АНУ-ын цэрэг 2003 онд Ирак руу орж Багдадад тулж ирээд байхад "Монголчуудаас хойш 800 жилийн дараа хоёр дахь аюул Багдадыг нөмөрлөө" хэмээн Саддам Хусейний хийсэн сүүлчийн мэдэгдэл дэлхийг дэлдийлгэж билээ. Арга барагдсан энэ хүний мэдэгдлийг сонсоод 800 жилийн тэртээд өнөөгийн их гүрэн АНУ-аас ч хол хүчирхэг явсан агуу их дээдсээрээ бахархан бишрэх сэтгэлдэл монголчууд бидэнд төрж байсан нь саяхан. Дэлхий дахины түүхэнд хоёрхон хотын төлөөх тулалдаан хожмын үр дагавар, цуу дуулианаараа бусадтай эгнэшгүй билээ. Энэ бол 1000 шахам жил орчин тогтсон агуу Ромын эзэнт гүрний сүүлчийн түшиц үлдэгдэл, загалмайтны үнэн алдартны төв болж байсан Византийн Константинополийг түрэгүүд эзлэхэд христийн шашинт европ бултаараа мэгдэн гашуудсан бол, 400 жил лалын ертөнцийг манлайлан, шашны дээд эрхийг эдэлж, сүр хүч, хөгжил цэцэглэлээрээ гайхуулж асан Багдадын халифын эзэнт улсыг монголчууд буулгасан нь лалын ертөнцийн түүхэнд тохиолдсон хамгийн том цохилт болж, мусульманы ертөнц улс төр, цэрэг соёлын хувьд нэг хэсэг уналтанд орсон юм. Үүнийг Москвагийн төлөөх эсвэл Берлинийг эзлэх тулаан зэрэгтэй харьцуулах нь түүхэн үр дүн, цар хүрээгээрээ тэмээ, ямаа хоёрыг зүйрлэхтэй ижил болой. Одоо монголчууд Багдадыг хэрхэн байлдан эзэлсэн тухай өгүүлье.
 
    Монголчууд Чингис хаан, түүний хүү Өгөдэй, ач Гүюүгийн үед Хорезм Хорасан, Перс болон арабууд хүрч суурьшаагүй байсан Иракийн зарим нутаг, Азербейжан, Гүрж, Армян зэрэг орнуудад нөлөөгөө тогтоож Сири, Ливан, Иракийн хойд хэсэгт ч хүрэв. Монголын их хаан Мөнхийн үед Баруун Азид Исмайлитуудыг Хүлэгү нухчин дарснаар Аббасидын угсааны Багдадын Халифт улс дангаараа монголчуудад өвдөг сөхрөлгүй үлджээ. Хүлэгү 1256 онд Каспи руу очин цэргээ амрааж байгаад их байлдан дагуулалтынхаа дараагийн алхамдаа орж,".. .өөрийн биеэр ирж дагаар орон хүндэтгэл илэрхийлээгүй, исмайлитуудтай байлдахад туслах цэрэг гаргаагүй.." хэмээн халифыг буруутгажээ. Энэ үед Хүлэгүгийн цэргийн жанжин Бэхү ноён Азербейжанаас Хамзанд буцахдаа Багдад руухалдан довтлолгүй ирснээ "Энэ хотхүн ам цэрэг, зэр зэвсэг арвин хуримтлагдсан тул арга тактикаа сайтар боловсруулахгүй бол автахгүй" хэмээн тайлбарласан тул Хүлэгү цэргийнхээ бэлтгэлийг сайтар хангажээ.
 
   Дайран довтлохын өмнө халифыг бууж өгөхийг уриалсан бичгийг удаа дараа өгч, өөрийн биеэр ирэх эс бөгөөс шадар сайдаа илгээхийг шаардсан боловч "Сая саяар агт морьд, аян дайнд мордох эрчүүд бэлэн. Тэд гагцхүү миний зарлигийг хүлээж байна. Өш хорслыг минь өдөөх аваас бид тэнгисийн усыг ч ширгээнэ" хэмээн бардамхан хариулж, дагаар орохоос эрс татгалзжээ. Хүлэгү цэргээ гурван хэсэгт хуваасан бөгөөд Бэх ноён, Багатөмөр болон Санжак жанжины удирдсан цэрэг Тигр мөрнийг гатлан Багдадын баруун талаас, өөрөө гол хүчээ авч Багдадын зүүн жигүүрээс довтлохоор төлөвлөжээ. Халиф монголчуудын гол хүч баруун талаас довтолно гэж таамаглан Бакуба бодон Басра хотын хооронд хуримтлуулаад байсан цэргээ авч Тигр мөрнийг гатлан Санжакийн удирдсан цөөн тооны цэрэгтэй учран байлдаж цохиод, цааш мөрдөн хөөж улмаар Бэх ноёны удирдсан гол цэрэгтэй учран ширүүн тулаан өрнүүлжээ. Энэ тулалдааны орой нь халифийн цэрэг тактикийн амжилтанд хүрсэн боловч шөнө нь монголчууд голын усыг боож халифийн цэргийн хуаранг ар талаас нь усанд автуулж шахамдуулан дайрснаар ялав.
 
