“Sergelen international expedition” төрийн бус байгууллагаас 1000 жил тайлаагүй Түрэг бичээс нь Монгол бичээс байсныг баталжээ. Тус ТББ-аас өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байна.
Энэ талаараа “Sergelen international expedition” ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн хэлэхдээ “Өнөөдрийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс нийтдээ 70 гаруй их, бага хадны бичээсүүд олдож, судалгаанд орсныг бүхэлд нь манай эриний VI-VIII зууны үед төрт улсаа байгуулсан Түрэг төрийн түүхэнд хамааруулсан авч үзсээр ирсэн.
Энэ хадны бичиг 2000 гаруй жилийн өмнө Хүн улс зохиож, 1000 гаруй жилийн турш Түрэг, Уйгарын төрт улсууд өөрсдийн төрийн албан бичиг үсэг болгон хэрэглэж байгаад манай эриний XII-XIII зууны үед Их Монгол Улсын үед уйгар бичгийг төрийн албан бичиг болгон авч хэрэглэснээр аажимдаа мартагдах болсон юм. Гэвч 2000 жилийн дараа энэхүү хүн бичгээ дахин сэргээж уншиж байгаа нь манай Монгол Улсын түүх, хэл шинжлэлийн шинжлэх ухаанд “шинэ нээлт” болж үнэлэгдэх болно" гэсэн юм.
Намар дундын баяр нь Хятадын соёлын нөлөөг их авсан орнуудад болдог. Билгийн тооллын 8-р сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Еэвэн баяр буюу Саран боовны баяр гэх нэр нь бас их хэрэглэгдэнэ.
Намрын, ургацын гэмгүй сайхан баяр гэж ойлгогддог. Эртний энэ баярт Мин улсын үед өөрчлөлт гарчээ. Цагаан лянхуа гэдэг Сүн улсын үед үүссэн шашны бүлгийнхэн олон еэвэн хийж, дотор нь татаруудыг ал гэсэн бичиг хийж түгээснээр Улаан алчууртны бослогыг эхлүүлсэн гэх домогтой. Мөн еэвэнгийн хээнд нууц бичиг шингээсэн, дөрвөн хэсэг хувааж эвлүүлж уншихад татаруудыг ал гэсэн бичиг болсон ч гэдэг. Тариачид уулгалан босож, цус өсийн бэлгэ болсон улаан алчуур зүүж, монголчуудыг алж хядсанаар бослого эхэлжээ.
Ингээд Мин улсын үед татар монголчуудыг алж байна гэж еэвэн, тарвас хагалдаг шинэ зан үйл нэмэгдсэн байна. Ингэхдээ монгол хүнийг алав, тархийг нь хагалав, сөнөөв гэж баясан хашгирдаг, янз бүрийн таагүй зүйл хэлдэг, тэгээд еэвэн, тарвасаа иддэг аж.
БНХАУ-д аль нэг үндэстний баярыг нийт улсын баяр болгохоос зайлсхийдэг байжээ. Еэвэн баярыг үндэстэн хоорондын зөрчил гаргах вий гэж үзэж, бүх Хятадын баяр болгоогүй байж. Гэтэл 2013 онд бүх Хятадын баяр болгон зарлаж амралтын өдөр болгожээ. Үүнийг 2013 оноос БНХАУ дахи уугуул монголчууд эсэргүүцэж, шинэ статусыг нь цуцлахыг шаардсан ч нэмэр болоогүй.
Хятадын ард түмний уламжлалыг хүндэтгэнэ, гэхдээ еэвэн, тарвас хагалан, монголчуудын тархийг хагалж байна гэх ёс үйлдэх нь зургаансая монголчуудад сайныг эс авчирна, ямар ч муу үр дагавар гарч болно гэж өмнөд монголчууд мэдэгдэж байв. Энэ зан үйлээс болж, хятад монгол хүмүүсийн хооронд хэрүүл зодоон гарах нь олон удаа тохиолджээ.
