1937-1938 оны хилс хэргийг 1939 онд Намын Төв Хороо тогтоол гаргаж заасан байна. Д.Дамба, Ю.Цэдэнбал нар Намын Төв Хорооны бүгд хурал дээр бас зөрж маргалдсан байна.
Ц.Лоохууз тус бүгд хурал дээр хэлсэн үгэндээ: нэг хүнийг тахин шүтэх явдал манайд их хэмжээтэй болсноос намд ихээхэн хохирол учирч байгааг, Сталиныг шүтэж бишрэх явдал намд ямар байсныг, Х.Чойбалсанг тахин шүтэх явдлыг хэн санаачилсныг илтгэлд дурдсангүй гэж тэмдэглээд, ер нь нэг хүнийг тахин шүтэх явдлыг дэмжиж, хувийн алдар, нэр зэрэг хэргэмийг эрхэмлэн хөөцөлддөг хүн Улс төрийн Товчооны гишүүдийн дотор байна уу? үгүй юу? Гэсэн асуудал дэвшүүлсэн байна.


МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг, өгүүлэл гарч байгаа тухай” тогтоолыг 1956 оны 12 сард гаргасан юм. Энэ тогтоолд зарим сэхээтэн жижиг хөрөнгөтний үзэл санаанд автагдан, үзэл суртлын талаар төөрөлдөж, намын бодлогод харш үг яриа гаргасан гэж тэмдэглээд, үүний шалтгааныг тэдний улс төр, онолын мэдлэг нимгэн, амьдрал практикаас тасархай, үзэл суртлын хатуужил суугаагүйгээс болсон гэж үзсэн байна. Тухайлбал, Дорнод аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан З.Содномцэрэн Зөвлөлт, Монголын найрамдалд үл итгэх байдал гаргах, Намын түүхийн институтийн эрдэм шинжилгээний ажилтан байсан зарим хүмүүс /Ж.Төмөрбаатар, С.Авирмэд, Ш.Бат-Очир/ Монголын ажилчин ангийн ролийг бууруулах, нэгдэлжих хөдөлгөөний ач холбогдолд эргэлзэх, Төв Хороо, худалдааны зарим удирдах ажилтан /Н.Дангаасүрэн, Ө.Дорж/ ЗХУ, социалист орнуудтай эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэх талаар санаа тавихын оронд капиталист орнуудтай худалдааны харилцааг хөгжүүлэх цаг болсон мэтээр эрүүл бус яриа гаргасан хэмээн буруутгажээ. Тогтоолд сэхээтний шүүмжлэлт уур амьсгалыг бүхэлд нь “Сэхээтний төөрөгдөл” хэмээн томъёолсон байна.
Улмаар 1956 оны 12 сарын дунд үеэс 1957 оны 2 сарын эхэн хүртэлх хугацаанд уг тогтоолыг намын бүх шатны байгууллагын хаалттай хурлаар хэлэлцүүлжээ. Мөн үүний хамт Дорнод аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан З.Содномцэрэнд үндсэрхэх үзэлтэн, харш үзэлтэн гэсэн хилс зэмлэл тулган хүлээлгэж, ажлаас нь халсан тогтоолыг уншин сонсгосон ажээ.
1958 оны 6 сард “Түмний газарг” баримтат киноны тухай авч хэлэлцэн, уг кино нь социалист системийн орон-Вьетнамыг хөгжлийн талаар дорой байдлаар үзүүлж, хөрөнгөтөн орон-Энэтхэгийг энх тайвны түшиг тулгуур, эртний соёлт орон гэж хэтэртэл магтсан хэмээн буруушаажээ. 1959 оны 7 сард МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо “Доктор Б.Ринчингийн сүүлийн үеийн зохиолууд дахь зарим харш үзэл санааны тухай” тогтоол гаргаж, “Ринчин ... хуучныг магтаж, шинийг үгүйсгэхийн хамт, интернационализмын эсрэг өөрийн үндэсний үзлээ сүүлийн үед улам хүчтэй нэвтрүүлэхийг оролдох болжээ” гэж тэмдэглэжээ.
1958 оны 11 сард Намын Төв Хорооны II бүгд хурал хуралдаж, “Улс ба хоршооллын худалдааны ажлын одоогийн байдал, цаашид сайжруулах арга хэмжэний тухай” Д.Дамбын илтгэлийг хэлэлцэх явцад зохион байгуулалтын асуудлыг гэнэт гарган тавьсан байна.
Намын Төв Хорооны I нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга хоёрыг нэг хүн хавсран гүйцэтгэх нь удирдлагын хувьд оновчтой гэсэн үндэслэл дэвшүүлж, нэлээд маргалдсаны эцэст Ю.Цэдэнбалыг Намын Төв Хорооны I нарийн бичгийн даргаар, Д.Дамбыг II нарийн бичгийн даргаар тус тус сонгосон байна.
Дөрөвхөн сарын дараа Намын Төв Хорооны III бүгд хурал /1959/ болж, 3 сарын 27, 28, 29-ний хуралдаан дээр Д.Дамбын талаар Д.Төмөр-Очирын шүүмжлэлийг эс тооцвол тийм ч ноцтой шүүмжлэл гарсангүй.
Д.Дамбын эсрэг хандахгүй болохоор 30-ны өдрийн хуралдааныг хойшлуулж, юуны өмнө Д.Дамбад хариу шүүмжлэгдсэн Д.Төмжөр-Очир, Л.Цэнд, Д.Майдар нарыг талдаа татан, өөрийн багийн Ж.Самбуу, Ц.Дүгэрсүрэн нарын дэмжлэгтэйгээр Д.Дамбад тулгалт, сүрдүүлэг хийж байж, түүнийг буулган авснаар түүнийг Намын Төв Хорооны II нарийн бичгийн даргаас халжээ.
Д.Дамбын “хань хамсаатан” гэж үзэж, Б.Дамдин, Д.Ламчин, Ч.Сүрэнжав, С.Балган, Д.Самдан нарыг намын удирдлагаас гаргажээ.

Бусад мэдээ

May 08, 2020 46

Бэр гуйх ёс1

May 04, 2020 48

Чингис хаан

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/