    Энэ тулаанаар халифын цэргийн гол жанжид амь үрэгдэн, 12 мянган цэрэг усанд үйж үхэн, үлдсэн цэрэг нь Шам /одоогийн Сири, Иордон/, Аль-Хилла, Аль Куфа хотын зүг дутаажээ. Зөвхөн халифын сан хөмрөгийн сайд тэргүүтэй цөөн бүлэг хүн Багдадад эргэн иржээ. Багдад тэр үед хэдэн сая хүн амтай нүсэр том хот байсан бөгөөд Тигр мөрнөөр зааглагдан хуваагдсан зүүн, баруун хоёр гол хэсгээс бүрдэж байжээ. Зүүн хэсэгт нь халифын ордон, Засгийн Газар байрлаж байснаас гол хэсэг гэгдэж байв. Бэх ноёны цэрэг хотыг баруун талаас хаасны дараа тэндэхийн ард иргэд олноор зүүн хэсэг рүү дүрвэж түүхчийн тэмдэглэснээр "... Зүүн хэсэгт аваачсан завины эздэд алтан бугуйвч, алтаар эмжээрлэсэн хувцас, мөчгө төгрөг юу байдаг бүхнээ өгч байжээ...". Энэ үед Хүлэгү хааны бас нэгэн гарамгай жанжин Хэт Бухагийн удирдсан толгойн анги цэрэг Дерденк хотын захирагч Хусам Эддин Ага-ийн цэргийг сүйрүүлж, улмаар Лурстаныг булаан эзэлж урагшилснаар Хүлэгүгийн гол хүч онц хохиролгүйгээр Багдадын зүүн хэсгийг тойрон бүсэлжээ. Монголчууд Багдадыг бүслэн байрласны дараа цайзын хананы дагуу шавар хана босгож, зарим хэрмийн араар далан ухах ажлыг нэг хоногт амжуулснаар хот гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдав.
 
   Түүнчлэн, Багатөмөр жанжин 10 мянган цэрэгтэйгээр хот орох бүх замыг хяналтанд авч, Тигр мөрний эргээр хүнд зэвсэг зоож, завьнуудад хүчээ хуваарилан суулгаж, хот орчны нурсан балгасыг зөөн өндөрлөг босгон, чулуу шидэгч их буу, шатагч бодисоор цэнэглэсэн хүнд зэвсгүүдийг байрлуулж, чулуу дутмаг байснаас 3 өдөрчийн газраас зөөлгөж, далдуу модныбүдүүн ихбиеийгчулуухүрэлцэхээ болихүед ашиглахаар бэлтгэв. Хүлэгү өөрсдийн болон дайсны цэргийн сэтгэлзүйд онцгой анхаарч цэргүүдийнхээ цөсийг хөөргөн, зүрх зоригийг бадрааж байсны сацуу сумны үзүүрт "Эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгсөн хэний ч гэсэн амийг өршөөн" гэсэн бичигтэй ухуулга бэхлэн дайсны цэргийн байрлал руу харван, тагнуул туршуул илгээн халифын сөрөг талынхантай холбоо тоггоож, хагарал үүсгэн хүчийг нь сулруулах арга хэмжээ шургуу авч эхлэв. Ийнхүү бэлтгэлийг сайтар хангасны дараа 1258 оны 1 дүгээр сарын 30-наас Багдадын зүүн хэсэг рүү дайралтыг эхлүүлснээр энэ хэсэгт 163 цамхаг байсны хамгийн чухал Аль Ажамын цамхаг тэргүүгэн нь 2 дугаар сарын 5 гэхэд бүхлээрээ монголчуудад эзлэгдэв.
 