Монголчууд бид бүгд л мэднэ дээ намар болохоор Хятадууд еэвэн сараа сүр бадруулан тэмдэглэж түүнд нь бид дургүйцээд л.
50-70 аад оны үед Улаанбаатарт Хятад олонтой еэвэн сарны баяраа тэмдэглэх нь илт мэдрэгддэг түүнд нь Монголчууд тун дургүй түүнээс болж Монголчууд Хятадуудын хооронд зодоон гардаг байсан талаар аав ээж өвөө эмээ маань ярьдаг байсан сан.
Еэвэн гэдэг үг нь Монголчилвол үнэндээ "yue bing" (бин, гамбир) буюу "саран боов " гэсэн Хятад үг л дээ. 70-80 аад оноос Улаанбаатарт Хятадууд цөөрч түүнтэй хамтраад еэвэн хийх нь ч багасч, еэвэн гэдэг үг ч одоо хэрэглэгдэхээ бараг больж дээ. Гэхдээ чухам ямар учраас Монголчууд Хятадуудыг еэвэн сарны баяраа тэмдэглэхэд нь дургүйцдэг байсан нь сонирхолтой юм.
Мэдээж еэвэн гэдэг үг нь Хятад үг болоод тэрнээс болсон юм биш л дээ. Хүмүүс янз бүрээр тайлбарладаг байлаа. Миний xамгийн түгээмэл сонссон түүх нь болохоор Хятадууд еэвэн сараараа Монгол хүний дүрсийг зурсан еэвэн хийгээд түүнийгээ хагалж иддэг гэсэн түүх байв. Ямартай ч байсан Монголчууд маань Хятад бурамтай үзэмтэй еэвэн идэх тун дуртай байсан гэдэг мөртлөө тэр еэвэн сар гээч баярт нь тун дургүй байсан юм. За ингээд бидний хэлж заншсанаар намарын арван тавны бүтэн сартай шөнө буюу Хятадуудын заншлаар еэвэн сарны баярын утга учирын талаархи хамгийн бодит боловуу гэсэн Хятад голдуу эх сурвалжаас авсан түүхийг хэлж өгье.
Ази Европыг дамнасан Монголын эзэнт их гүрний үед Хятад улс Монголын нэгээхэн хэсэг байснаар зогсоогүй, тухайн нийгэмд Хятад хүмүүс хамгийн доод гарал зиндаанд тооцогдож байжээ. Монголчууд Хятадын айл өрхүүдийг аравтын нэгжид хувааж 10 Хятад гэр бүл бүр 1 Монгол гэр бүлд үйлчлэх системтэй байжээ. Үйлчлэгч 10 гэр бүл бүр дундаа гал зуухны 1 л хутгыг хувааж хэрэглэдэг байж. Үнэн худлыг мэдэхгүй Монголчууд маш хатуу хэрцгий байсан гэх ба, Хятадад 100 орчим жил (албан ёсны тоогоор 1271-1368) үргэлжилсэн Монголын Юань гүрний ноёрхолын эхний 50 жилд нь тухайн үейин Хятадын хүн амын тал хувь нь болох 60 сая хүн үгүй болжээ.
Монголчуудын харгис хэрцгий ноёрхолыг түлхэн унагаахад өнчин ядуу нэгэн хөвгүүн, бадар барин даяанчлагч гоонь эр, бас тэгээд дугуй саран хэлбэрт еэвэн боов их чухал үүрэг гүйцэтгэсэн аж.Жү (Zhu Yuanzhang 朱元璋) хэмээх тариачин гаралтай ядмаг нэгэн хөвүүн 17 настайдаа өнчирч тосгод суурингаар дамнан гуйлга гуйн амьдрах болсон ба 24 насандаа Монголын ноёрхолыг эсэргүүцэх хөдөлгөөнд нэгдэн оржээ.
