Уншиж байна...

Ард түмэнд үйлчлэхээр сонгогдсон, нийтлэг эрх ашгийг эрхэмлэх ёстой улстөрчид, эрх баригчдад итгэх итгэлээс улс орны ардчилал хамаарч байдаг. Ийм итгэл байхгүйгээр төлөөллийн ардчиллыг төсөөлөх боломжгүй. Тиймээс ардчилсан оронд илүү өндөр шалгуурыг хувь улс төрчдөд болон улс төрийн намд тавьдаг байна. Улс төрчдөд зөвхөн төрийн албаны шаардлага хангалтгүй юм. Ёс зүйн хувьд хатуу шалгууртай, гаргасан шийдвэр, үйлдэл, эс үйлдлийнхээ төлөө бүрэн хариуцлага хүлээж байх ёстой xүмүүc бол улс төрчид.



Дэлхий даяар сүүлийн жилүүдэд улс төрчдийн нэр хүндийг унагаасан авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой дуулиан шуугианаас үүдэн ардчилсан инститyцид итгэх олон нийтийн итгэл улам бүр буурч байгааг бид харж байна.

Edelman Trust Ваrоmеtеr 2022 судалгаанаас харвал судалгаанд оролцсон 28 орны 32 мянга гаруй хүмүүсийн бараг гyравны хоёр нь төрийн институцид итгэх итгэл сул байна гэж гарчээ.

Европын Ардын Нам (Еurореаn People Раrtу)-аас 2О17 онд "Улс төрчийн ёс зүйн дүрэм"-ийг батлан гаргасан байна. Энэ дүрэм нь намынхаа гол зарчмуудыг баталгаажуулаад зогсохгүй иргэд, хэвлэл мэдээлэл, сонирхлын бүлгүүд, бизнес эрхлэгчидтэй холбоотой гарч ирэх элдэв асуудлуудад удирдамж болж, ёс зүйгүй байдалтай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ дүрмээр улстөрчид хараат бус байх ба худалдагдахгүй байх, ёс суртахууны өндөр хэм хэмжээнд захирагдах, хууль дээдлэх ардчилсан зарчмыг дээдлэх, өрсөлдөж буй ашиг сонирхлуудыг тэнцвэржүүлж, жинлэх чадвартай байх, хэт тyйлшрал, популист байдалд автахгүй байх, нийгэмд үйлчилж, ард түмний төлөө нийтлэг сайн сайхны төлөө ажиллах, ард түмний эрх ашигт нийцэж л байгаа бол амаргүй, популист биш шийдвэрийг зоригтой гаргаж байх, зөвшилцөл, буулт хийх нь улс төрийн салшгүй хэсэг мөн, өрсөлдөгчид рүүгээ чиглэсэн хувийн дайралт нь улс төрийн яриа хэлцэлд байх ёсгүй, улс төрийн нам, төрийн ажил ямагт тодорхой заагтай байх, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж болохгүй, хувь xүн, байгууллагyудын өргөх хандив, улс төрийн дэмжлэг нь ил тод, шилэн байх, улс төрийн итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргадаг тул аливаа хандив, бэлэг, ивээлд автахrүй байх үүрэгтэй, санхүүгийн болон санхүүгийн бус бэлэг, давуу байдлаас үүдэн гарч болзошгүй ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх, төрийн албан тушаал хашиж байгаа эрх мэдэлтнүүд үйл ажиллагааrаа зөвхөн нийтийн сайн сайхны төлөө чиглүүлэх ёстой, албан тyшаалтан эрх мэдлээ хувийн зорилгоор ашиглаж л болно гэж маш тодорхой зааж өгчээ. Yүнийг хэрэгжүүлэх, хянах нэгжээр таван гишүүнтэй Ёс зүйн хороо байх ба Европын Ардын Намаас томилогдсон дээд, дунд болон гүйцэтгэх шатны улстөрчид, эрх баригчид тус ёс зүйн дүрмийг хэрхэн сахиж байгааг хянаж холбогдох арга хэмжээ авч байдаг. Нидерланд Улс улс төрчдийн шударга байдлын индекс буюу "Political lntegrity lndех 2022" -ыг зарлалаа.

