Мандуул аан нас барж, хаан орыг залгамлах хүнгүй байх үед Хасарын угсааны ноёд энэ чөлөө цагийг дулимдуулан хаан орыг эзлэхийг завдахад Монголын томоохон ноёд болон Мандуул хааны

бага хатан Мандухай нар, Баянмөнхийн хүү Батмөнхийг дэмжин долоон настайд нь 1480 онд Чингис хааны наймаг цагаан гэрийн өмнө Монголын хаан ширээнд суулгаж, даяарыг эзлэх болтугай гэж Даян гэдэг цол өргөмжилсөн ажээ.3


3 Саган сэцэн. Дурдсан зохиол. Тал 202
Батмөнх бага насандаа Монголын хаан ор суусан учир түүний улс төрийн үйл ажиллагаа нь эхэн үедээ яах аргагүй Мандухай сэцэн хатантай салшгүй холбоотой юм. Мандухай бол Энгүд отгийн Цоросбай Төмөр чичнсаны охин, Мандуул хааны бага хатан билээ. Тэр үед Мандухай 33 настай байжээ.2 Сурвалж бичгүүдэд Мандухай Хасарын угсааны Өнөболдод хайр сэтгэлтэй байсан боловч тархай бутархай Монгол улсыг нэгтгэх эрх ашгийн үүднээс хааны үр Батмөнхийн хатан болсон гэж байдаг.
Батмөнх хааны үйл ажиллагаа нь эхнээсээ аваад Монголын нутаг дэвсгэрийг хураан захирч төрийн нэгдлийг хангахад чиглэгдэж байсан бөгөөд түүний хатан Мандухай сэцэн уг үйлсэд үлэмж үүрэг гүйцэтгэсэн юм.
Мандухай монгол ноёдын саланги бутархай байдлыг арилгахын тулд юуны түрүүнд Дөрвөн Ойрадыг дагуулан нэгтгэхийг чухалчилж өөрийн биеэр цэрэглэн мордож ойрадуудыг Тасбүрд хэмээх газар байлдан дарж хааны захиргаанд оруулжээ.
Батмөнх даян хаан улс орноо нэгтгэн захирах нийгэм улс төрийн шинэчлэлийг хийж хаант төрийг бэхжүүлэх зорилго тавьж байжээ.
Жинон нь монгол төрийн уламжлалт тушаал байжээ. Юуны түрүүнд Батмөнх хааны явуулсан бодлого бол тухайн үед нэр нөлөө бүхий байсан Исмаил тайшийн эсрэг чиглэгдэж байв. Исмаил бол Мэргид овгийн хүн бөлгөө. Тухайн үед мэргид нар Хамигаас хойшоо нутаглаж байжээ. Исмаил Баянмөнх Болох жинонг хороож Шихэр хатныг авсан болон Бэгэрсэнг алж Юншээбү аймгийн толгойлогч болоод Мандуул хааны дэргэд тайш тус тус болж түүнийг үхсэний дараа төрийн бүх эрх мэдлийг гартаа оруулж авсан билээ. Хятад сурвалж бичигт өгүүлснээр Батмөнх хаан ор суусны дараа Исмаил нэг хэсэг хугацаанд Говийн аймгуудын удирдагчдыг нэгтгэсэн ба Урианхайн гурван харуулыг ч мөн мэдэлдээ оруулжээ. Учир иймд Батмөнх хаан Исмаил тайшийн ялыг асуухаар 1483 оны үеэр Горлосын Тогооч, Шигүшидэй зэрэг ноёдыг түүний эсрэг илгээжээ.
1486 онд Ойрадын Хэшээ /Хишиг өрлөг/ Исмаил нар нэгэнт үхэж хоёр аймгийн хүн ард Хятадын хил орчмоор тархсан тухай өгүүлсэн байдаг.2 2 “Мин ши лу”.Чэньхуагийн 22 оны 6 сарын цагаагчин туулай өдөр.
“Алтан товч”-д Сайн хатан хөл хүнд Ойрад руу дайлаар мордож их аянаас бууж ирээд нэг сарын дараа Очирболд, Алчболд нарыг төргүүлсэн гэсэн байдаг ба Саган сэцэн Очирболд, Алчболд нарыг 1490 онд төрсөн гэжээ.
1509 онд Батмөнх даян хаан, хоёрдугаар хөвгүүн Улсболдыг Баруун түмэнд жинон болгон суулгахад Юншээбүгийн Ибэрэй тайш, Ордосын Мандулай Ахалаху хоёр зөвлөлдөн”... бид дээрээ ноён авах хэрэг ману ягун, өөрийн тэргүүнээ өөрсдөө мэдэж явах буй за, энэ авгайг эдүгээ тэвчье...” гэж бослого гаргаж Улсболдыг алжээ.1 Тэгэхэд Батмөнх даян хаан Зүүн түмэн болох Чахар, Халх, Урианхай мөн Харчин түмнийг авч Ордос, Түмэд, Юншээбү гурван түмнийг дайлахаар мордож хоёр талын цэрэг Далан эргүүн хэмээх газар халз тулалджээ. Энэхүү дайнд ойрадууд Батмөнх даян хаанд дэм үзүүлж цэрэг нийлүүлсэн. Даян хаан цэргээ 61 салаанд хувааж боссон ноёдын эсрэг довтолж ялалт байгуулсан ба Мандулай Ахалаху энэ тулалдаанд алагдсан, харин Ибэрэй тайш баруун тийш зугтсан ажээ.