Өнчин ядуу амьдралын туршлага нь түүнийг чанга хатуу чадварлаг удирдагч болоход их нөлөө үзүүлсэн ба ердөө 3 жилин дотор тэрвээр босогчидын хөдөлгөөний удирдагч болон дэвшжээ. Лию хэмээх (Liu Bowen 劉伯溫) нэгэн сэхээтэн эр байсан ба тэрвээр нэгэн цагт Монголын засгийн газарт алба хааж байжээ. Ард түмэндээ хүчээ зориулж тэдэндээ үйлчлэх хүсэл мөрөөдөлтэй Лию авьяас чадвар нь зохих ёсоор үнэлэгдсэнгүй гэж үзсэний улмаас гутран олон түмнээс ангижран даяанчилж агуйд бясалгал үйлдэн суух болжээ.Сарны (Lunar Calendar) тооллын 8-дахь сарын 15ны өдөр (энэ оны 9-сарын 14) бүтэн сартай шөнө байдаг ба Хятадууд уламжлал ёсондоо дугуй саран хэлбэртэй еэвэн хийгээд хагалж идэн бүтэн сарны баярыг тэмдэглэдэг аж.
Монголчуудын эсрэг бослогын хөдөлгөөний толгойлогч залуу эр Жу даяанч эр Лию-тэй уулзан учир байдлаа ярьж бослогын талаар зөвлөлдөн түүнийг бослогын удирдлагад оролцохыг хүссэн байна. Еэвэн сарны баярын үеэр Монголчууд Хятадын уламжлалт дугуй еэвэнг иддэггүй болохыг ажиглаж мэдсэн Лию бослогыг бүх Хятад даяар зэрэг өрнүүлэхийн тулд еэвэн дотороо бичиг хийж орон даяар тараах санааг сэджээ.
Ингээд тэд маш олон тооны еэвэн хийж еэвэн дотороо "8-дахь сарын бүтэн сартай 15 ны өдөр Монголчуудыг ал " гэсэн нууц бичгийг хийж тараажээ. Энэ нууц бичигтэй еэвэнгээ хүн бүрт хүргэхийн тулд тэд аймшигт тахал өвчин тархаад байгаа ба энэ тарааж байгаа еэвэнг идвэл тахал өвчин тусахгүй хэмээн цуу үгийг давхар тараажээ. Энэ нууц ажиллагаа амжилттай болж орон даяар Хятадууд нэгэн өдөр зэвсэг барин босч тэмцэн Монголын ноёрхолыг унагаажээ.
Ингээд 10 хүрэхгүй жилийн дотор Жу жанжнаар удирдуулсан арми Монголчуудыг нутгаасаа хөөн гаргаж жинхэнэ Хятад хүний удирдсан Мин улсыг тогтоожээ. Өнчин, ядуу, боловсролгүй тариачин гаралтай Жу хэмээх энэ залуу 40 нас ч хүрээгүй байхдаа 276 жил үргэлжилcэн Мин улсыг анхлан байгуулсан хаан нь болсон ба түүний хамтран зүтгэгч Лию нь Хятадын түүхэндэх гайхамшигт цэргийн жанжнуудын нэгэнд тооцогдох болсон аж.
Бид дээр Хятадууд Монгол хүний төрхийг зурсан еэвэнг хагалж иддэг байсан цуу яриа нь хамгийн түгээмэл болох талаар дурдсан. Энэ яриаг би үгүйсгэхгүй. Учир нь Хятадууд Монголчуудыг хөөн гаргаад Мин улсаа байгуулснаасаа хойш бүтэн сарны баяраа тэмдэглэхдээ нууц бичиг хийхийн оронд Монгол хүний төрхийг зурсан еэвэнгээ хагалан идэж ялалтаа тэмдэглэдэг заншилтай болсон байж болох юм. Монголчуудын харгис хэрцгий дарангуйллыг түлхэн унагаахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн дугуй еэвэн болоод еэвэн сарны баяр нь ийм л учираас Хятадын соёл заншилд нэн хүндтэй байр суурийг эзэлж Хятад хүн бүрийн зүрхэнд ойр байдаг гэнэ.
