүүний толгойг авна" хэмээн тушааж, хатуу журам тоггоожээ. Түүхэн домог ёсоор, Модун нумаа татаад тавимащ, исгэрэн дуугарч одцог дуут сум үйлдээд, нэг өдөр ан хийж байхцаа гэнэт өөрийн хүлэг морины зүг сум тавьжээ. Цэргийн дийлэнх нь түүний хүлэг морийг харвасан боловч зарим нь тэгсэнгүй. Модун харваагүй цэргүүдийн толгойг тас цавчив. Хэд хоногийн дараа Модун өөрийн хатандаа сум зоож орхитол зарим дагалдагсад нь айж хэлмэгдээд, хатны зүг сум тавилгүй үлдээд, толгойгоо авахуулсан байна. Дараагийн удаа анд явж байгаад Модун эцэг шаньюйн хүлэг морийг харваж орхижээ. Дагалдагсад цөм тэрхүү хүлэг моринд сум зоов. Өөрийн цэргийг одоо юунд ч хэрэглэж болох боллоо хэмээн үзээд Модун анд явж байхдаа гэнэт эцгийн зүг дуут сумаа харвахад, цэргүүд нь цөм шаньюйн зүг сум харваж алжээ. Модун өргөө гэртээ буцаж ирээд шаньюйн бага хатныг, өөрийнх нь дүү болоххөвгүүн, түүнчлэн эсэргүүцэн дургүйцсэн сурвалжит язгууртаннарыг бүгдийг нь цаазаар авч, бүх өрсөлдөгчөө дарж аваад, МЭӨ 209 онд Хүннүгийн шаньюйд өргөмжлөгдөн, 24 аймгаа нэгтгэн захирч, Хүннү гүрнийг үндэслэн байгуулсан байна. Ийнхүү Хүннү улс байгуулагдахаас өмнө Түмэн шаньюйн үед зүүн зэргэлдээх Дүнхү аймгийн холбоо, баруун урд залгаа Юэчжи аймгийн холбоо тус тус ихээхэн хүчирхэг болж, ялангуяа дүнхү нар хүннү нарт сүрхий дээрэлхэх янзтай болсон байна. Модун шаньюйг гарч ирэхэд дүнхү нар үүнийг янз бүрээр өдөөн хатгаж байгаад дайн гаргаж, цохин доройтуулах бодлого явуулжээ. Эхний ээлжинд Дүнхү аймгийн холбооны зонхилогч нь Модун шаньюйд элч илгээж: "Түмэн шаньюйн хэрэглэж байсан өдөрт мянган ли газар давхиж чадцаг хурдан хүлэг морио хоёр тал найрамдлын учир найр тавьж олгоно уу" гэхэд ёсоор болгов. Удалгүй дахин элч илгээж: "Хатдынхаа аль нэгийг найр тавьж өгнө үү" хэмээн өдөөн хатгажээ. Энэ үед шаньюйн зөвлөхүүд маш их ундууцан зэвүүцэж: "Тэдэнд шууд дайн зарлавал зохино" хэмээн зөвлөхөд, Модун шаньюй Хүннү улсын хүчин чадал жигдэрч, цэрэг дайны бэлтгэл арай хангагдаагүй хэмээн үзэж: "Найрамдалтхөрштэйгээ аль нэг хатны улмаас эв эвдрэх хэрэггүй биз" гээд өөрийн хамгийн дотно хайрт хатнаа дүнхүд найр тавьж илгээжээ. Түүний дараа улсын дотоодыг засаж, цэрэг дайны бэлтгэлийг үндсэнд нь ханган дайн тулаанд бэлэн болж чадсан тул, дараагийн ээлжинд дүнхү нар хүннүшйн харьяаны говийн нилээд урт зурвас газрыг найр тавин өгөхийг хүсэхэд, Модун шаньюй ихэд хилэгнэн: "Газар бол төр улсын үвдэс суурь мөн билээ. Түүнийг бусдад өгч яаж болох билээ" хэмээн цэргээ удирдан хөдөлж, дайснаа санаандгүй байхад нь довтлон бут ниргэжээ. Дүнхү аймгийн холбоог байлдан эзэлж, цэрэг дайны бэлтгэл бүрэн хангагдсан тул Модун шаньюй тэр дороо баруун урагш хөдөлж, Юэчжи аймгийн холбоог бут цохин доройтуулав. Юэчжи аймгуудын тав нь баруун зүг зугтан гарч, зам зуур Тэнгэр уулын өвөр, их Юэчжи, Бактри зэрэг газарт нилээд саатан байгаад, одоогийн Афганистанд очин суурыниж, 1 дүгээр зууны үед Кушан гүрнийг байгуулан эртний ЭнэтхэшйН Кушаны соёл иргэншлийн үндэс суурийг тавилцсан байна. Модун шаньюй бас монголын умард хязгаар буриад, тува, хакасс нутагт оршин амьдарч байсан хүньюй, динлин, гэгүнь, иоэше, цайли зэрэг нүүдлийн малчин цаатан анчин гөрөөчин аймаг овгуудыг дараалан эзэлж, нутаг дэвсгэрээ Хакасс, Байгаль нуур хүртэл тэлжээ. Дараа нь Модун шаньюй цэргээ хөдөлгөж, урьд хятадьш булаан эзэлсэн Ордос нутаг болон тэр хавийн нутгийг чөлөөлөн, эргүүлэн Хүннү улсад нэгггэн авсан байна. Түүнчлэн баруун зүг цэрэглэн хөдөлж, одоогийн Казахстаны нутагт оршин амьдарч байсан нүүдэлчин малчин Үсүн аймгууд болон дорнод, өрнөд Туркестаны 36 том, жижиг хотуудыг байлдан эзэлж, Хүннү