Олон жилийн турш сэтгэл мэдрэлийн өвчтэй явсан шарнууд ясны Сампил гэгч эмэгтэй ясны хүнд өвчний учир тахир дутуу болсон эцэгтэйгээ хамт амьдардаг байжээ. 1958 оны зун эцэг Тажив нь санаачлан 32 настай охиноо үзүүлж арга засал хийхээр цагаан хуулар ясны Зэгвийн Цэвээн удганд бараалхжээ. Энэ удган явганаар бөөлж арга засал хийж өгөхөөр хус модон өргөл чимэглэж бэлтгээд хуурдаж эхэлтэл голомтын орчимд хатгасан өргөл нь их чимээ гарган дундуураа цуурч унав. Тэгмэгц Цэвээн удган /Тажив өвгөн, Сампил охин нарын сахиус онгод үнэхээр догширч гэж үзээд/ “Өө энэ чинь бүр ийм дээрээ хүрээ юу? За тэгвэл хуяглаад үзнэ дээ” гээд тэр шөнөдөө хуяглаж бөөлөөд “За энэ охины өвчнийг би анагааж чадахгүй нь ээ.

Энэ нутагт байгаа цагт үхэх юм байна. Тийм учраас та охиноо долоон хоногийн дотор энэ нутгаас холдуул. Хааш нь ч хамаагүй тэнүүл” гэхэд эцэг охин хоёр хоёул татгалзаж, танихгүй мэдэхгүй нутаг руу эцгээ хаяад явахгүй гэсэн хатуу бодолтой охин ухаан алдаж унажээ.
Энэ үеэр Цэвээн удган эцэгт нь “Охин чинь нутгаасаа хол явбал амьд явахаар юм байна. Хэрэв нутагтаа байсаар байя гэвэл долоо хоног өнгөрүүлээд үүнээс илүү нулимс асгаруулах нь дээ” хэмээн ятгаснаар эцэг нь охиноо явуулахаар шийдэв. Гэтэл хэдхэн хоромын дараа Сампил охин сэргэхдээ явахгүй хэмээн хүчлэн тэмцэж байсан нь огт үгүй болж харин ч болохноо түргэн явья гэсэн бодолтой болсон байв. Үүний учир нь түүний дотуур хувцасны зүүн суганы дотор талд оёж шидсэн жижигхэн ууттай юманд байжээ.
Цэвээн удган Сампилыг ухаангүй хэвтэж байхад “Мэргэн Дэрсэгийн юм” гэдэг бүсгүй онгод шившиж амилуулаад, бүсгүй хүн учир Сампилын зүүн суганы дотор талд бэхлэхдээ ховсын үг хэлсэн нь түүний сэтгэлийг бүрэн өөрчилжээ. Тийм ч учраас тэрээр 1962 онд эцгээ өөд болсоноос хойш төрсөн нутагтаа очоогүйгээр үл барам очих ч дургүй болсон гэнэ. Цэвээн удган Сампилд “Энэ оёж шидсэн юмыг чи хаана л хүрнэ, тэр нутагтаа очоод задлаарай, наана нь хэрэггүй шүү” гэжээ. Энэ ёсоор Улаанбаатарт ирсэнийхээ дараа задалж үзэхэд улаан, хөх, ногоон, цагаан, хар таван өнгийн даавууны өөдсийг уутанд хийж бэхлэн оёсон байв. Сампил ийнхүү төрж өссөн Хөвсгөл нутгаасаа гараад 1962 онд эцгээ авч дэргэдээ асрахаар төрсөн нутагтаа эргэж очсон боловч 5 хоногийн дараагаас хууч өвчин нь хөдөлж буцаж явахыг шаарджээ. Тэгээд Төв аймгийн Батсүмбэр нутагт ирсэнээс хойш сэтгэцийн ужиг өвчин нь ямар ч эмчилгээгүй бүрэн эдгэсэн гэдэг

Бусад мэдээ

Feb 05, 2021 73

МОНГОЛ БАНХАР

Feb 05, 2021 53

АРГАЛЫН УТАА1

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/