Сарны тооллоор жил бүрийн 8-дахь сарын 15 өдөр буюу, бүтэн сартай шөнө байж, хаа газрын Хятадууд цугларан энэхүү түүхийг ярьж баяраа тэмдэглэн дугуй еэвэн хэрхэн Хятад улсыг Монголчуудаас аварсаныг дурсан санадаг уламжлалтай ажээ.
БАЙРЛАСАН НЬ
Цаст хайрханы зүүн хойд хэсэгт тахилгын бүрэлдэхүүн ирж байрлав. Олны хүчээр байрлах гэрүүд босч, Бараг цагийн дараа гэхэд үйл ажиллагаа жигдэрч билээ. Олон зуун жилийн дараа Цэнгэл хайрханы тахилга хийх бүрэлдэхүүн байрлалаа эзэлсэн нь энэ билээ. Олон хүн оролцож байгаа тул сурын харваа эхэлсэн байдаг.
Энэхүү цомхон мөрний цаана Монгол Улсын үе, үеийн хилчдийн баатарлаг түүх оршино. Монгол Улсын хилийг гурвантай тойрч бүх л отряд, застав, хилчдийн амьдралтай танилцах ховор хувь тавилан надад тохиожээ. Хилийн багана бол үе, үеийн хилчдийн амь, урссан цус, хувь хүний өөрийн ухамсарт амьдрал, түүний найдвартай ар тал болж ирсэн гэргий, гэр бүлийнхэний туулж өнгөрүүлсэн, одоо ч үргэлжилж байгаа эгэл жирийн иргэн хүний баатарлаг түүхийн цогцос юм. Хилчдийн хамгаалалтын зурваст мөнх цаст уул, ой, тайга, хээр тал, говь, заган ой, булга шанд, ховор мод, монгол нутгийн онгон байгаль дүр төрхөөрөө, тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн байдаг.
Зах зээлийн хүндхэн үеийг туулж, хилээ хамгаалж ирсэн хилчдийн хувьд бас ч өөрчлөлт орсон үе байлаа. Эхлээд тойроход өмнөд хилийн багана цемент байлаа. Түүхийг дурсаж цөөхөн зураг орууллаа. Би анх хил тойрч явсан үеийн хилчдийн төлөөлөгч нарыг тэр үеийнх нь цэргийн цолоор бичсэн болно. Бүгдийг нь тоочих бус төлөөллийг нь бичлээ. Эдгээр нэр дурьдагчдаас нилээд нь өндөр насны тэтгэвэрт гарч, зарим нь цэргийн дээд цол генерал, хурандаа, ахлах офицер болчихсон байгаа.
Мөнх цаст, шовх хад, өндөр уулын бүс бүхий Монгол Улсын баруун болон хойд хязгаарын бүсэд хил хамгаалалт өөрийн онцлоготой. Тухайн үеийн онцлог болсон хил дамнасан малын хулгайн асуудал анхаарлын төвд байлаа. Зэвсэг хэрэглэсэн тулгаралтууд гарч, хүний амь үрэгдэх тохиолдол гарч байв.
Тиймээс энэ бүсийн аймгуудын Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, Цагдаа, Прокурор, шүүх, Иргэдийн хурлын дарга нарын оролцсон зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан, дараа нь ОХУ-ын Москвад болсон хэлэлцээрт уг асуудлаар тусгайлан хэлэлцэж, хамтын зүтгэл, хамтын ажиллагааүр дүнд хүрсэн юм.
Миний хувьд хилийн албаны гүйцэтгэлийг хилийн зөрчилийг таслан зогсоосон байдал, харуулын албаны зохион байгуулалтаас харж явдаг.
