Уншиж байна...

Аливаа улс хөгжихдөө өөрийн гэсэн хөгжлийн замаа иргэдийнхээ сэтгэл зүй дээр тулгуурлан гаргаж,түүнийгээ гол мөр болгон хазайлгүй сахин мөрдөж байж л оргилдоо хүрэх байх.Ер нь бусад орны түүхийг ажаад байхад тийм л байна.Гэтэл бидэнд юу байна вэ?

,Америк л гэнэ,энэ юу юм бэ?.Миний толгойг мэдэх эрхийг хэн америкт өгөөд байгаа юм.Хятад л гэнэ,тэр бас юу юм бэ?.Миний нутгийн газар шороон дээр дураар туучих эрхийг хэн өгөөд байгаа юм бэ?.Бусад улс орнууд ч адилхан,гол нь тэдэнд өөрсдийгөө ийм байдалд оруулах эрхийг хэн өгөөд,олгоод байгаа юм бэ?.Яагаад тэд бидний сайхан бүхнийг авч байж,биднийг хогийн байдалд үлдээгээд байна вэ?.Яагаад эх орны минь хараа булаасан сайхан байгалийг сүйтгэж байж,ямар ч төлбөр өгөхгүй дураар авирлана вэ?.Тийм эрхийг хэн олгоод байгаа юм бэ?.Эдүгээ хүртэл уламжлагдсан Монгол хүний сайхан бүхэн хэний буруугаас арилан уусаж байна вэ?.Яагаад хамтын хүчээр,нэгнээ хариуцдаг байсан төр минь ганхан байна вэ?,яагаад вэ?.Хор шар минь буцалж буруутанг хайгаад байлаа,газрын гаваар орсон ч олно доо чамайг гэсээр хайн явсаар олсон чинь муу өгөр толгойлсон би өөрөө байдаг байгаа.Тийм ээ,би өөрөө бас та,бид бүгдээрээ.Монголчууд нийтээрээ буруутан.Буруутны гол алдаа нь өөрийн толгой үгүй байгаад л байна даа.Толгой байхгүй юм чинь бусдын амаар ,мөн бусдын тархиар жолоодуулж байгаа явдал юм.Бусад юм чинь бусдыгаа бодно уу гэхээс манийгаа бодно гэдэг гонж юм байна гэдгийг дэлхийн сүүлийн зуун жилийн түүх харуулж байна.Монголчууд бид өөрийн түүхтэй,өөрийн үзэл баримтлалын сэтгэлгээтэй,арга барилтай,аж амьдралтай байтал яагаад бусдыг дуурайж байх ёстой юм бэ?.
Танхай Балчир

Бусад мэдээ

Mar 12, 2024 34

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/