Уншиж байна...
1880 оны 2 сард Манжийн хааны зарлигаар Халх дөрвөн аймгаас тус тус 2000 цэргийг уналга хэрэглэлийн  хамт дайчилж, Түшээт хан, Сэцэн хан аймгийн цэргийг Улиастайд, Засагт хан аймгийн цэргийг Ховдод суулган цэргийн хэрэгт боловсруулан, зах хязгаарыг сэргийлэн сахиулахаар болжээ.
1900 онд Манжийн засгийн эрх баригчид хятадад гарсан Ихэтуаны бослогыг дарахад зориулан Ар Монголоос 20 000 монгол цэрэг татан гэтэл дөнгөж 2000 монгол цэрэг цуглаад, тэд нь тус тусын хошууны ноёдоос Улиастай дахь манж жанжны мэдэлд шилжмэгц, Энхтайваны удирдлагаар бослого гаргаж, Улиастайн манж цэргийг хядаж, хятад пүүсийг талж сүйтгээд гэр гэртээ тарцгаасан байна.
Өвөр Монгод гарсан хөдөлгөөн
1900-аад он гэхэд Өвөр Монголд католик ба христийн шашин өргөжин тэлээд байв.
 Өвөр Монголын шашны гурван тойргийн бүрэн бус мэдээгээр:
 Зүүн Монголын шашны тойрогт: дуган, хурлын газар 159, гадаад улсын лам 27, дундадын лам 27, сүсэгтэн 9060 байжээ1.
 Дунд Монголын шашны тойрогт: дуган хурлын газар 183, гадаад улсын лам 29, дундадын лам 14 хүн, сүсэгтэн 17340 хүн байжээ2.
 Баруун өмнөд Монголын шашны тойрогт: нийт дуган 31, даяанчийн сүм 1, гадаад улсын лам 27, дундадын лам 1 хүн, сүсэгтэн 5680 хүн байжээ3.
1 “Нударганчуудын хөнөөлийн тухай тэмдэглэл. Доорд дэвтэр. ӨМАХХ. 2001, тал 214-214.
2 Мөн тэнд. Тал 235, 253. 3 Мөн тэнд.
1905 оны намар Жирмийн чуулганы өмнөд Горлос хошууны Тогтох  тайж /1863-1922/-ийн удирдлагаар зэвсэгт бослого гарсан нь нийт Монгол даяар их дуулиантай болов.
 Тогтох тайж 1901 оны өвлөөс нутгийн ард иргэдийн амгалан тайван байдлыг хангахын тулд Чин улсын атар хагалбарлахын эсрэг тэмцэж эхэлжээ. 1905 оны намар өмнөд горлос хошууны баруун өмнөд нутагт хятадууд газар хагалбарлаж эхэлсний дараа жил нь хошуу ноён Чимидсампил харъяат хошууны нутгийг хятад тариачдад мөнгөөр худалдаж дуусав. Малчид бэлчээр нутаггүй бол шахагдахад хүрсэн байна3. Тогтох энэ байдлыг ёс хэлэлцэн шийдэх гээд болоогүй учир эсэргүүцэж цэрэглэн боссон билээ.3 Г.Навааннамжил.”Зоригт баатар Тогтохын товч намтар”.УБ. 1946.тал 25.
Тогтохын цэрэг Манжийн цэрэгт мөрдөгдөн харилцан тулалдсаар 1909 оны 2-р хагаст Хаант Оросын хилийг даван орж улс төрийн асрамж үзүүлэхийг хүсэв. Оросын хил хязгаарт дүрвэн орсон Тогтох нарыг Хаант Оросын засгийн газар найрсгаар хүлээн авч, 1910 оны эцсэаэр Тогтох тэргүүтэй 40 гаруй хүнийг Удэ хотоос 180 мод зайтай орших Харганат хэмээх газар, Баяр тэргүүтэй нөгөө хэсгийг Чита хотоос 40 модны зайтай газар тус тус түр нутаг олгон суулгасан байна3.
3 Ш.Сандаг. “Монголын улс төрийн гадаад харилцаа”. 1850-1919.УБ.1971.тал 229.
Тогтох нар Хаант Оросын нутагт нэг хэсэг оршин сууж байгаад Монголын тусгаар тогтнол сэргэсэн үед Их Хүрээнд хүрэлцэн ирэв. Тогтохын энэхүү тэмцэл нь Өвөр Монголд ард түмний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөхөд уриа болсон билээ.
Сургууль, боловсрол
Манжийн үеийн монголчуудын сургууль боловсролын хэрэгт шашны сургууль ерөнхийдөө ноёрхож байсан билээ. Шашны сургалтын тогтолцоог үндсэнд нь анхан шатны ба дээд гэж хоёр анги хуваан үзэж болно.
Монгол улсын өмнөд хил хязгаарын үндэс бүрэлдсэн нь
1368 онд монголчуудын Хятад дахь ноёрхол унаснаас хойш XVII зууны 30-аад оны дунд үе хүртэл Монгол улс хятадын Мин улстай Цагаан хэрмээр хиллэж байв.
XIX  зууны дунд үеэс Тагнын урианхайн Оростой хиллэх Саяны нуруугаарх хилийн хамгаалалт, хяналт сул, хилийн шугам ч тодорхой бус болсон байна. Харин Оросууд Урианхайтай зах нийлсэн хилийн шугам, овоо тэмдгийг тогтоох, шалгах ажлыг хэдэнтээ хийжээ.
 XVIII зууны эхээр Манж нар Тагны урианхайн зарим хэсгийг Оросод дагаар орох, Зүүнгартай нэгдэхээс сэргийлж, Улаангом, Хан хөхийн нутагт дотогшлуулан суулгаж байгаад хожим бүх Монголыг захиргаандаа оруулсны дараа уугуул нутаг Тагна уулын ар руу нь буцаажээ.
 
 

Бусад мэдээ

Apr 04, 2024 1471

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1416

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 451

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 745

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/