Уншиж байна...
XVI зууны төгсгөлөөр казакууд Монголыг хүчтэй довтолж ялаад Ойрадын зарим хэсэг, аймаг улс төрийн хяналтаа тогтоож чадсан байдаг. Харин 1598-1599 оны үед Казакын Дундад Ази руу хийх аян дайны үед ойрадууд тэдний нөлөөнөөс гарч, улмаар 1603 онд Хорезм хотыг довтолсон байна.1 Ойрад, Казакын хоорондын дайн довтолгоо аль аль талдаа олз омог олоход чиглэж байв. XVII зууны 20-иод оны дундуур Дөрвөдийн Далай баатар тайш Казакыг довтолж ихэд ялсан байна. Үүний улмаас Казак ба Киргизийн хэд хэдэн захирагч хэсэг үе Ойрадын ноёдын хараат байдалд орсон ажээ. Ойрадуудын Сибирийн суурин бэхлэлт рүү хийж байсан довтолгооныг зогсоохын тулд Оросын хаан М.Ф.Романов Казакын нөлөө бүхий хүчирхэг султан Аблайтай цэрэг-улс төрийн холбоо тогтоохыг оролдсон боловч тэр нь бүтээгүй ажээ.1 “История народов Укбекистан”.Ташкент. 1947. Стр 82, 85. XVII зууны 30-аад онд Тогууд, Дөрвөд аймгууд баруун хойд зүг Арал тэнгисийн хойд талаар нүүдэллэсээр Каспийн тэнгисийн зүүн хойд цутгал Эмба, Яик голын сав газарт ойрсон байна. Чингэж ойрадууд Казак болон Дундад Азийн улс орнуудын Оростой харилцах гол зам дээр хөндөлсөх болсон нь тэдгээр улсуудын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаанд зарим нэг сөрөг нөлөө үзүүлсэн юм. Иймээс 1613 онд Хивийн хан Асфендияр Оросын хаан Михайл Феодоровичид Ойрадын эсрэг цэргийн хамтарсан ажиллагаа явуулах санал тавьж байв. Монгол-Оросын харилцаа XVI зууны Хаант Оросын Азид явуулах улс төрийн бодлогын нэг гол чиглэл нь Сибирь, Алс Дорнодын уудам газар нутаг, хүн амыг эзлэн авах явдал байв. Халх Монгол, Оросын харилцааны эхлэлийг Хотгойдын Алтан хан Шолой убашитай оросууд холбоо тогтоосноос авч үздэг. Оросын албаны бичиг баримтад “Алтан хан” хэмээн алдаүшрсан Хотгойдын Шолой убаши /1567-1627/ бол Халх Монглын баруун хойд нутгийг эзлэн оршиж байсан нөлөөтэй язгууртан том ноён байв. Шолой убашийн захиргаанд Енисей мөрний сав, Тагна ба баруун, зүүн Саяны нуруугаар нутагладаг Киргиз болон түрэг хэлт олон аймгууд байж, түүнд алба татвар төлдөг байв. 1631 оны 9-р сард Алтан ханы элч Томскт очиж Чахарын Лигдэн хааны довтолгооноос сэргийлэхэд тусламж үзүүлэхийг хүссэн байна. Тэр үед Лигдэн хааны Өмнөд Монголын салан тусгаарлагч аймгуудыг цэргийн хүчээр засаглан хураах үйл ажиллагааны цуу яриа Халхад хүрч, түүнээс айн болгоомжлох болсон ажээ. 1635 онд Алтан хан, түүний номын багш Түвэдийн лам Даян мэргэн ланз нарын илгээсэн элч Москвад очжээ. Алтан хан хэлэлцээр хийх чадвартай, орос монгол хэл мэдэх хүн, алт мөнгө, сувд зэрэг эрдэнэсийн зүйлс, зэвсгийн ба мөнгөний дархан явуулахыг, Даян мэргэн ланз Оросын хаантай найрамдлын гэрээний ёслол үйлдэхэд өөрийн гүйцэтгэсэн үүргийг дурдаж шан харамж өгөхийг тус тус хүссэн байна. Энэ нь Алтан хан Оросод дагаар орсон явдал огт болоогүйг гэрчилж байгаа юм. 1647 онд Оросын элч И.Похабов Сэцэн ханы өргөөнд очиж ес хоносон ажээ. Оросын засгийн газар ши нээр эзэлсэн Байгал нуур орчмын нутаг дахь байр сууриа бэхжүүлэхэд Халхын хаадтай найрсаг харилцаатай байх нь анхдагч зүйл гэдэг бодлогын үүднээс Халхын элчин нарыг хүндэтгэн угтаж байв. 1649 оны 2-р сард Оросын эзэн хаан Алексей Михайловичид бараалхсан Садик Халхын нутагт зэвсэгт хүмүүс илгээж байгаагаа зогсоох, тус тусынхаа нутагт эв найртайгаар амьдран суух Сэцэн ханы хүсэлтийг дамжуулжээ. Оросын тал Сэцэн ханы эзэмшил нутагт нь өнгөлзөхгүй хэмээн амлалт өгч тайвшруулсны дараа түүнтэй йгэрээ хэлэлцээр хийхийг ятгаж, дагаар оруулах оролдлого хийхээр В.Заболоцкий тэргүүтэй элчийг илгээжээ. Оросууд Байгалын өмнөд, зүүн өмнөд бүс нутагт түрэн орж эзлэн суурьшиж, нутгийн овог аймгуудаас алба татвар хураах болсноор маргаан тэмцэл үүсч, зарим үед зэвсэгт мөргөлдөөн болж байв. 1650 онд Сэлэнгэ мөрний хөвөөнд Оросын элч нарыг нутгийн буриадууд довтолж, Е.Заболоцкий нарын найман хүнийг хороожээ. 155 Энэхүү эмгэнэлт явдлын улмаас Оросын төлөөлөгчид буцахыг завдсан боловч Турухай тавнан, элч Садик нарын ятгаснаар аяллаа цааш үргэлжлүүлжээ. Тэднийг Халхад хүрэлцэн ирэхэд Сэцэн хан Шолой нас нөгчсөн байсан тул түүний их хатан Ахай тайху Туул голын өргөөндөө хүлээн авч уулзжээ. Тэрбээр Оросд дагаар орох талаар ямар ч яриа хэлэлцээ хийхгүйг мэдэгдэж, харин Оросын хаантай эв найртай харилцах, элч солилцох хүсэлтэйгээ илэрхийлжээ.1 Оросын газар нутгийн түрэмгийлэл Байгал нуур, Хар мөрөн /Амар-Ж.Г/ гэсэн үндсэн хоёр чиглэлээр явагдаж, тэдний шивээ, бэхлэлтүүд Монголын нутгийн хойд талаас улам бүр ойртсоор байв. Тэр үеийн Халх Монголын нутаг бэлчээрийн хойд зах хязгаарын ерөнхий төлөв байдал Сэлэнгэ мөрний адаг урсгалын сав нутаг, Хялга, Темник голуудын хойд, урд биеэр байсан ажээ. Зарим үед түүнээс хойгуур байх тохиолдол ч байв.

Бусад мэдээ

Apr 04, 2024 1468

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1416

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 451

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 745

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
4
5
6
7
8
9
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/