Уншиж байна...

Нийтийн тооллын өмнөх дөчөөд онд, дараа нь нийтийн тоолын ерээд онд, удаад нь II зууны дундуур өрнө зүгт нүүдэллэн одсон Хүн нар Азийн цээжнээс усанд хаясан чулуу мэт хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон байлаа. Тэд юу хийж, хаа яваа нь хэнд ч мэдэгдсэнгүй,. Зуу зуун жилийн туршид Төв Азийнхны чихийг дэлдийлгэн, цээжийг дэлдэж, амар заяа үзүүлээгүй муу нэртэй, луу данстай нүүдэлчин малчин Хүн нар, өмнөд хөршийн нангиад түмэнтэй мянган жилийн дайн хийсээр, эцэстээн нэгмөсөн ялагдан дийлдэжээ. Тэдний зуун зуун дамжсан тэмцэлийн гэрч болон үлдсэн энэ хэрэм сансараас харагдах хамгийн том обьект болон үлджээ.


 Єндєр сvрлэг урт цагаан хэрэм газрын байцыг даган єндєр уул даваа болон талын бартаат хэсгээр байрласнаараа нэлээд сайн хамгалалтын vvрэг гvйцэтгэж байжээ. Цагаан хэрэм дээр хэдэн зуун боомт болон гал тэмдгийн тавцантай.
 Мянган жилийн тэмцэлийн гэрч цагаан хэрэм.
Хятад vндэстэн умрын нvvдэлчин малчин vндэстний халдлагаас сэргийлэн цагаан хэрэм нэмж байгуулсаар иржээ. Ингэснээр цагаан хэрэм нь хоёр тєрлийн соёл иргэншлийн  хил,халхавч болсон байна.
 “Орших уу, эс орших уу?” гэсэн хүн төрөлхтний мөнхийн асуултад хариу олж, зөв шийдэлд хүрэхийн төлөөнөө алс өрнө зүгийг барин Их нүүдлийн замд шуудран одсон тэр цагаас хойш тэдний тухай мэдээ чимээ, сураг ажиг үгүй болжээ.
Бүхэл бүтэн угсаатан, ард түмэн тийнхүү бүрмөсөн алга болчихно гэж баймааргүй, дэлхий хөрснөөс, газрын гадаргаас арилж үгүй болчихно гэж бас үгүй тул тэд хаа нэгтээ аж төрсөөр л явж, хаа нэгтээ аж төрөхийн төлөө холдон нүүж, алалдан тэмцэлдэж, доройтон сөхөрч, өндийн босч, өөдлөн хүчирхэгжсээр явжээ.
 Хүннү нар бутран салж нэг хэсэг нь Гот, Вандал аймгуудыг шахан нvvж Аттилагийн Хүннү (Гунн) улсыг vндэслэн, харин нөгөө хэсэг нь Энэтхэгийн зүг нүүн Эфталит буюу Цагаан Хүннү улсыг байгуулж, зарим аймгууд нь Тангуд, Төвдийн өвөг аймгуудтай тэмцэлдэн, Хятадын Хан улсад дагаар оржээ.
 
Герман, Кельт, Франк, Слав, Алан, Лесгин зэрэг одоогийн Европ нарын өвөг-овог аймгуудтай дайтаж тэднийг буулган аваад (энэ тухай Нибэлүнгүүдийн дуулал зохиогджээ.) улмаар түүхэндээ, дэлхийн ноён гэгдэж хандсан зүгтээ дайлж өрнө дахины соёл иргэншлийн өлгий гэгдэх Бага-Ази, Европ, Африкийн хойд эргийн улс үндэстнийг ирт мэс, исгэрэх сумаар буулган авч хүн ардыг боол болгож байсан  нь хожим Визант, Ром хэмээн 2 хуваагдсан хүчирхэг гүрнүүдтэй нүүр тулж, өөрсдийг нь байлдан дагуулж, аль алинаар нь алба бариуж чадсан Тэнгэрийн ташуур агуу байлдан дагуулагч Аттила хаан юм
Зарим түүхэнд өгүүлсэнээр хэрэв хүнчүүдийн дунд өвчин гараагүй бол ялах байжээ. Юутай урьд дээрхи овог аймгууд өөр хооронын дайсагналаа зогсоон, Хүн нарын эсрэг нэгдэн Атилла хааныг одоогийн Бельгийн зүүн нутагт бут цохисон ажээ. Ромын пап тэргүүтэй төлөөлөгчид ирж хүндлэл үзүүлснээр, найрамдлын гэрээ байгуулжээ.
 
 
Ромын дарангуйллыг унагалцаж, олон ард түмнийг чөлөөлсөн энэ үеэс өрнө дахинийг мунхруулсан 1000 жилийн шашны ноёрхол  дундад зуунаас эхэлжээ.Юутай ч тэртээ дорно зүгт Сүмбэ нарт цохигдон сарнисан өвөр Хүннү нар 10 000 км-ийн алсад өөрсөд нь цохигдон ухарсан садан төрөл ар Хүннү нар өрнө дахинд алдар нэрээ дуурсгаж байгааг мэдсэн болов уу
 
 
Дунайн хүнчүүд Францын нутагт ч цөмрөн орж байв. Аттила хааныг их эрдэнэсийнх нь хамт нэгэн голын усан дор оршуулжээ. Тэр нууцлаг газар одоо хүртэл тодорхойгүй. Умард хүн нар Ард түмнүүдийн их нүүдлийн эхийг тавьж, Евразийн улс төр, угсаатны дүр зургийг  өөрчилсөн гэдэг.  
Харин энэ цагт Франц улсад сурч байгаа Монгол оюутаны бичиж тэмдэглэснээс хуваалцавал:
Аттила хааны талаарх мэдээлэл түүвэрлэнэ хүргвэл ийм байна. харин саяхан түүний бунхан байх магдлалтай булш нээн илрүүлсэн мэдээлэл нилээд шуугиан тарьсантай холбогдуулж энэхүү мэдээлэлийг бэлтэглээ.
Л.Алтангэрэл

Бусад мэдээ

Apr 04, 2024 1475

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1418

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 452

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 745

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/