2013 оноос хойш гарсан улс төрийн шударга бус байдлын талаарх дуулиант хэрэг, шуугиануудын тоо, төрлүүдийн талаарх мэдээллийг цуглуулан, дүн шинжилгээ хийж олон нийтэд танилцуулсан байна. Энэхүү судалгаагаар 2013-2019 онд улс төрийн шударга бус байдлын 355 дуулиант хэргийг баримтжуулсан бөгөөд ихэнх хувь нь орон нутгийн засаг захирrааны түвшинд байх ба бараг бүх намуудыг хамарсан байжээ. Мөн улс төрч хувь хүмүүсийн зохисгүй үйлдлүүд багтсан байна.

Улс төрийн шударга байдлын индекс (Pl-index) нь улстөрчдийн шударга байдлын төвшнийг тодорхойлдог шинжилгээ юм. Энэхүү индекс нь шударга ёсыг зөрчсөн байдал хэр олон удаа олон нийтээр хэлэлцэгдэж буруушаагдсан, шударга ёс, ёс зүйн ойлголтын хүрээнд зөрчлүүдийг тодорхойлж тухайн жилийн тоймыг бэлтгэн гаргадаг байна. Ингэхдээ Pl-индексийн суурь ойлголт болох улстөрчдийн шударга байдал гэдэгт юуг багтааж ойлгох, ямар хэлбэрүүдтэй байдгийг тодорхой болгодог.

Мөн энэхүү индексээр авлига авах өгөх, залилан мэхлэх, мэдээлэлд ойр байдлаа болон эрх мэдлээ урвуулан ашиглах, бусдыг ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, аливаа хүчирхийлэлд орооцолдох, хувийн ашиг сонирхлын үүднээс үйл ажиллагаа явуулах зэрэг янз бүрийн төрөл хэлбэрүүдээр авч үзэж дүгнэдэг байна. Нидерландын индекс боловсруулагчид улс төрийн шударга байдлыг онолын болон практикийн түвшинд харьцуулж байхын тyлд бусад орны судлаачид ч ийм судалгаа явуулж байхыг уриалсан байна. Улс орнууд улс төрчдийн ёс зүйд ийнхүү бодитой анхаараад байгаагийн гол учир утга нь иргэд олон түмний итгэлийг сэргээх rол арга зам учраас тэр юм. Энэ бүхэн улс төрчдийн өөрсдийнх нь гарт байдаг зүйл. Yнэнийг хэлэх, амласан амлалтаа биелүүлэх, үг үйлдэл зөрөхгүй байх, үүрэг хариуцлагаа ухамсарлах, мөн улс төрийн намууд улс төрчдөд, гишүүддээ ёс зүйн ба ёс суртахууны өндөр шалгyураар шаардлага тавьж эрх мэдлийн өндөр албан тyшаалд томилдог байх, эргээд хатуу хариуцлага тооцдог байх, ингэж шударга ёс, тэгш эрх, ил тод байдлыг хангаснаар олон нийтийн итгэлцлийг боломжийн түвшинд аажмаар сэргэж болно гэж үзэж байна. Ес зүйтэй улс төрийн манлайллыг бий болгоё гэвэл улс төрчид ёс суртахуунтай хүн байх, дараа нь ёс зүйтэй удирдагч болохыг эрмэлзэхээс эхэлнэ. Иймийн тулд улс төрийн намууд найдвартай тогтвортой системийг бий болгох шаардлагатай. Жишээ нь АНУ-ын Конгрессын гишүүдэд Сlеаn Legislating and Ethical Accountability Now (CLEAN) Act буюу "Цэвэр хууль тогтоох ба ёс зүйн хариуцлагын хууль" үйлчилж, Конгрессын ёс зүйн бие даасан, хараат бус албыг хамгаалж, тогтвортой, найдвартай ажиллагааг нь хангах үүднээс хоёр жил тутамд шинэчлэгдэж байдаг ажээ.

Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал шийдвэр гаргагчид болон төрийн албан хаагчдын ёс зүйг илүү тод томруун харууллаа. Хүмүүс хоорондын уялдаа холбоог төдийгүй шийдвэр гаргагчдын бусдад үзүүлэх нөлөөг тод ялгаруулж өгсөн. Цap тахал хүмүүсийн ажлaa хийх, сурах, хаашаа явах, хэнд зочлох гэх мэт энгийн амьдралын дэгийг хүртэл шүүдэг хэлэлцдэг болгосон билээ, тиймээс сүүлийн хоёр жилийн хугацаанд хүмүүсийн амьдрал урьд өмнө байгаагүй ихээр өөрчлөгдлөө.

Энэ бүхэн ёс зүйн талаар ч эргэж харахад хүргэж байна. 3асгийн газруудад өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд вакцинжуулалт, иргэний эрх чөлөөг хязгаарлах эсэх, засгийн газрын эрх мэдлийн хязгаар хаана хүрэх зэрэгтэй холбоотой маргаан үргэлжилсээр ирсэн. Цap тахал бидний ажил хэргийн чадвар, дадал, арга барилын өөрчлөлт, дасан зохицох, шуурхай, найдвартай байх зэрэг мэргэжлийн ур чадварыг хүртэл ёс зүйн асуудлын хэмжээнд аваачиж тавилаа. Яагаад гэвэл улс төрийн шийдвэр гаргахдаа шинжлэх ухаанч байхаас гадна шударга ёс, хүний амь нас, хүний эрх, аюулrгүй байдлыг дээдэлж, эрх чөлөөний талаарх үнэлэмж дээр тулгуурлах зайлшгүй шаардлага улам чухал болсон. Мэдрэмжтэй, хурдтай, аюулгүй, хүний эрхийг чухалчилсан арга ажиллагаа бол ёс зүйтэй ажил хэргийн чадвар мөн. Ийм чадварыг дэлхий даяар улс төрчид, шийдвэр гаргагчид цар тахлаас дахин суралцлаа. Харин бид суралцаж чадсан уу. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг "Авлигатай тэмцэх ба шударга байдлын дэлхийн форум"- ыr 2022 oны хавар Парис хотноо цахим хэлбэрээр зохион байгyулжээ. Энэ удаагийн хуралдаанд 146 орны болон Европын Холбооны улсын 70 гаруй шинжээч илтгэгч нар илтгэл тавьж, Э3ХАХБ-ын орнууд "Шударга ёсоор шинэчлэгдье” сэдвийн хүрээнд цар тахлын улмаас үүссэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хямрал нь шударга ёсыг зөрчих, авлига хээл хахууль цэцэглэх шинэ нөхцөл байдлыг бий болгосон учраас засаглалын шударга байдлыг онцгойлж хэлэлцсэн юм. Тиймээс 202З он бол дэлхий дахинд улс төрчдийн ёс зүйн манлайлыг эрхэмлэх жил байх нь. Maнaй улс ч мөн ялгаагүй гэж найдаж байна. 2019 онд 3асгийн газын тогтоолоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дyрмийг шинэчлэн баталж, УИХ-д Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгyулагдаж ёс зүйн дүрэм журмаа баталсан байдаг. Дүрэм журам багадаагүй харин хэрэгжилт тааруу яваа.

Мөн НYБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан Авлигын эсрэг конвенцид Монгол Улс аль тэртээ 2005.04.29-ний өдөр нэгдэн орж, Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан байдаг. Ингэснээр манай улс даган мөрдөх, түүний хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт тавих үүргийг олон улсын өмнө албан ёсоор хүлээсэн юм.

Улс төрийн албан тушаалтны ёс зүйн асуудал хууль эрх зүйн орчинд тодорхой хэмжээнд туссан, харин, хэрэгжилт дээр анхаарах ёстой болов уу. Хууль, дүрэм журмын хэрэгжилт сулаас иргэдийн төрд итгэх итгэл алдарч байна. Иймээс иргэдийн итгэлийг сэргээхийн тулд зайлшгүй хийх алхам бол авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж хариуцлага тооцохын зэрэгцээ улс төрчдийн, улс төрийн намуудын ёс зүйн манлайлалд бүх нийтээрээ анхаарал хандуулах цаг болжээ.


УИХ-ын гишүүн Д.Өнөрболор

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/