Уншиж байна...

Хэзээ ч давтагдашгүй БИ хэмээх бодьгалаас хүн тѳрѳлхтѳн бүрэлддэг. Бие биетэйгээ яг адилхан байх боломжгүй бидний амьдрал бие биенээсээ дэндүү хамааралтай. Бусдад таалагдаж амьдрах, бусдад муу хэлэгдэхгүй бас муу үзэгдэхгүйг хичээх амьдрал ѳѳрийн хэмнэлтэй. Ѳѳрийн биеийг ихэд бодож, ѳрѳѳл бусдаас тодорч амьдрах хүсэл зовлонгийн нэгэн шалтгаан болдог.

Одоогоос 750 орчим жилийн өмнө буюу 1260 оны 9 дүгээр сард эх нутагт нь намрын налгар шар нар төөнөж айрагны амт чимчигнэн байхад элс шуурсан Айн Жалут гэж одоогийн Сири, Израилын хил дээрх Голаны өндөрлөг гэх хүний нутгийн тэнгэрт монголын цэргийг муу ёрын сүудэр дайрч байлаа.

Казахстаны KATCO кэмп жижиг

Өнөөдөр дэлхий дахинд нефть, алт, зэс, нүүрсний үнэ унаж эдгээрийг олборлогч олон орнууд эдийн засгийн хүндхэн байдалд орж эхэллээ.
Монголчууд бид ганцхан өөрийн оронд нүүрсний их нөөц байгаа мэтээр ташаа ойлгосон хэвээр. Австрали, Хятад, ОХУ асар их нүүрсний нөөцтэй, олборлосоор байгаа бөгөөд тэд биднээс урьтаад хэдийнэ зах зээл, гарцаа олчихжээ. Тэгэхэд бид одоо л төмөр замаа хэрхэн яаж тавих тухай ярьж байна.

Улсын ИхХурлын гишүүн асан О.Дашбалбар
монгол үндэстэнд газар нутаг хэрэгтэй тухай
1997 оны 1 дүгээр сард “Хөх тэнгэр” сонинд
“Газрын төлөө тулалдаан эхэллээ” нийтлэлдээ
бичсэнийг уншигч Та бүхэнд цуврал болгон
тольлуулж байна.

Эхлэл
Азийн цээжинд оршдог, буурал түүхийн өлгий, Монгол Улсын нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь бүдүүвчээр Монгол, Орос, Хятад улсын хилийн уулзварт байгаа Алтай Таван богд уул гэдэг боловч, чухамдаа түүнээс ялимгүй баруун өмнө зүгт 50-иад километрт орших Монгол Алтайн нурууны гадагшаа цүлхийсэн хэсэгт байгаа 3245,6 тоот Мааньт уул юм. Мааньт уул нь хойт өргөрөгийн 48 градус 53 минут, дорнод уртрагийн 87 градус 44 минутад оршино.

Цус үнэртсэн аймшигт жилүүдэд Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн аав, ах, дүүд нь зохиомол хэрэг тулган цаазалж гэргий Богдановын Навчааг жирэмсэн байхад нь хороож хүн төрөлхтөний түүхэнд олон давтагдаагүй аймшигт гэмт хэрэг үйлдсэн билээ. Тэр ч бүү хэл, Навчаагийн эгч Зина Богдановыг арав шахам жил шоронд хорьж түүний нөхөр Михиал Баторуныг цаазалж, Москва хотноо болсон Г.Дэмидийн оршуулганд Ленинградаас ирж оролцсон Навчаагийн ах Павел Богдановыг учир үл мэдэх шалтгаанаар нутагт нь хороож үр удам, төрөл төрөгсөдтэй нь хоморголон устгасан түүхийн хар мөрийг үнэн мөнөөр нь гэрчлэх амьд гэрч ганцхан үлджээ. Энэ хүн М.Баторуны охин, хэцүү цагийн сүүдрээс болж ээжийнхээ монгол нэрээр овоглосон Дэжидийн Оюун гуай юм.

"Мосфильм”-ийн бэлэг тэмдэг болсон энэ хөшөөг хүн бүхэн сайн мэднэ. Харин аугаа сүрлэг энэ хөшөөг эмэгтэй барималч бүтээснийг олон хүн анзаардаггүй юм.Парист болсон 1937 оны Олон улсын уламжлалт үзэсгэлэнгийн үеэр нэгэн төсөл олны анхаарлыг ихэд татжээ. Энэ бол Зөвлөлтийн барималч эмэгтэй Вера Мухинагийн “Ажилчин, тариачин” баримал юм. Тэрхүү үзэсгэлэн хорьдугаар зууныг зарим талаар тодорхойлжээ. Учир нь энд Пабло Пикассогийн алдарт “Герника” дэлгэгдсэн юм. Үнэндээ энэ хоёр гайхамшигт бүтээл тус үзэсгэлэнгийн танхимаас жинхэнэ шуугиан тарьж чаджээ.

Монгол орон. “Хадны завсар хавчуулаастай халиуны зулзага хөөрхий” бишээ цодгор зулзага. Хоёр томоосоо хожоо гаргаж чадах л хэрэгтэй. Энэ өдрүүдэд Монгол, Хятадын харилцааны үйл явдал их өрнөж байна. Хятадын тал “хөрш орон хөгжиж байж манайх хөгжинө...” гэдэг үгээ давтан хэллээ. Өнөөгийн дэлхийн байдал, хөгжлийн ерөнхий төлвийн суурь дэвсгэр дээр би олон улсын харилцааны тоймоо танд танилцуулж байх болно. Одоо дэлхийд юу анхаарал татаж буйг товч мэдэж эргэцүүлээрэй. Бид түргэн хувьсан өөрчлөгдөж буй гайхамшигт цаг үед аж төрөн буй. Тэр нь тухайн улс орны тухайг мөчид ашиглаж болох бололцоо, далим ч бий. Аливаа улс оронд язгуур эрх ашиг гэж бий. Монгол Улс, БНХАУ, ОХУ хоёр талын, гурван талын харилцаанд тэр эрх ашиг чухал.

Монголын зарим иргэний үзэж буйгаар, халдварыг амжилттай хяналтад авсан нь амьдралын уламжлалт хэв маяг, 12 дугаар зууны байлдан дагуулагч Чингис хааны дотоод хүчтэй холбоотой ажээ.

Бусад мэдээ

Apr 04, 2024 1476

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1419

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 452

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 745

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/