Хилийн отрядын дарга нар гэж орон нутагтаа нэр алдартай, хилийн мэргэшсэн дарга нар байв. Энэ бүсэд хурандаа Лхагчинжав, Штабын дарга дэд хурандаа Ж.Дамдинбазар, Захирагч хурандаа Д.Баярбат, Штабын дарга Дамдинсүрэн, хурандаа Х.Лхагвасүрэн,(ҮАБЗ-ийн Ажлын албаны нэрэмжит шагнал хүртсэн), хурандаа Б.Ловуу-Игнэн, штабын дарга дэд хурандаа Б.Гавиден, хурандаа Н.Галбадрах, хурандаа Д.Батсүх, дэд хурандаа О.Батзориг нартай анх танилцсан.
Уул, ой, тайг бүхий хойд хил хамгаалалтын бүс эзэн Чингэс хааны түүхэн холбогдолтой газрууд байдаг. Хил зөрчин ан агнуур, хурдан морьтой холбоотой зөрчил байнга гарна.
Хурандаа Л.Батсүх, хурандаа Д.Ганболд, Штабын дарга дэд хурандаа П.Базаррагчаа, Штабын дарга хошууч А.Ганбилэг, хурандаа Ж.Чойсамбуу, Штабын дарга,дэд хурандааТ.Эрдэнэбат, Дарга хурандаа С.Бакытхан , Штабын дарга дэд хурандаа Р. Хүрэлчулуун нэртэй энд анх танилцжээ.
Хилийн зүүн, зүүн өмнөд хязгаар тал хээрийн бүсийн онцлоготой хил хамгаалалт юм. Зах зээлийн эхэн үед энд хамгийн хүнд ачаалал ногдож байсан. Машины наймаа, спиртын худалдаа их гарч байсан. Байнгын тал хээрийн түймэр дэгдэнэ. Энд хурандаа Д.Гантөмөр, штабын дарга дэд хурандаа А.Чинбат, хурандаа Ц.Сэргэлэн, штабын дарга дэд хурандаа П.Наранбат, хурандаа М.Заяабаатар, штабын дарга, ахмад А.Энхтөр, хурандаа Жаргалсайхан, штабын дарга дэд хурандаа Ганбат нартай анх уулзаж байжээ. Хилийн цэргийн олон удаагийн тэргүүний отрядын дарга хурандаа Ц.Сэргэлэнг ажил сайжруулах даалгавартай өөр отрядад шилжүүлэн томилох санал хүргүүлж байж билээ.
Говь хээрийн онцлог бүхий өмнөд бүс байгалийн өвөрмөц төрхөөрөө маш онцлог юм. Байгалийн баялаг эрчимтэй эргэлтэд орсон энэ нутагт хилийн боомтууд ачаалал ихтэй. Овоотын отрядад миний аав олон жил хил хамгаалж явсан. Надаа тэр тухайгаа ярихад очиж үзэхсэн гэж бодол төрдөг байв. Хүсэл биелж тэр л нутгаар бүтэн аялж билээ. Аав минь нүдэнд харагдтал ярьдаг байсан говь нутаг, хил гарч тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан тэр л газарт өөрийгөө зогсож байна гэж бодохлоор сонин байсан шүү. Аав маань хил дээр алба хааж байсныг би хэнд ч яриагүй, мэддэггүй байсан. Отрядын алдрын тасалгаанд аавын минь зураг байсан, санамсаргүй учралд ихэд баярласан. Хурандаа Х.Ранжанням, штабын дарга дэд хурандаа Б.Баярсайхан, хурандаа Сайнтөр, Штабын дарга, дэд хурандаа Ё.Хадхүү, хурандаа Ц.Төмөр, Штабын дарга дэд хурандаа Д. Мэндсайхан, хурандаа Л.Манжийлаа нартай энд уулзаж байжээ.
Хурандаа Д.Чулуунбаатарын удирдсан Монгол Улсын хил хамгаалалтын найдвартай байдлыг хангах зорилгоор хилийн бүс зурваст инженерийн хамгалтын ажлуудыг хийж гүйцэтгэдэг ангитай танилцаж байжээ.
