Уншиж байна...

 


Монголчууд агуу өв соёлтой, арга, билгийн ухааныг хослуулдаг ард түмэн. Үүний нэг тод илрэл бол хонины далыг хүндэт идээ хэмээн эрхэмлэсээр ирсэн юм. Тиймээс эрдэмтэн судлаачид далны тухай тэр гайхамшигтай оньсуудыг маш их судалсан байдаг билээ. Тухайлбал, өвөг дээдсүүд маань хонины далаар мэргэ төлөг тавьж, дом, шившлэг хийдэг байжээ.

Түүхэнд ч энэхүү өв соёлыг тэртээх 2000 гаруй жилийн өмнө Хүннү гүрнээс үүдэлтэй хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг юм. Эгэл жирийн ардаас өгсүүлээд ихэс, дээдсүүд ч далаар мэргэлэх увидасыг гайхалтай эзэмшсэн байсан гэдэг. Мөнх хаан гэхэд улс гүрнийхээ алс хэтийн өнгө төлөвийг дал тайлан урьдчилан мэддэг байсныг Францын элч жуулчин хэдэнтээ харж, тэмдэглэлдээ баталгаажуулсан байдаг юм. Өнөө цагт далаар мэргэлдэг далд увидастай хүмүүс олон бий. Дийлэнх нь далыг шатааж байж мэргээ тайлдаг. Харин Х.Уянга хэмээх бүсгүй далыг цагаанаар нь буюу огт шатаалгүйгээр мэргэлдэг онцгой чадварыг өвөг дээдсүүдээсээ уламжпан авчээ. Түүнтэй уулзаж, тун сонирхолтой ярилцлага өрнүүлснээ толилуулъя.
 
-Орчин цагт мэргэ төлөг тавьдаг хүмүүс олширсон. Харин далыг цагаанаар буюу шатаалгүйгээр тайлах нь бусад төрлийн мэргээс ямар ялгаатай юм бэ?
 
-Бидний өдөг дээдсүүд дэндүү их нарийн цаад мэдрэмж өндөртэй хүмүүс байсан нь зуун зуун дамнан өвлөгдөж ирсэн цагаан дал тайлах домнол шившлэгтэй шууд холбогдох болов уу. Дал шатаах мэргийг голдуу малчин ардын дунд илүүд хэрэглэдэг гэдгээр нь гар доорх далдын толь хэмээн нэрийддэг. Харин үүний дээр дал зөвхөн шатаагдаж бус цагаан яс чигээр мэргэлэгдэн тайлахдаа ойр зуурын бус хэтийн болоод ирээдүй, өнгөрсөн, одоо цагийн үйлийн үрийн гарвалтай амьдралын аливаа гогцоо зангилаа үл тайлагдах цаад талын хийн гарвалтай мэдээллийг ил гарган тайлдаг. Дээрээс нь хүн бүрийг харж тэтгэн байдаг гэх ‘‘Завьяа таван” тэнгэрийн холбоостой, бүүр түүнчлэн гал голомтоо холбох гэж буй ураг удам цаашдаа зохицох, үл зохицох талын шинжийн зүйлийг хүртэл тайлж байх юм.
 
-Зарим хүмүүс энэ бол мухар сүсэг гэж үгүйсгэдэг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
 
-Далын дом зүй, шившлэг гээд ярихаар зарим нэг ертөнцүүд мухар сүсэгтэй холбон ойлгох мэт санагдах юм. Энэ их язгуур ухааныг түмэн олондоо илүү ойроос түгээгээд явж байгаа хүний хувьд маш ойлгомжтойгоор тайлбарлан хэлэхэд Монгол хүн бүрийн мэдвэл зохих, мэдсэн байхад илүүдэхгүй гэдэг талаараа хүн хэмээх ертөнц махан болоод сүнсэн хоёр биетэй. Цөөн хэдэн үгээр хэлбэл, “Далдын” цаад талын “Арга билиг”-ийн “Билиг” дэх ертөнцийн бүхий л талын мэдээллийг цогцоор нь агуулсан толь. Далдын сөрөг хүчний дом гэдгийг бидний өнөө үед байгаа хийгээд өмнөх болоод өмнөхийн өмнөх судлаачид, номч мэргэд, түүхч өвгөд өтгөс маань ном судар, зохиол бүтээлдээ тодоос тод тэмдэглэн бичиж үлдээсэн байдаг. Энэ нь одоо үед манай хийж түгээд буй үйл ажилд минь улам ихээр мэдрэгдэж, тэр дундаа зөвхөн “Монгол үндэстэн” л энэ далдын язгуурт сүнслэг ухааныг өвлөн авах эрхтэй төрсөн гэдгийг машид сайн ойлгож мэдээсэй гэсэндээ дотоод ертөнцөд нь агуулагдах шинж тэргүүтнийг чадлынхаа хэрээр үе тэнгийн залуус, хойч ирээдүйдээ ойлгуулж тунгаалгахыг хичээж байна. Хичээж байна гэдэг үгийн цаана Монгол хүн монголоороо байгаасай, амьтны мэт үйлдлээр амьдарч үржихгүй байгаасай, өв соёл, ёс заншил өвөг дээдсийн сургаальтай, жудагтай, хариуцлагатай, оюунтай, хүнлэг чанараа үргэлж үеийн үед гэрэлтүүлж явах ухаанд суралцан шамдаж хичээж яваасай л гэж бодох юм. Үүний дээр цагаан далны дом шившлэгийг бусад мэргэтэй огтоосоо эн зэрэгцүүлж болохгүй.
 