Энэхүү Ибэрэй бол Эсэн хааны ач бөгөөд түүний эцэг Амасанчи Ойрадын хүн ардын нэг хэсгийг авч Моголистан руу зугтсан ажээ. Хожим нь Ибэрэй өөрийн дүү Элиасын хамтаар зүүн зүгт явж Исмаиал тайшийн Юншээбүү аймгийг эзэлж, Ордост нэвтрэн орж тэндээ нутаглах болжээ. 1 “Эрдэнийн тунамал нэрт судар оршвой”. Бээжин. 1984, тал 1
Энэ явдал 1508 онд болсон бололтой. Даян хаан морилоод Монголжин цэргийг даржээ.1 Ийнхүү Даян хаан Монголжин аймгийг хураан захирч хожмоо Монголжин аймаг нь Даян хааны хөвүүд ач нарын эзэмшилд шилжсэн нь Түмэд аймаг ажээ.
Батмөнх Даян хаан хамгийн сүүлд Урианхай түмнийг номхотгосон ажээ. Урианхай нар Юан улсын үед Онон голын хөвөөгөөр ншшдэллэж байсан ба хожим нь Ордостой ойролцоо нутаглах болжээ. Жалайр, урианхай нар нь нэг аймаг байсан бололтой. Нийт хүн ард нь 10 мянга хүрэхтэй үгүйтэй, адуу, тэмээ үржүүлдэг ба Даян хаан олон жилийн турш тэднийг довтолсон учир тэн хагас нь дайнд үрэгдэж үлдсэн хэсэг нь түүнд дагаар орсон гэдэг.
Батмөнх хаан Монголыг нэгтгэн захирахдаа шинэтгэлийн бодлого явуулсан бөгөөд тэрхүү шинэтгэл нь юуны түрүүнд Алтан ургийнхны байр суурийг бэхжүүлэхэд чиглэгдэж байв.
1 Лувсандазан. Алтан товч. УБ. 1990, тал 175
Батмөнх даян хаан хөвүүддээ эзэмшил газраа хувь болгон хуваарилснаас гадна Монголын төрд үнэнчээр зүтгэж гавъяа байгуулсан Алтан ургийн бус хүмүүст хэргэм тушаал соёрхсон ажээ. Тухайлбал Мандухай сэцэнг Ойрад руу дагаж явсан Хэрээдийн Эсэлэй Дайбу, Сэцэн Жихор, Балахчин Баянбух, Асудын Батболд, Батмөнх хааныг асран хамгаалж байсан Төмөрдайх мэтийн хүмүүст дархан цол, алтан тамга олгосон ажээ. Дархан нар нь алба гувчуураас чөлөөлөгддөг байжээ.
Манай түүхч эрдэмтэн Б.Даваасүрэн “Батмөнх Даян хаан” гэдэг ганц сэдэвт зохиолдоо Даян хааны үйл ажиллагааг дараах дөрвөн зүйлээр оновчтой тодорхойлон бичсэн нь:
Нэгдүгээрт: Юуны өмнө нийт монголчуудыг нэг хааны захиргаанд оруулахдаа, улс орны нийгэм төрийн байдал, эдийн засгийн хүчин чадлыг зөв үнэлж, цэрэг улс төрийн тохирсон бодлого явуулсан.
Хоёрдугаарт: төрийн нэгдмэл байдлыг хангахын тулд төрийн засаглалын зарим институтэд өөрчлөлт хийж, удирдлагын төвлөрсөн байдлыг бий болгосон.
Гуравдугаарт: Улс төрийн бутралыг гэтлэн давахын тулд дотоодын дайн самууныг хатуу, зөөлөн арга хэрэглэн давж, Баруун, Зүүн Монголын цэргийн нэгдмэл хүчийг бий болгосон.
Дөрөвдүгээрт: Улсынхаа тусгаар тогтнох гадаад таатай нөхцөлийг бий болгохын төлөө хүч хайргүй тэмцэж Монголыг Мин улстай эн зэрэгцэхүйц улс болгож чадсанд оршино2 гэсэн билээ. 2 Б.Даваасүрэн. Батмөнх Даян хаан. УБ, 1990, тал 180-181
Төвлөрсөн улсын гадаад бодлого
Даян хааны төр барьж байсан үеийн Монгол, Мингийн харилцаа үнэхээр бүрэн тэгш, тэр ч байтугай монголчууд цэргийн хувьд давамгайлж байсан гэж хэлэх бүрэн үндэстэй юм.
Батмөнх Даян хаан нэгтгэсэн газар нутгаа хөвүүддээ хуваарилан өгснөөс үүсвэрлэн улс төрийн бутрал дахин эхэлж, Монголын төвлөрсөн төр улс удалгүй задран бутрав.

Бусад мэдээ

May 09, 2019 18

Уртын дуу-02

Apr 02, 2019 43

Дөрвөн бэрх

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/