Уншиж байна...
Монгол ардын хөгжмийн өгүүлэхийн эрхтний урлаг бөгөөд энэ төрөлд аялан исгэрэх, амаар ташин дэлдэх, хөөмэйлэх, цуурдах, аман хуурдах гэсэн эдгээр таван урлагийг хамруулна. Исгэрээг шүдний, уруулын, тагнайн гэж гурав ангилна. Исгэрээ буюу “хисгэрээ” нь “хий” (салхи) гэсэн үгтэй язгуур нэг бөгөөд монголчууд исгэрээг “салхины уриа” гэж итгэдэг. Тийм учраас салхи хэрэгтэй үед салхины эзнийг урин дуудсан утга санаагаар исгэрдэг байна. Исгэрэх гэдэг нь ямар нэгэн аяыг шүдний завсраар үлээн хоёр уруулаараа хааж, нээн, шовшрон эгшиглэх, эсвэл уруулын завсраар үлээн эгшиглэхийн нэр болно.
Монголчууд өвөл, хавар, шөнийн цагт исгэрдэггүй, бүрхэг сэрүүн өдөр исгэрдэггүй, ямар нэгэн салхитайд исгэрдэггүй. Гагцхүү зун намрын цэлмэг нартай өдөр, бүгчим халуун цагт исгэрдэг. Гэр орондоо, эсгий зулж байхдаа, ноос савж байхдаа исгэрэхийг цээрлэдэг. Монгол хүн малаа услахад заавал исгэрдэг нь морь малыг ус уухад аятай таатай болгон, ангаа цангааг нь тайлан, тавтай ундаалахад нь тус болог гэсэн санаатай юмсанж. Мөн аян замд элэгдэн яваа халуун хөлстэй морь, ширүүн туусан адуу мал шууд ус уудаггүй, хормын төдий ч болов сэрүүцэн сэхээ авч байж ус унд амтлан уудгийг малчин Монголчууд ажил үйлсийнхээ явцад ажиж мэдсэн учир тэр юм. Ноос савах, эсгий хийхэд   хэдий бүгчимдэн халууцавч, салхи урих хэрэггүй, харин ч үүдэн тэнгэрээс  авхуулаад галын эзэн, эрийн сүлд тэнгэр гэх мэт шүтээнтэй харгалдан харшилж болзошгүй гэж үздэг байснаас тийнхүү цээрлэдэг байв.
 

Бусад мэдээ

Apr 04, 2024 1475

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1417

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 452

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 745

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/