Цөөхөн хэдийг дурдая, тэр үед, хилийн дагуу ажиллаж байхад анх таарсан хилчдээ би мартдаггүй. Их бурхантын ахлах дэслэгч Н.Бат-Итгэл, Сүмбэрийн ахлах дэслэгч С.Баатар, Тэрэгтийн ахлах дэслэгч Б.Энхжаргал, Аглугийн ахлах дэслэгч С.Мөнхнайрамдал, Халтар хошууны ахмад Л. Владимар, Адуунчулууны ахлах дэслэгч Ч.Жүгдэр, Ламтын хошууч М.Баттулга, Баянтөхөмийн ахмад С.Баясгалан, Цагаан-Овоогийн ахмад Д.Болдбаатар, Харагчингийн хошууч Д.Наранбаатар, Хөх булгийнахлах дэслэгч М.Очирсүх,Хэц уулын хошууч П.Хосбаяр, Уушигийнхошууч Б.Батсайхан, Цохиотын ахлах дэслэгч Г.Ганболд, (2004 онд тэргүүний заставаар шалгарсан), Хангийн дэслэгч Ц.Мөнхбаатар, Ар билүүтийн хошууч Д.Боролзойбаатар, Цагаан гэрийн ахлах дэслэгч Н.Эрдэнэбаяр, Замын Шандын 5–р застав. Дарга дэслэгч Ц.Батцэнгэл, Хутаг-өндөрийн ахлах дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ, Номтын хошууч Г.Лхагвасүрэн, Байтагийн дэслэгч Б.Жамбалсүрэн, Уушигийн дэслэгч Б.Тилекберген, Гурван хүүхэдийн дэслэгч хошууч Ж.Ганболд, Булганы дэслэгч Р.Эрдэнэбилэг, Их жаргалантын ахлах дэслэгч Ж.Аманбек, Ганц модны дэд хурандаа К.Муса, Улаанбайшинт хошууч Г.Батбаяр, Шарговь хошууч Ц.Пүрэвжав, Сыргаль хошууч З.Батсайхан. Арал толгой дэд хурандаа Б.Шынарбек, Давстын дэд хурандаа Б.Цэвээнгэрэл, Боршоогын хошууч Т.Нямдорж, Цагаан дэрсийн хошууч Д.Нямхүү, Шүүлэнгийн ахлах дэслэгч Б.Баатаржав, Бүдүүн модны дэслэгч Л. Алтангэрэл, Улаан хошууны ахлах дэслэгч Д.Сонинбаяр, Гашуун сухайтын ахмад Б.Батгэрэл, Эрэн голын хошууч П.Оюунбат, Ангалагын ахлах дэслэгч С.Баярсайхан, ямар сайхан шижигнэсэн залуус байв.
Хилийн ажилтай бүрэн хэмжээгээр танилцсаны дараа хилчидтэйгээ хамтарч, “Хилийн талаар төрөөс баримтлах бодлого” гэсэн асуудлаар эрдэмтэн судлаач нартай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, зарим чухал асуудлыг ҮАБЗ-ийн анхааралд оруулсан юм.
Хил хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр ҮАБЗ-өөс шийдвэр гарсан. Хилийн заставуудын барилгын асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хилчдийн нийгмийн асуудлыг анхаарсан юм.
Хилийн застав, отрядын автопарк шинэчлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болсон шийдвэрийг гаргасан.
Хилчдийг гадаадын сургалтад хамруулах асуудлаар эхлэлийг тавьсан. Ганцхан ОХУ-д хилчид бэлтгэдэг байсан юм. Хилийн цэргийн офицерүүдийг мэргэжлийн бэлтгэлийг дээшлүүлэхэд анхаарч АНУ, ХБНГУ-ын аюулгүй байдлын төвийн сургалт, Энэтхэг, Туркэд сургалтад хамруулах боломжтой болсон. Тэр үед хилийн удирдлагаас зарим нэг нь надаас болгоомжлох хандлага гаргаж байсан. Би ч залуучуудыг сургалтанд явуулснаар зарим нэгийг нь дарамт оруулчих вий гэж болгоомжилж байв.