улсын эрхшээл нөлөөнд оруулжээ. МЭӨIII зууны зааг дээр Хүннү улс нь тийнхүү олон улс аймгуудыг эзлэн захирсан, Монгол ба Төв азийн нүүдэлчдийн анхны хүчирхэг том эзэнт гүрэн болсон байна. Тэр цагаас эхлэн Модун болон дараа үеийн Хүннү гүрний төрийн тэргүүн нь урьд адил зөвхөн шаньюй гэгдэхгүй, харин их шаньюй гэгдэх болов. Хүннү гүрэн нь монгол, түрэг, манж, тунгус, иран, юэчжи зэрэг Урал, Алтай, Энэтхэг, Европын язгуурын янз бүрийн хэлний аймаг овгуудаас бүрдсэн улс байв. Хүннү улсыг анх байгуулагдах үед эртний хятадын хүчирхэг эзэнт гүрэн Цинь дотоодын зөрчил тэмцэл, нүүдэлчдийн довтолгоо зэргээс нилээд сулран доройтож, мөхөх тийшээ хандаж байжээ. Модун ар талаа ийнхүү хангамагц хятадыг анхаарч эхлэв. Модун шаньюйгийн удирдсан хүннүгийн морин цэрэг энэ үед хятадын умард хилд үе үе цөмрөн орж, Цинь улсын эсрэг хятадуудын дотоод тэмцлийг ил, далд ихэд дэмжиж байсан явдал эртний хятадьн тэрхүү хүчирхэг гүрний мөхлийг түргэтгэсэн байна. Цинь улсыг үндэслэн байгуулагч Цинь Ши хуанди нас барснаас хойш нэг жилийн дараа хятадын тариачидзэвсэглэн босч, хоёр жил гаруй ширүүн тэмцэл хийж, Цинь улсыг мөхөөгөөд баруун Хань улсыг байгуулсан нь урьдын Цинь улсаас ч хүчирхэг гүрэн болсон байна. Хятадын иргэний дайн ийнхүү МЭӨ 202 онд ханчуудын захирах угсааг үндэслэж, Гаозу гэдэг хэргэмээр хятадын түүхэнд алдаршсан Лю Баны ялалтаар дуусаад байв. МЭӨ 201 онд Модун шаньюй 40 мянган морьт цэрэгтэйгээр хятадын хилд цөмрөн оров. Тэд Май цайзыг бүсэлсэн бөгөөд цайзыг упирдагч ван Хань Синь бууж өгөхөөс аргагүй болсон байна. Хятадын уламжлал ёсоор бол бууж өгнө гэдэг нь урвасантай адил бөгөөд ялагчийн харьяат болж шилжлээ гэсэн үг юм. Ямар ч нөхцөл байдлыг дурьдсан бууж өгөгчийг өршөөхгүй, учир нь тэрбээр амиа хорлох ёстой байв. Иймд ван Хань Синий хувьд буцах замгүй болсон бөгөөд тэрбээр шинэ эзэндээ үнэнчээр зүтгэж эхэлжээ. Хүннүчүүд өмнө зүг амжилттай урагшилж, Гэужуны нурууг даван өвөл нь хойд Шаньсийн нийслэл Зиньян хотруу дөхөж иржээ. Энэ үед хятадын баруун Хань улсын эзэн хаан өөрийн биеэр армиа удирдан очсон боловч янгинасан хүйтний улмаас дайчдынх нь гуравны нэг нь гараа хөлдөөж, бээрсэн аж. Модун нүүдэлчдийн ердийн аргыг хэрэглэн, хуурамчаар ухран зуггаад, хятадын шилдэг ангиудыг тавьсан зангандаа оруулж, хятадын армийн магнай хэсгийг Датун хотын ойролцоох Пинчэн орчимд эзэн хааны нь хамт бүслэн авсан байна. Хятадын цэрэг Хүннүчүүдийн аймшигт довтолгоог няцаах гэж нойргүйгээр бүслэлтэнд долоо хоног тэссэн байна. Гэвч адаг сүүлдээ Хүннүчүүдэд буултхийн аргагүйн эрхэнд найрамдлын гэрээ байгуулж алба өргөх ёстой болжээ. Тэрхүү гэрээ ёсоор Хань улсын хаан нь "Урт цагаан хэрмээс хойшхи нум барьсан улс буюу нүүдэлчид шаньюйн цаазыг дагасугай. Урт хэрмээс дотогш дээл малгайтай улсыг буюу хятадыг би захирсугай" хэмээн тохиролцож, жил бүр хүннүд их хэмжээний алт мөнгө, торго дурдан, сүйх тэрэг, гар урлалын бусад нандин бүтээгдэхүүн, тариа будаагаар албан татвар өгч байх үүрэг хүлээжээ. 30-40-хөн мянган цэрэгтэй Модуны хувьд 600 км газар сунан байрласан хятадын арми магнайн хүчээ алдсан ч хүннүгээс хүчтэй байсан тул ийнхүү найрамдал байгуулсан нь хожоотой алхам болжээ. Модун шаньюй ийнхүү 35 жил Хүннү гүрний төрийг барих зуур түүнийг ихэд өргөтгөн бэхжүүлж, тухайн үеийн хамгийн хүчирхэг гүрнүүдтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд хүртэл хөгжүүлээд, МЭӨ 174 онд нас эцэслэсэн юм. 2012-09-21 12:51:56 Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий

Бусад мэдээ

May 08, 2020 46

Бэр гуйх ёс1

May 04, 2020 48

Чингис хаан

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/