   Халифын сангийн сайд эзнээ оргон зугтахыг ятгаад дийлэлгүй өөрөө зуггахаар завдсан ч 3 усан онгоцоо эрэгт байрлуулсан хүнд зэвсэгт харвуулан живснээр гэдрэг буцжээ. Бууж өгөхөөс өөр замаар бүслэлтээс гарах аргагүй болсныг ойлгосон халиф эхлээд шадар сайдаа Багдадын христийн тэргүүн ламтай, дараа нь ойрын 9 түшмэл, шашны том зүтгэлтнүүдээ илгээгээд нэмэр болсонгүй. Эцэст нь 1258 оны 2 дугаар сарын 10-нд өөрийн биеэр 3 хүү, 3000 орчим түшмэл, бараа бологчийн хамт очин Хүлэгүд бууж өгчээ. Гэхцээ үүгээр Багдад хотын эсэргүүцэл бүрэн унасангүй хотын ард иргэд үргэлжлэн эсэргүүцсээр байлаа. Иймд Хүлэгү тэдний эсрэг хатуу арга хэмжээ авахаар шийдэв. Тухайлбал, хотын дотроос харвасан сум Хүлэгүгийн бичээч Хиндугийн нүдэнд тусаж, сохолсны өс болгож энэ хэсгийн Аль Халабагын хаалганд ирээд бууж өгч байсан олон иргэдийг бүгдийг цаазлах тушаал өгчээ.
   1258 оны 2 дугаар сард монголчууд эцсийн шийдвэрлэх дайралтаа зүүн баруун хэсгээс хавсруулан хийж бүтэн хоног ширүүн тулалдсаны эцэст Багдад хотыг бүхэлд нь эзлэн улмаар 7 хоног талан дээрэмджээ.Ухуулгад автан монголчуудыг эсэргүүцэн байлдаагүй, мөн Хүлэгүгийн христ шашинт Докуз хатны нөлөөгөөр Багдадын христ шашинтнууд аюулгүй нэгэн сүмд цугларч дээрэм халдлагад өртсөнгүй үлдсэн ба амь дүйсэн зарим лал шашинтан тэдэнтэй хамт сүмд орж бүх хөрөнгөө өгч амьд үлдэхийг эрмэлзсэн ч Багдадын христчүүдийн тэргүүн Несторын гэгээн хамба зөвшөөрсөнгүй тэднийг монголчуудын сэлэмний дор орхижээ. Харин еврейчүүд мусульмануудтай мөр зэрэщэн тулалдсаны төлөөс болж тэдэнтэй адил гай гамшгийн золиос болов.
 
   Хэдийгээр түүхчид янз бүрийн тооцоо хийдэг ч хамгийн багаар бодоход Багдад хотод сая гаруй, ихдээ 2 сая хүн амь үрэгджээ. Халиф ордны төв хэсэгт алтаар дүүргэсэн газар доорхи зоорио монголчуудад зааж өгөхөд үнэхээр их хэмжээний алтан эдлэл гарчээ. Иймд Хүлэгү хаан халифийн өмнө алт мөнгөн эдлэл, үнэт чулуу өрж "Чи юунд энэ эрдэнэсийг надад илгээсэнгүй. Эсэргүүцэн тулах үедээ үүгээрээ цэргээ юунд зассангүй. Өөрөөсөө хүртэл харамласан энэ эрдэнэсээрээ цадталаа хоолло..." хэмээн битүү өрөөнд түгжин өлсгөж алсан байна. Багдадыг эзэлснээр Иракг монголчуудын өөдөөс үзүүлэх бодит эсэргүүцэл үндсэндээ зогсчээ. Ялангуяа Иракийн төв хэсгийн шийтүүд элчээ илгээн монгол захирагч илгээхийг санал болгож, Хилла хотын иргэд /750 жилийн дараа монголчууд энд энхийг сахиулахаар очсон билээ/ Евфрат мөрөнд гүүр барьж монгол цэргүүдийг талархан уггав. Энэ далимыг ашиглан Хүлэгүгийн хүргэн Багатөмөр жанжин өмнөд нутгийн гүн рүү хөдөлж 1258 оны 2 дугаар сарын 23 гэхэд эсэргүүцлийн сүүлчийн голомтуудыг дарж, арай хожим Тастр, Аль Басра зэрэг зангилаа хот бусад газруудыг бүрэн эзэлжээ.
 
   Халифт улсын уналт лалын ертөнцөд бүхэлд нь цохилт болж, лалын ертөнцийг ноёрхолдоо авах гэж байсан арабьш төр засаг сүйрч бусдын хараат болоход хүрэв. Түүнчлэн, Багдад хотын лалын ертөнц дэх улс төр, утга зохиол, шинжлэх ухаан, урлагийн салбарт ноёрхсон эрин цаг дуусч, нөлөөгөө алдаж эхэлжээ. Перс дэх монголын Ил хаад улсаа засаг захиргааны хоёр бүсэд хуваахдаа Багдадыг нэгнийх нь төв болгож Иракийг түүний бүрэлдэхүүнд оруулсан ч, Багдад нөлөөгүй хот болон үлдэж Хүлэгүгийн үр хүүхдүүд түүгээр хаяа нэг зорчиж, зарим өвлийг тэнд өнгөрүүлэх төдийгөөс хэтэрсэнгүй. Харин халифт улс сүр хүчтэй явсан нь арабын алдарт "Мянга нэгэн шөнийн үлгэр"-т түүх домог болон үлджээ.
Мэдээ оруулсан: undesten

Бусад мэдээ

May 09, 2019 13

Уртын дуу-02

Apr 02, 2019 40

Дөрвөн бэрх

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/