-Яагаад?
 
-Учир нь даланд агуулагдаж буй мэдээлэл нь “магадгүй, эсвэл” гэсэн эргэлзээнд тайлагддаггүй. Тийм ч учраас хугацааны хувьд тодорхой барагцаалбал Хүннүгийн үеэс бүр түүнчлэн Монгол үндэстэн энэ хорвоо ертөнцөд анх үүссэн тэр цаг үетэй эн чацуу хэмжээнд түүхэн сударт бичигдсэн байх юм. Иймээс ч “Би хэлье, чи тайл", “Хотон доторх хоёр мэргэн” гэх мэт он цаг дамнан ирсэн оньсого зүйр үлдсэний дээр өнөө цагийн амьд судар болсон Л.Түдэв гуай дал сударыг бэлтгэн бидэнд түгээсэн байдаг шүү дээ. Ер нь ч монголчууд бид тэнгэр шүтэж, хар цагаан сүлдээ тахиж далаа дээдлээд, далтайгаа байхад арга билигийн алинд ч өвдөг сөхрөхгүй гэсэн байх юм.
Сүүлийн үед дал тайлуулах гэж ирж байгаа хүмүүс маань ихэвчлэн олон төрлийн мэргэ төлгө тавиулж байсан байдаг. Тэр болгоноос сайн нь ч байна, саар нь ч байна. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд далны мэргийг бусад төрлийн мэргэтэй зүйрлэж болохгүй. Хүмүүс ихэвчлэн “Мэргэ нь хэр сайн бэ, хэр магадлалтай вэ” гэж асууж лавладаг. Цагаан далыг өдий хугацаанд тайлаад явж байгаа хүний хувьд хэлэхэд “Магадлалтай, магадгүй гэсэн зүйл далан дээр огт буудаггүй гэдгийг дахин баттай хэлье. Нэг ёсондоо эргэлзээтэй мэдээлэл далан дээр буудаггүй юм. Учир нь тухайн хүн далтай харьцаж эхэлсэн цагаас түүнтэй холбоостой бүх мэдээлэл хадгалдагддаг гэсэн үг. Тэгэхээр анх далны махаа хуулсан цагаас эхлээд тухайн хүний халуун эрчимтэй нь далны яс маань шууд холбоостой болж далдын буюу сүнсэн талын мэдээллийг өөртөө буулгадгаараа гайхалтай байдаг. Тиймээс бусад төрлийн мэргэтэй харьцуулашгүй. Билиг талаасаа мэргийн цаад оношлуур нь далан дээр тайлагдаж байдаг
 
-Тэгэхээр цагаан далан дээр тухайн хүний заяа төөрөг тэр чигтээ буудаг гэж үү. Ингэж тайлуулсан далаа яах ёстой вэ?
 
-Тайлагдсан дал маань он цаг хугацааны туршид дом шившлэг болоод тухайн гэр бүлийн хойморьт залагдаж эрчим хүчтэй оршихуйд хадгалагдсаар ирсэн байдаг. Үүнийг монголчуудын өв соёлтой холбоод үзэхэд таван хошуу малынхаа далыг ерөөсөө хаядаггүй байжээ. Ялангуяа малчин зон олон маань буянт малынхаа баруун хааны далыг хаядаггүй байж. Энэ тухай түүхэн сурвалжууд арвин. Өнөө цагт хүртэл хөдөө орон нутгаар явж байхад аливаа хад хавцалд дал хавчуулсан байх жишээтэй. Ингэхдээ хар зүгийг хааж, далныхаа ясыг тавьдаг байсан байна. Дээр хэлсэнчлэн далтайгаа байхад гэдэг үгийн учир нь гэвэл далдын чигээ тайлуулсан дал маань давхар дом шившлэгийг өөртөө шингээдэг шидтэй гэж урьд өмнө ярьж байсан билээ. Дом шингэнэ гэдэг тухайн айл гал голомт, ноён нуруу, хийморь сүлдтэй холбоостой далдын цаад мэдээллийг он цагийн турш хадгалсаар ирсэн гэдгээрээ монгол хүмүүн бид энэ ариун болоод далдын өгөгдпийг дотоод сэтгэлээсээ ойлгож учиртай хандаж явах л хэрэг үүнд оршиж байх шиг бодогдож санагдах юм. Засал гэдэг бол махан биен дээр очоод тариа тарихын нэр биш шүү дээ. Хувь хүний дотоод сүнсэн эрчим хүчтэй холбоотой. Хий талын эм эмчилгээ хийгдэж байгаа юм. Нийт хүмүүстээ бас хандаж хэлэхэд нэгдүгээрт, засал хийлгэх бол нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл биш. Тэр заслын шинжтэй зүйл тухайн хүний сүлдэн бие буюу сүнсэн биед хийгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүний махан бие өвчлөхөд ямар нэгэн эм тариагаар эмчилчихдэг. Үүний цаана дотоод ертөнцөд тухан хүний ноён нуруу болоод хийморь сүлд тал нь бүрэн бүтэн байх ёстой. Хамгийн гол нь хүний сүнсэн орон зай, сүнсэн бие чухал. Тэгэхээр сүлдээ, ноён нуруугаа бүтэн байлгахын тулд хувь хүнээс шалтгаалах ганцхан эрчим хүчтэй зүйл нь үг, хэл, сэтгэл, үйлдлээ зөв байлгах юм. Ингэж чадвал тухайн хүний ноён нуруу хийморь сүлдтэй холбоотой сүнсэн биеийн орон зай, цаад эрчим нь бүтэн оршдог.
 
