Уншиж байна...

Монгол гүрэнд эхэн үедээ багтаж байгаад хожим салж тусгаарласан Хүлэгүгийн улс, Цагаадайн улс, Алтан ордны улс нь Юан улсын нэгэн адил удаа дараагаар мөхөж Ази, Европын орнуудад Монголын байлдан дагуулагчдын ноёрхол эцэс болсон билээ. XIV зууны 30-40-өөд оны үе болоход Хүлэгү, Цагаадайн улсын монгол байлдан дагуулагчид иран, түрэг угсааны аймаг ястны дунд орж уусан ижилсээд, нутгийн хүнээс бараг ялгагдахгүй болсон байна. Гэвч тэдгээр улсын төр, цэргийн эрхийг монгол угсааны ноёд гартаа барьсан хэвээр байсан юм.
XIV зууны гучаад оны үест Хүлэгүгийн улсад тархай бутархай байдал хүчтэй болж, дотоодын дайн самуун дэгджээ. Үүний үр дүнд Хүлэгүгийн улс биеэ даасан хэд хэдэн улс болж хуваагдан бутрахад хүрчээ.


1357-1381 оны хооронд Алтан ордонд 20 гаруй хан солигдож, улс нь хэд хуваагдахад хүрчээ. Зүүн зүгт орших өргөн уудам нутаг дэвсгэр дээр Чингисийн угсааны ноёд эрх булаалдан тэмцэлдэж байсан ба Ижил мөрнөөс баруун тийшхи бүх газар болон Крымын хойг Мамай ноёны гарт ороод байжээ. Мамай нэгэн үе Алтан ордны ихэнх хэсгийг нэгтгэн захирч чадсан ажээ.
Москвагийн вант улсыг Димитрий ван толгойлж байжээ. Димитрий ван Мамай айсуй явааг сонсоод тосон байлдахаар цэрэг авч, Дон мөрний зүг хөдөлж, 1380 оны 9-р сарын 8-нд Мамай, Димитрий нарын цэрэг Дон мөрөн, Непрядва гол хоёрын бэлчир орчим Куликовын тал гэдэг газарт учирч байлджээ. Димитрий Рязань, Литовын цэргийн ирэх замыг хааж тосон цохисон учир, тэд Мамайд тусалж чадсангүй. Куликовын тулалдаан туйлын ширүүн болж хоёр талаас маш олон хүн амь үрэгдсэний эцэст Мамайн цэрэг дарагдан буруулан зугтжээ. Димирийн ван Дон мөрний дэргэд Алтан ордны цэргийг бут цохин их ялалт хийсэн учир Донын Димитрий гэж алдаршжээ.
Куликовын тулалдаан Орос болон нийт Ази, Европын түүхэнд чухал ач холбогодолтой зүйл болжээ. Куликовын тулалдаан Алтан ордны захиргаанаас Оросыг чөлөөлж чадаагүй боловч Монголын ноёрхлыг бүрмөсөн устгахын эх үүсвэрийг тавьжээ. Куликовын тулалдааны үр дүнд Москвагийн нөлөө улам өсөж, цаашдаа монголын ноёрхлоос эх орноо чөлөөлөх тэмцэлд гол хүчин болсон билээ.
Мамайн үхсэний дараа 1381 онд Алтан ордны ноён Тохтамын биеэ хаанд өргөмжлөөд 1382 онд Москваг довтолсонд Рязань, Нижегородын зэрэг зарим хотын ноёд түүнд тусалжээ. Димитрий ван цэрэг элсүүлэхээр хотоос гарч одсон чөлөөгөөр урвагч ноёд хотын хаалгыг нээж, Тохтамышийн цэргийг оруулжээ. Москвагийн иргэд хэдий тэмцэх баатар зориг төгөлдөр байсан боловч ихэс дээдэс урвасны уршгаар дайсанд автжээ. Тохтамышийн цэрэг Москвад ороод ихэд бусниулж, хотын иргэдийг Алтан ордонд дахин алба барих болгожээ. Гэвч Алтан ордон нийт Орос даяар өөрийн ноёрхлыг сэргээж хэрхэвч чадахгүй байсан юм.
Доголон Төмөр, Алтан ордны хүчирхэг болохоос болгоомжилж, 1395 онд Тохтамышийг цохиж Сарай, Бэрх зэрэг Ижил мөрөн, Крымын хотуудыг довтолсон билээ.
Тохтамыш цохигдсоны дараа мангад аймгийн Эдигей ноён Алтан ордны хүчин чадлыг сэргээх оролдлого хийжээ. Удалгүй Алтан ордны дотор самуун дэгдэж, 1412 онд Эдигей ноён Хорезмын зүг зугтан гарчээ.
Ингэж XV зууны дундуур Алтан ордны улс бүрмөсөн задарч, биеэ даасан хэд хэдэн улс болжээ. Гэвч Их ордны Ахмед хаан Алтан ордны нэгдмэл хүчирхэг байдлыг сэргээх сүүлчийн оролдлого хийжээ.
Ахмед өрсөлдөгч этгээдүүдэд алагдаад Их ордон мөхжээ. Ийнхүү Алтан ордны улс мөхөж, Орост 200 гаруй жил үргэлжилсэн Монголын ноёрхол эцэс болсон ажээ.

Бусад мэдээ

Apr 04, 2024 1583

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1530

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 480

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 756

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/