Эцэст нь хилийн цэрэгт хэрэгжүүлэх гэсэн хоёр санаа үлдсэн юм. Хилийн заставд цэл залуухан офицерууд ажлын гараагаа эхэлдэг. Тэдний найдвартай ар тал болсон гэргий нарын тухай “хань” цуврал нэвтрүүлэг хийлгэнэ гэж бодсон, түүнийг хагас дутуу биелүүлсэн.
Заставт голдуу залуус байдаг болохоор хүүхдүүд олонтай. Тэд хил хамгаалагчдын нэг хэсэг. Аав ээжийнхээ дэргэд сургуульд ортлоо байх “бяцхан хил хамгаалагчид” хилийн минь нэг хэсэг. Тэдэнд зориулсан алсын зайны сургуулийн өмнөх насны сургалтад хамруулахсан гэж бодож явсан. Застав болгонд “бяцхан хилчид”-дээ зориулсан салхины хамгаалалттай, тоглоомын талбай, зуны усан бассейтэй болгох юмсан дотроо мөрөөдөж явсан. Үүнийг манай заставынхан хийж чадна.
Заримдаа би хилээр явсан газруудаар зүүдэндээ аялдаг юм. Тийм аялалын дараа сэтгэл нэг л сайхан болдог. Хилээр тойрсон анхны аялалаа товчлон хүргэв.
Д.Жаргалсайхан-Зэвсэгт хүчний хурандаа
МӨРӨӨДӨЛДӨӨ ИТГЭДЭГ
Монгол нутгийн баруун хязгаарт Баян-Өлгийд олон мянган жилийн өмнө өвөг дээдсийн үлдээсэн хадны зургийн галарей байдаг. Хүн төрлөхтөн үүсэл хөгжлийнхөө эхэн үед өөрсдийн түүхээ хадан дээр хэдэн км үргэлжилсэн урт зургийг зурж үлдээсэн газар өөр хаана ч байхгүй.
Тиймээс хэзээ нэг цагт дэлхийн хүмүүс хамгийн ихээр ирж сонирхон үзэх галарей энд байгуулагдана. Олон улсын нисэх онгоцны буудал, олон одтой зочид буудал байгуулагдана.
Тиймээс МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Ромын Паптай хийсэн уулзалт дээр хэлсэн үгэндээ “Өвөг дээдсээр уламжлагдан ирсэн аугаа их нүүдлийн соёлоо шинэ зуунд зохицсон ертөнцийн хүмүүсийн сонирхон үздэг гайхамшиг болгон дэлгэрүүлэхийг зорьж байна.” Гэж айлдсан билээ. Үнэхээр дэлхийн хүмүүс монголд ирж хэдэн мянган жилийн өмнөх өвөг дээдсийн үлдээсэн өв соёлоо үздэг нэгэн газар тэнд байгуулагдана гэж мөрөөддөг, тэр биелнэ.
Хятадын фукшиан нуурын ус дундарснаас болж усан дороос эртний уран барилгын зүйл цухуйх болсон нь нутгийн ард түмний дунд яригддаг Фукшиан нуурын ёроолд эртний Юань улсын хот байдаг гэсэн домог үнэн болох нь батлагджээ. Нутгийнханы бүхэл бүтэн хот нууран доор далд орсон гэж ярьдаг ярианд 2006 он хүртэл хотын зарим барилга гарч ирэх хүртэл нэг их ач холбогдол өгдөггүй байв.