-Далыг домноно гэдэг нь юуг хэлээд байгаа юм бэ?
 
- Домнол зүйг тоочвол асар их зүйл бий л дээ. Тиймдээ ч далаа домнож, галаа дээдлэн тахиж ирэхэд өдөр өдрөөр, сар сараар, жил жилээр ахуй болон сүлдэн амьдрал дээшилж, өнгөжин жавхаажиж, удам угсааны дархлаа тэргүүтэн нь батжиж дэлгэрдэг жамтай юм. Хүний хийморь сүлд бат төгс оршиж байж гэмээнэ тухайн хүний ахуй амьдралаас гадна элэг бүтэн байх, ажил үйлс өдөө байх нь өөрөө болон үр хүүхдүүд, хойч үеийнхэнд нь ч үргэлжилнэ. Тэдний гол оршин буй үндэс нь гал юм. Хоёр гэр бүл оршиж байгаа тохиолдолд тулгандаа галаа бадраагаад ирэх ирээдүйнхээ сайн сайхан бүхэнийг галынхаа сүлдэндээ даатгаж ирсэн ард түмэн юм.
 
-Тухайн айлын ноён нуруу ямар байх нь галын эзэнтэй нь шууд холбоотой гэж ойлголоо. Тэгвэл галаа тахиулахдаа юу анхаарах ёстой вэ?
 
-“Өнөөдөр нэг юм бүтэхгүй байгаа юм чинь галаа тахиулчихъя” гэдэг зүгээр нэг хоосон орон зайн сэтгэлгээгээр хандаж болохгүй. Хамгийн гол нь монгол хүн гэдгээ ойлгож галын тахилгын үйлд оролцох ёстой. Миний хийморь сүлд, цог золбоо өсч дэвжих бүх үндэс нь галын эзэндээ байдаг юм байна гэдгийг сэтгэл зүрхэндээ гүн гэгч нь ойлгох хэрэгтэй. Нэг талдаа бид их азтай ард түмэн. Азтай байхыгаа бүр илүү тодотгож харъя гэвэл монгол ёсоо дээдэлж явах нь өлзийтэй.
Хорвоо ертөнц дээрх бүх зүйл хоёр талтай. Билиг тал нь юу юм бэ гэдгийг тайлбарлъя л даа. Өнөөдөр хүмүүс уул хангайгаа ухаад, алтыг нь аваад байдаг. Тэр хүний амьдрал нь элбэг хангалуун болж байгаа мэт боловч ирээдүй хойч үед нь үйлийн үр нь заавал ирдэг. Яагаад гэвэл хүн өөрийгөө байгалийн бүтээгдэхүүн гэдгээ сайн ойлгох ёстой. Өөрийг нь үүсгэсэн үүсгэлийнхээ энгэрийг нь малтаад л хамаг юмыг нь ухаж түнхээд байвал заавал хариугаа авна. Үүний цаана хүний сэтгэлийг гомдоогоод, сэв суулгаад, зориудын гаргалгаатай буруу зөрүү санаад, байх юм бол эргээд тэр хүнд дааж давашгүй үйлийн үр болоод ирдэг. Ямар нэгэн хүн заслын шалтгаантай байна гэдэг бол түүний хийморь сүлд дааж давашгүй асуудалтай, доголдолтой явж байгаагийн шинж юм. Тэгэхээр хамгийн ойлгомжтой бөгөөд өөртөө баримтлах зүйл нь сэтгэлийн болон үгийн, үйлдлийн хатуу зүйлээс болгоомжтой явахыг хичээгээрэй.
 
-Ингэхэд танаар дал тайлуулсан хүн өөр хүнээр заслаа хийлгэж болох уу?
 
-Би хүний сүнсэн биеийнх нь буюу билиг талыг эмчилж байгаа хүн. Шинжлэх ухааны талаас нь аваад үзвэл өвчтөнд онош тавьсан эмч нь эмчилгээгээ хийвэл илүү үр дүнтэй байдаг. Үүнтэй адил дал тайлуулсан хүн тухайн тайлсан хүнээрээ заслаа хийлгэвэл засал нь төгс оршдог. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 9999- 5927 дугаарын утсаар холбогдох боломжтой.

Бусад мэдээ

Apr 04, 2024 1471

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1416

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 452

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 745

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/