Уншиж байна...

Их Монголчуудын битүүний өдөр.
Үдшийн гялаан буюу анхны од гарах үед айл бүр битүүлгээ бэлдэнэ.
Энэ өдрийн битүү харанхуй, од зүйн ойлголтоор НАР, САР нэг цэг дээр огтлолцох тунэ харанхуй үе юм. Энэ тохиолыг битүүн гэдэг. Монгол орон даяараа битүүлгийн "TYPYY МАХАН ДЭЭЖ" хонины таван турууг бэлтгэхдээ: Толгой, тэвхэн ууц, шилт зээр, дал дөрвөн өндөр, хонхот, шагайт оролцуулах ба хангайд хонины махны оронд үхрийн шаант өвчүү тэргүүтнийг тавина.


Энэ шөнөдөө хот айл хөршүүд "БИТҮҮЛЭГ ЗӨРҮҮЛЭХ" "БИТҮҮЛЭГ ГАНЗАГАЛУУЛАХ ЁС" хийнэ.
ИХ МОНГОЛЧУУДЫН ЦАГААН САР
Их монголчуудын цагаан сарын шинийн нэгэн.
Хуучнаар ууц тавих ёс, одооныхоос ихээхэн өөр, сүвээний зургаан хавирга, харцагагүй сүүлийг нь авсан жижиг "ТЭВХЭН УУЦ" төр ёсны хүндэтгэлийн дээд зоог, шүүсэнд хэрэглэж байсан уламжлалыг хэрэгжүүлвээс их буян тогтоно.
Өнгерсен шөнийнхөө "БИТҮҮ ХАРАНХУЙ"-г үүрийн цагаан туяагаар гийгүүлж, өглөөний улаан нарнаар мандаж, харыг цагаан болгодог, хатууг зөөлөн болгодог "ХАЙР ЖАРГАЛ"-аар хүүхэд хөгшидгүй шинэлэн золгодог "XYMYYH ЗАЯА"-ны их ухаарлын бэлэгдэл ажээ.
YP ТӨР-ийн их хэргээ өвөг дээдэс, ач гуч нар хэлэлцэн, цаг түүхийн цаад наадыг цэцлэн, айл айлаараа амь нэг саахалт саахалтаараа санаа нэг байгаагаа мэдэлцэнэ.
Гэрийн эзэн: - Дал дөрвөн өндөр "ТЭВХЭН УУЦ" хөндөж, хишигтүгээх.
Гэрийн эзэгтэй: - өвчүү, цагаан мах, сүүжинд ам хүрэх.
Хүүхдүүд - "ХУВЬ МАХ" - үнхэлцэг, шагайт, богт чөмгийг хавирга махтай хамт хүртэх ажгуу,
Цагаан сарын хамгийн эрхэм хүндэтгэл "ЦАГААЛГА" бол бүхий олны дурын зоог, нийтлэг буянт идээ болно.
ИХ МОНГОЛЫН XYHHY-гийн хааны заншил нь жил бүр гурван удаа "ЛУУ"-гийн тахилга хийдэг байжээ.
"ЦАГААН САР" "ТАВАН CAP" "ЕСӨН САР"-ын шар өдөр "ТЭНГЭР - САХИУС"-аа тахидаг нь гүн утга тэнгэр агуулгатай нь илт.
ШАР ӨДӨР" байдаг нь өөрийгөө "ДЭЛХИЙН ХААН" гэдгээ илэрхийлж байгаа хэрэг.
Шар өнгө шорооны өнгө, газар дэлхийн өнгө, газар дэлхийгээ "ХУМХИЙН ТООС"-ноос бүтсэн гэж үздэг их Монголчуудын "ШАР ЗУРХАЙ"-н ухааны ид цэцэглэлтийн үе ч эндээс эхлэнэ.
"ЦАГААН САР" гэсэн ойлголт 15-35 мянган жилийн түүхэн улбаатай тул "XYHHY''-ийн их гүрний үед улам боловсронгуй болж "Монголын цагаан cap" хэмээх хаврын тэргүүн сарын баяр нь Монголын ард түмний суу алдраар нэрлэгдэн дэлхий даяар түгсэн байна.
Үеийн үед өнө мөнхөд улам баяжин өвлөгдөж бахархалтайгаар тэмдэглэсээр байх амой.
Эрт урьд цагаас бидний дээдэс ЦАГААН САР-ын эхний есөн хоногт засал тахилга, золголт, зан үйлээ заавал багтааж хийдэг байв.
Монголын цагаан cap Монголын ард түмний "ОЮУНЫ БҮТЭЭЛ" хэн ч халдашгүй "ОЮУНЫ ӨМЧ" "TӨP ГЭР"-ийн дээд хүндэтгэл Монгол хүний эрт эдүгээгийн эрхэм бахархал үе дамжсан ёс журам, цагийн цалиг, "ЦААЗ - ЭРХЭМЖ"-ийн олон зууны "ОЙЛЛОГО" юм.
Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө баруун аймагт "БУУР НОЦОЛДУУЛЖ" төв халхад "ДУХ ГҮЙЛГЭХ" ёс үйлдэнэ.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/