Энэ хотын нэр нь Юань бөгөөд 14 дүгээр зууны үед эртний Юань гүрэн мөхөх үед доор усан далд орсон хот гэж нутгийнхан үздэг боловч зарим судлаачид үүнийг МЭӨ 206 - МЭ 24 он хүртэл оршин тогтнож байсан Хан улсын хот гэж үзэж буй бол өөр хэсэг түүхчид энэ хотыг Танг гүрний үед учир битүүлгээр түүхээс арчигдан алга болсон хот гэж үздэг байна. Учир нь Хан улс өнөөгийн хятад улсын хойт талаар нутагладаг байсан гэдэг үндэслэлээр үгүйсгэж иржээ. Гэх мэтээр судлаачид болон түүхчид адармаатай өөр хоорондоо зөрчилдсөн дүгнэлт гаргах болсон тул түүхийн үнэнийг судлаачдын дүгнэлтээс харах аргагүй.
Ямар ч гэсэн энэ хотын нэрийг Ююань гэж нэрлэдэг нь сонирхол татдаг. Түүхийн баримт сөхвөл Юань гүрний Монголчууд Ююань нэртэй газрыг өөрийн захиргаанд албан ёсоор авсаны дараа хан үндэстэнгүүд ихээр орж суурьшин хот суурин барих болсон гэжээ.
Юань гүрэн Монголын эзэнт гүрний тав дахь хаан Хубилайн үед, 1271-1368 он хүртэл оршин тогтнож байсан. Сүн гүрний дараа байгуулагдсан. Чингис хааныг 1206 онд Эзэн Хаан цолд Хан ёсны уламжлалын дагуу залж өнөөгийн Хятадын ихэнх нутгийг оролцуулсан эзэнт гүрнийг хэдэн арван жилийн турш захирч байсан байсан боловч Хубилай хаан 1271 онд Юань гүрнийг Хан ёсны уламжлалт улс гэж албан ёсоор тунхагласан гэж нэр бүхий судлаачид бичжээ (Brook, Timothy; Walt van Praag, Michael van; Boltjes, Miek (2018). Sacred Mandates: Asian International Relations since Chinggis Khan).
Нуурын ёроолд сонирхол татах олон барилга байдгийн нэг нь харь гаригийнхантай холбоотой асар том пирамид юм.
Булган аймгийн Могод сумын нутагт түүхийн нэгэн содон дурсгал байдаг. Тус сумын төвөөс баруун урагш 35 орчим газар, Түлээ уулын зүүн хөндий, Асгатын голын баруун дэнж дээр гурван хүний дүрстэй хавтан чулуу, ханан болон эвэр хээтэй хашлага чулуу, түрэг бичээстэй чулуу бүхий тахилын онгон бий. Зарим ном бүтээлд энэ дурсгалыг “Алтан тамган дархны дурсгал" хэмээн тэмдэглэсэн нь бий.
Хөл Асгатын хэмээх энэ дурсгалыг анх Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев 1891 онд олж илрүүлэн шинжлэн судлах ажлыг эхлүүлсэн бөгөөд дараа нь В.В.Радлов‚ Х.Н.Орхун‚ Е.С.Малов‚ Н.Сэр-Оджав, Л.Болд‚ В.Е.Волков‚ Ц.Баттулга зэрэг гадаад, дотоодын олон эрдэмтэн судалжээ.
Зүүн Монголын хорчин түмний ноёдын хараанд Онон мөрний дунд ба адгаар нутаглах ойн иргэн цаа бугын аж ахуй эрхлэх эвенкичүүд XVII зууны эхэнд түүхэн сурвалжид анх хамниган нэрээр тэмдэглэгджээ. 1667 онд Чин улсын харьяат солоны Гантөмөр ноён Орост дагаар орж улмаар христосийн шашинд ороод Хар мөрний орчмыг Оросын харьяанд оруулахад идэвхитэй зүтгэв. 1689 оны Нэвчүүгийн гэрээ болон 1727 оны Буурын гэрээгээр Оросын харьяанд багтаж орсон монголчуудыг Оросын захиргаанаас Гантөмөрийн угсааны ноёдод захируулсан тул түүний захирсан албатын дотор монгол угсаатан давамгайлах болж шинэ угсаатны бүлэг үүсч харин хамниган гэх хуучин нэрээр ерөнхий нэрлэгдэх болжээ.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
| |
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.